Төр төмөр нүүрээ "Авлига хороолол"-д харуулж чадсангүй юу?!
2024/01/23
Олны өгсөн нэршлээр “Авлига хороолол” буюу "Aqua garden" хороолол сүндэрлээд дуусах нь ээ. Уг нь хотын дарга асан Д.Сумъяабазар нураах шийдвэрийг гаргаж байлаа. Харин уг шийдвэр нь албажихгүй удсаар шүүх дээр маргаантай байгаа тус асуудал одоог хүртэл эрхзүйн хүрээнд дорвитой шийдэлд хүрээгүй.
Тус хорооллыг голын ай сав газрын хамгаалалтын бүсэд барьсан нь уг шийдвэрийг гаргахад хүрсэн бөгөөд өнгөрсөн долоодугаар сард орсон устай борооны улмаас уг хороолол усанд автаж байв.
"Aqua Garden" хотхоны барилгын гүйцэтгэгч "Эм энд Жи констракшн" компани хотын даргын захирамжийг Захиргааны хэргийн шүүхэд өгснөөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүх уг асуудлаар хуралдаж, дээрх захирамжийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Иймд тус барилгыг нураах асуудал гацсан.
Түүнчлэн "Aqua Garden" хотхоны гадна фасадны ажил нь хийгдэж, дуусах шатандаа орсон байна. Эхний блок орон сууцны гадна фасадны ажил нь дуусчээ. "Aqua Garden"-ийг албадан нураах захирамж гарсны дараа ч барилгын ажил хэвийн үргэлжилж байсан юм.
Тэгвэл тус хороололыг биш хажуугийн гүүрэн гарцыг өчигдөр нураалаа
Тус барилга руу орох нэг гарцыг хааж байгаа талаар Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас мэдээллээ. Тодруулбал, дунд голын урсацыг хааж барьсан гүүрэн гарцыг буулгаснаар “Aqua garden” хорооллын нэг гарц хаагдаж байгаа юм байна.
Оны өмнө тус хорооллын барилгын хөөсөнцөр шатаж, гал гарсан ч барилгын компанийн зүгээс галын улмаас ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд цаашид барилгын ажил хэвийн үргэлжилнэ гэдгийг мэдэгдсэн юм. Мөн барилгад ашиглаж байгаа барилгын материал галд тэсвэртэй болохыг харуулсан бичлэгийг хүртэл цахим хуудастаа байршуулж олон иргэдийг бухимдуулаад авсан удаатай.
Хотын дарга Х.Нямбаатар “Aqua garden” хотхоны тухайд буулгах шийдвэр шүүх дээр гацчихсан байдалтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх эрх байхгүй учраас энэ асуудлыг түргэн шийдвэрлэж өгөөч гэдэг хүсэлтээ тавьж байгаа. Нийт нийслэлчүүдийн эрх ашиг яригдаж байгаа учраас энэ асуудлыг түргэн шийдэж өгөх байх гэсэн итгэл байна. Шүүхийн шийдвэр гарсаны дараа “Aqua garden” хотхоны урд талын хоёр блокыг буулгах ажлыг шуурхай хийж дуусгана. Иргэдийн зүгээс хотхон баригдаад байна нураахгүй юм байна гэдэг яриа байна. Энэ бол тухайн аж ахуйн нэгжийн л асуудал. Бид буулгах шийдвэрээсээ буцаагүй гэх тайлбарыг өгсөн юм.
Ийнхүү уг хороололд төмөр нүүрээ харуулж чадсангүй бололтой.
Холбоотой мэдээлэл:
“Авлига хороолол” галд хохирол амсаагүй гээд чулуун хөвөнгөө шатааж олон хүний дургүйцлийг хүргэв
"Авлига хороолол"-ыг буулгах Хотын даргын захирамжийг шүүх түдгэлзүүлжээ
Хотын дарга явж, авлига хороолол үлдэв
"Авлига хороолол"-ыг нураавал барилга барьсан бүх зардлаа төрөөс нэхэмжлэх гэнэ
Ц.Даваасүрэн "Авлига хороолол"-ын барилгын ажлыг зогсоохгүй байна...
AQUA Garden буюу "авлига хороолол"-ын захиалагчид гэрээгээ цуцалж эхэлжээ
Зочин · 2024/01/23
шүүх энэ асуудлыг түргэн шийдэх хэрэгтэй дээ барилга барих ажлыг түр зогсоохгүй яасан юм вэ зогсоохгүй болохоор бариад байгаа юм биш үү баахан хүмүүсийг хохироочихоод барилга бариад суудаг ямар ч төмөр нүүртэй эзэн вэ хөө дахиад үер болвол чи яах юм вэ
Зочин · 2024/01/23
DYYDLGR S80955877
Зочин · 2024/01/23
Төрд төмөр нүүр байхгүй хулгайч ширэн нүүр л бгаа
Зочин · 2024/01/23
SEXSER80955877
Зочин · 2024/01/23
28r baaziin har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven