Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй
2024/11/29
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанд оролцоогүй гишүүдээс дөрвөн гишүүн орон нутагт ажиллаж байгаа бол хоёр гишүүн чөлөөтэй, хоёр гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна. Харин 32 гишүүн гадаадад томилолттой байгаа гэж УИХ-ын Тамгын газраас мэдээлэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, 73.5 хувиар дэмжлээ. Тогтоолд, П.Сайнзоригийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Л.Соронзонболдыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Б.Бат-Эрдэнийг Хууль зүйн байнгын хорооны, Н.Алтаншагайг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлжээ. Мөн УИХ-ын гишүүн С.Замираг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Н.Алтаншагайг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Л.Соронзонболдын Хууль зүйн байнгын хороо, П.Сайнзоригийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус батлав. Үргэлжлүүлэн чуулганд Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Улс төрийн намын тухай хуулийг батлахдаа тодорхой хугацааг хуульд зааж өгсөн. Анх 2023 оны долоодугаар сарын 7-нд батлагдсан хууль өргөн баригдсан төслөөрөө батлагдсан. Хувийн хэргийг нь аваад үзэхээр төслийн танилцуулгад төслийг дагаж мөрдөх хугацааг огт дурдаагүй байна. Яагаад зургаан сарын хугацаа гэж тогтоосон бэ. Судалгаа байгаа юу.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-2005 оноос хойш Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлах гэж олон давааг давсан. Өнгөрсөн парламент Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснийг баталсан юм. Энэ хууль сайн хууль болсон гэж харж байгаа. Олон дэвшилтэт заалтуудыг оруулсан. Намын дүрэм бол амар асуудал биш. Өргөн хэлэлцүүлэг өрнүүлдэг гэх мэт олон асуудал биш. Намын дотоод зохион байгуулалт нэлээд шаардана. Цаг хугацааны хувьд аль ч улс төрийн намууд амжихааргүй байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Өнгөрсөн Засгийн газрын үед “5Ш” ажиллагаа явуулсан. Шилэн ажиллагаагаар УДШ-д бүртгэлтэй 37 улс төрийн нам, эвсэл байгаагаас зургаан нам л санхүүжилтээ ил болгосон. Бусад нам нь хурлаа цаг хугацаандаа хийдэггүй, санхүүжилт нь ил тод бус байсан. Хааяа нэг идэвхждэг. Нам институци болохгүй бол төр хүчгүй байна гэж үзээд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг баталсан.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулах асуудлыг ярьж байна. Цүнхний намуудынхаа хариуцлагагүй байдлын улам өөгшүүлж хүлээх ёстой юм уу. Хэрэгжилтийг хойшлуулахгүйгээр явуулах нь чухал байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Улс төрийн намын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн үйлчлэх хугацаанд өөрчлөлт оруулаагүй. Зөвхөн улс төрийн намын хуулийг дагаж мөрдөх Журмын тухай хуулийн 2 дугаар зүйл УДШ зургаан сарын дотор бүртгэх заалтыг тодорхой хугацаагаар хойшлуулж, дүрмээ Улс төрийн намын шинэ хуульд нийцүүлж батлуулах боломжийг парламентад суудалгүй намуудад олгохгүй бол дахиад л шинэ хуулийн шаардлагыг биелүүлэхгүй, хурлаа хийхгүй байх эрсдэлтэй. Энэ хугацаанд шаардлагаа биелүүлэхгүй бол УДШ улс төрийн намыг бүртгэхгүй гэдэг тайлбартай. Зөвхөн улс төрийн намууд УДШ-д бүртгүүлэх хугацааг үргэлжлүүлэх, сунгах асуудлыг ярьж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг намууд нь өөрөө авлигажаад болохгүй болохоор улс орон авлигад идэгдээд болохгүй байна гэдэг иргэдийн шүүмжлэл явж байгаа. Хэрэгжээд явж байгаа хуультай холбоотойгоор ямар ч хууль өргөн барихгүй гэдэг тодорхой заалт байна. Гэтэл хуулийг хэрэгжүүлэх ёстой Засгийн газар хуулийн төсөл өргөн мэдүүлж байгаад харамсалтай байна. Энийг нь хэлэлцээд сууж байгаа УИХ өөрөө сонин байдалд орж байна. Хуулиа татаад авчих л даа. Засгийн газар хэдэн удаа бүдрэх гэсэн юм бэ.
УИХ-ын гишүүн А.Ундраа:
-Улс төрийн намын шинэчлэл бол Монголын парламентын ардчиллын хамгийн гол баталгаануудын нэг. Улс төрийн намуудын дотоод ардчилал хөгжих, улс төрийн нам бодлогын институц болж төлөвших боломжийг улс төрийн намууд бий болгох ёстой. Намын санхүүжилт ил тод бус байх, сонгуулийн зардал хэр өндөр байна, төдий чинээ дараа нь засаглах процесс авлигад автагдах эрсдэл төдий чинээ өндөр байгаа. Тийм учраас намын санхүүжилт бол ил тод байх шаардлагыг Үндэсний эвслийн зүгээс тавьж байгаа юм.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:
-2025 оны төсөв дээрээ хориг тавиулчхаад байж байгаа хэр нь Улс төрийн намын тухай хууль хэлэлцээд сууж байгаа нь эмгэнэлтэй ч юм шиг. Хууль хэлэлцэх дараалал, хөрөнгө оруулалт, нэн тэргүүнд юу нь чухал вэ гэдгээ манай парламент барихгүй юм. 2023 оны долоодугаар сарын 7-нд баталсан хуулиа дахин өөрчлөх болж байгаа нь, хууль хэрэгжих хугацааг нь 2027 оны наймдугаар сарын 1-нд гэж оруулж ирж байгаа нь олны эгдүүцлийг хүргэж байна. Хууль зүйн яамаараа хянагдаад Засгийн газраас өргөн барьсан болохоор хэлэлцэх л байлгүй.
УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан:
-Энэ хуулийг Ерөнхийлөгч санаачлан, УИХ-аар батлуулсан. Том шинэчлэл хийх хууль хэрэгжээд эхэлж байтал яагаад хугацааг нь хойшлуулах гээд байгаа юм бэ. Ерөнхийлөгч хориг тавьбал яах вэ?
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
-Ерөнхийлөгч хориг тавих эсэх асуудалд би тайлбар хийх субъект биш. Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрхийн асуудал.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/12/01
SHAALTSX DYRTAI SRKSY AXTAI80955877
Зочин · 2024/11/29
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/29
SAWI80955877
шаабар · 2024/11/29
Энэ хуулийг хойшлуулах нь амжиж авилгаа авах гэсэн увайгүй санаархал шүү. Манай улсад хамгийн их авилгад ипдэгдсэн газар бол улс төрийн намууд, тэдний толгойд байгаа хэдэн нөхөд. Одоо хамтарсан гэх нэрийн дор хамтран идэж, хулгайлж байна. Ард түмэн харж, мэдэж байгаа шүү. Сөрөг хүчингүй хөнжилдөө орсон - том намыг тараах цаг болсон. Бүгд тэгш гараанаас эхлэг. Бүтэн сарын хугацаанд хурал хуйгаа хийгээд асуудлаа шийдэж чадахгүй бол тэр нам хасагдана л биз. Угаасаа даргаасаа өөр гишүүнгүй тэр наманцарууд дутлаа гэж үү.
Зочин · 2024/11/29
SEKSYG VANXANDI80955877
Зочин · 2024/11/29
ANUSDN SHAALTSMAAR80955877
Зочин · 2024/11/29
XALYYXAN VANAGN DYRAAR SEXSDI80955877
Зочин · 2024/11/29
XUCHINDUULI80955877SEXSDEX DYRTAI ERD
Зочин · 2024/11/29
XUSNEER SHAALGAX AXD80955877