Э.Содномпилжээ: Спортын төсвийг 75 хувиар таналаа. Би нэг жилд 6 тэмцээнд орох ёстой ч таналтаас үүдэн 1 л тэмцээнд орно гэсэн үг
уржигдар
2025 оны төсөвт спортын салбарын төсвийг танасныг эсэргүүцэн зарим спортын холбоод, тамирчид мэдээлэл хийлээ.
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ: Спортын салбарын төсөв 75 хувиар хасагдаж байна. Олимп, паралимп маш чухал зүйл. Тэгтэл 2025 оны төсвөөс спортын төсвийг 75 хувиар таналаа. Би нэг жилд 6 тэмцээнд орох ёстой ч таналтаас үүдэн 1 л тэмцээнд орно гэсэн үг. Би гурван олимпод орлоо. Дөрөв дэх олимподоо орох гээд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Миний хувьд 2016 онд Риогийн олимпоос хүрэл медаль авсан. 2017 онд Токиогийн олимпын цикл эхлэхэд миний хувьд төлөвлөгдсөн тэмцээн зургаа байсан. Гэтэл нэгэнд нь холбооноос зардал мөнгөө гаргаж явсан. Дэлхийн аваргын өмнөх тэмцээнд арай гэж явсан. Дараа нь нэг тэмцээнд явах гэтэл оны төгсгөлд төсөв мөнгө хураагддаг гээд арай гэж бас явсан. Токиогийн олимпын дараа ч яг л тэр байдлаараа төсөв мөнгө явагдсан. Сайд нь өөрөө бидэнд 2025 оны төсвийг та нартаа сайн тавьж өгнө. Сэтгэлзүйчтэй, эмчтэй, хоолзүйчтэй 2028 оны олимпод бэлтгэх багийг шууд босгож байна шүү гэж ярьж байсан. Сайдын ярьсан зүйл яг эсрэгээрээ явж байгаад харамсалтай байна. Тамирчин бидний хувьд сэтгэл дундуур гомдолтой байна.
Боксын шигшээ багийн тамирчин Т.Энхтөр: Бусад улсын олимпын зэрэглэлийн тамирчдын хажууд манай Үндэсний шигшээ багийнхны цалин харьцангуй бага. Бид бусад улсын тамирчидтай тэмцээн уралдааны үеэр санал солилцоход тэдний цалинг сонсоод гайхдаг. Стресс ихтэй өнөөгийн нийгэмд тамирчид бид тив дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргаж, төрийн далбаагаа мандуулж иргэдийн стрессийг бага ч болов бууруулдаг болов уу гэж бодож байна.
Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ: Манай төсөв дунд зэрэг л тавигддаг. Бид нөөц бололцоогоороо заримдаа шигшээ багийн зардлаараа явна. Заримдаа холбооныхоо зардлаар явдаг. Жишээ нь, 2023 онд л гэхэд та нар Парисын эрхээ ав гэсэн. Оноо цуглуулаагүй мөнгөгүй тэмцээндээ явж чадаагүй хүмүүсээс эрхээ ав гээд шахаж эхэлдэг. Үүнээс урьдчилан сэргийлж бид 2028 оны олимпод олон бүрэлдэхүүнтэй оролцохын тулд төсөв мөнгөний баталгаа хэрэгтэй. Дараагийн олимпод бид амжилттай сайн оролцоно. Гэхдээ бидний зардал мөнгийг танахыг эсэргүүцэж байна.
Монгол улсын гавьяат дасгалжуулагч Д.Баттулга: Төр засаг энэхүү шийдвэрээ эргэж харж үзээсэй. Спортын салбараа авч үлдээсэй. Тамирчдаа дэмжээсэй гэсэн үүднээс бид хэвлэлийн хурал хийж байна. Спортын салбарын 75 хувийн төсвийг танавал спортын салбар уналтад орно. Зогсонги байдалд орно. Шинээр гарч ирэх тамирчид, залгамж халаа байхгүй болно. Миний бэлтгэж байгаа пара шигшээд зургаан тамирчин бий. Эдгээр тамирчдын асуудлыг яаж шийдэх юм бэ. Тамирчид өөрсдийнхөө ирээдүйг их сайхнаар төсөөлж байгаа. Олимп, тив, дэлхийд эх орныхоо нэрийг гаргана. Далбаагаа мандуулна гээд л өдөр бүр дасгал сургуулилтаа хийж байна. Гэтэл төр засаг нь төсвийг нь таначихлаа. Төсөвгүй болсон та нар өөрсдийгөө бод, гэр орондоо харь гэх үү? Одоо би Төсвийн байнгын хорооны гишүүд, Соёл спортын яам, УИХ-ын гишүүдэд санал тавимаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж орсон Саранчулуун гишүүнд хэлмээр байна. Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон Ганбаад ч хэлмээр байна. Найз минь ээ, тамирчдынхаа төлөө үг дугараач ээ. Спортын төлөө яриач ээ гэж хэлмээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй олон тамирчинд итгэл найдвар өгөөч. Гэрэл гэгээг нь асаагаач. Спорт гэдэг тив дэлхийд тусгаар тогтнолоо зарлаж, төрийн дууллаа эгшиглүүлж, гэрэл гэгээг түгээж байдаг зүйл. Би тамирчдынхаа итгэл найдварыг тээгээд дасгалжуулагчийн хувьд ирлээ.
Зочин · өчигдѳр
ene hun yagaad zaluu ulsd zaaj ugduggui yum bol zaluuchuudad zaigaa ugj sursana aa daraa daraagiinhand uvulj ugdgui yum baihdaa har amil bodoh yum a
дд · уржигдар
БОЛНО БОЛНО
Зүчи · уржигдар
Тэгээд тэр нь нийтийн сангаас мөнгө авах ямар шаардлагатай гэж
Зүчи · уржигдар
Хэний өмнөөс яах гэж тэмцээнд орох гэж бгаам бол.
Зочин · уржигдар
SHAALGYYLI80955877
Зочин · уржигдар
одоо болно залууст зайгаа тавьж өг чи ганцаараа идсэн гахаай тараглахгүй гэдэг үгээр цалин өхлс авч байгаа биз дээ хангалттай
Зочин · уржигдар
Энэ олон дуучин, бүжигчин тамирчид бөх, лам нар гээд баялаг бүтээдэггүй нийгэмийн гал тогооноос гар тоссон хүмүүс байх юм.Тамирчид нь олимп дэлхийн тэмцээнд оролцоод насаараа их хэмжээний байнгын цалинтай болчихсон бн.Гадаадын тэмцээнд оролцоод голдуу хүрэл медалл авах юм. Энэ баатар тэр төмөрийг 10 см өргөөд л гавьяат баатар сайхан юмаа. Уучилаарай хөгжлийн бэрхшээлтэй болсон гэж доромжлоогүй шүү. Өөр шашиныхан өглөг өгдөг манай шашиныхан гараа тосдог гээд хэллэг гарсан бн. Дуучид нь 1-2 дууг нурууг нь автал дуулна хоолой юунд нь таардаг юм байх.Гиншиж гонгинсон дуучид мөн байнаа байна.Зөв бодлого явуулж төрөл бүрийн инженер бэлдэж улс орондоо бүтээн байгуулалт хийхсэн.
Irhen · уржигдар
Sport urlagiinhan chuhal bailgui l yaahav. Ghde tur hoishoo. Hubi asuudal ni diilenh uchir. Ard niitiin asuudal ehend baih estoi.
Зочин · уржигдар
SAWN80955877
Монгол · уржигдар
Монголд ер нь тамирчин, дуучин, бүжигчин гээд баялаг бүтээдэггүй хүммүс хэм олон болсон, тэгээд нийтийн гал тогооноос мөнгө зарцуулж нэр алдар, гавьяа шагналаа өөрсдөө аваад байж болох уу