Мөнхийн залуу тодотголтой Э.Одгэрэлийг ардаа орхиж яваа хүнээр МУАЖ А.Долгор хэмээн хэлчихвэл буруудахгүй биз ээ. Монголын урлагийн нэгэн тод од тэрбээр дуурийн олон сайхан дүрээрээ, дуу хоолойгоороо ард түмний сэтгэлд хоногшсон алдарт жүжигчин. Түүний ээж их амгалан хүн байсан гэдэг. Энэ тухай, "Манай ээж их амгалан хүн байсан. Энэ зангaaраа ээжтэйгээ адилхан. Нуруу, бие хаагаараа ч ээжийгээ дуурайсан. Ерөнхийдөө дүр төрх, царайгаараа эмээтэйгээ төстэй. Ааваасаа авсан зан чанар ч надад бий. Дээхнэ үед одоогийнх шиг гоёно гэх биш. Ээж минь гоё алчуур, ээмэг зүүх дуртай хүн байсан. Би бас гялгар юманд дуртайгаараа ээжтэйгээ адилхан юм байна" хэмээн О.Долгор хуучилж байв.