Улсын Их Хурал (УИХ)-ын ээлжит сонгуулийн санал хураалт 22:00 цагт хаагдлаа. 

Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвслээс 13 тойрогт 969, бие даан нэр дэвшиж байгаа 42 хүнээс иргэд сонголтоо хийх өдөр. Учир нь Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байж, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэх хуультай.

УИХ-ын 2024 оны сонгуулийн 3-р тойргийн санал хураалтын урьдчилсан дүн гарлаа. 

  1. Хажекберийн Жангабыл - МАН
  2. Тилеуханы Аубакир - МАН
  3. Буланы Бейсен - АН нар сонгогчдоос хамгийн их санал авч ялалт байгууллаа. Тус тойрог нь 3 мандаттай.

Баян-Өлгий аймгийг 2024 оны УИХ-ын сонгуулийн 3-р тойрог болгожээ. Уг тойрог нь нийт 69,125 сонгогчтой ба 12 нам, эвсэлийн 23 нэр дэвшигч өрсөлдөв. Хамгийн олон санал авсан эхний 3 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. Нэг мандатад ногдох сонгогчийн тоо 23,041 байна.

Дараах нэр дэвшигч нар өрсөлджээ.

 

Ардчилсан нам

  1. Буланы  БЕЙСЕН
  2. Шаривын ЖАНДОС
  3. Хузкейгийн ДАРМЕН

Үндэсний эвсэл

  1. Кабилийн  ЕРЖАН

ХҮН НАМ

  1. Бирдханы  МУХИТ
  2. Цонхиогийн ЦОЛМОН
  3. Маржаны БОЛАТ

МОНГОЛ АРДЫН НАМ

  1. Тилеуханы АУБАКИР
  2. Зулпайн БАТЫРБЕК
  3. Хажекберийн ЖАНГАБЫЛ

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ

  1. Турсыны  ГҮЛЖАН
  2. Халимжаны БАГДАТ
  3. Хажымуратын НУРГҮЛ

ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ

  1. Насирын  САМАТ
  2. Заханы ДАУЛЕТБЕК

БҮГД НАЙРАМДАХ НАМ

  1. Мавлетын  ТӨЛЕГЕН

ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НАМ

  1. Болдбаатарын НАРАНБАДРАЛ
  2. Батдэлгэрийн ЗАГДЗҮСЭМ
  3. Нацагдоржийн ЭНХБААТАР

ҮНЭН БА ЗӨВ НАМ

  1. Баттулгын ЭНХ-УЯНГА

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭВСЭЛ НАМ

  1. Шөкешийн АСЫЛБЕК

САЙН АРДЧИЛСАН ИРГЭДИЙН НЭГДСЭН НАМ

  1. Пүрэвжавын ЭРДЭНЭЦОГТ

БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ

  1. Далелийн БАУЫРЖАН