Дотоодын цэргийн 05 дугаар ангийн гадна замын урд автобусны буудал орчимд өчигдөр /2024.02.20/ 19:10 цагт "T.rumion" маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж, сургуулийн хүүхэд тээвэрлэж явсан автобустай мөргөлдсөн осол гарчээ.

Тус ангийн жижүүрийн алба хаагч зөрчил гаргагчийг түр саатуулжээ.

Тухайн хэсгийн замын хөдөлгөөнийг зохицуулж, шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна. Ослын улмаас бэртэж гэмтсэн хүнгүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.