Бөх хүн нарийн өвсөнд
2014/07/09
Ө.Батхүү
Монголчууд бид бөхчүүдээ, хайрлаж, хүндэлж, тэдний эр бяр, арга мэхийг гайхан бишрэхийн зэрэгцээ цог хийморийн бэлгэдэл гэж дээдэлдэг ард түмэн юм. Тиймээс ноцолдож өссөн хөвгүүдийнхээ нэгийг ч болов бөх болгохсон гэж эцэг хүн боддог байх.
Бөх байна гэдэг эр хүний эрхэм чанаруудыг өөртөө агуулсан,нэг тийм хүндлэл хүлээхээр хувь хүн байх учиртай санагддаг. Харин сүүлийн жилүүдэд тэдэнтэй холбоотой элдэв таагүй мэдээллүүд гарах болж, бөхчүүдийг гэх ард түмний хүндлэл улам доошилж байна. Ялангуяа бөхчүүд дотроо өөрсдөө асуудлаа шийдэхээ байж, тэдэн дунд улстөрчид, улс төр хутгалдаж үнэт чанараа бүр гээх бололтой. Шинэхэн дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын тухайд иргэдийн санаа бодол олон янз байна. Олон янз дотроо цагийн юмыг цагт нь байлгалгүй, барилдаагүй байж цол нэмж байгаа энэ үйл явдлыг сөргөөр харж байгаа нь олон. А.Сүхбат гурван удаа / тэгш ойтой жил түрүүлж давхар цол авсан учир дөрөв гэж үзэж байгаа/, Г.Өсөхбаяр дөрвөн удаа улсын баяр наадмын түрүүг авч тухайн үедээ даян аварга гэдэг цолыг авч байлаа. Гэвч одоо даян аваргыг зүгээр л цол дагасан чимэг гэж үзээд, дөрөв түрүүлсэн бөхийг дархан аварга болгох өөрчлөлтийг улстөрчид хийж, УИХ-аар батлаад, үзэгний үзүүрээр цол олгодог болов. “Улстөрчид ч гэж дээ үүнийг нутаг ус, танил талаараа шалтаглаад Р.Гончигдорж л хийчихлээ” гэж иргэд ярьж байна.
Барилдаагүй, даваагүй байтал цол ахидаг спортын дүрэмтэй улс манайхаас өөр байдаг үгүйг мэдэхгүй. Спортын бусад төрлийг ч бөхтэй дүйцүүлэн бодоход энэ үйл явдал ойлгогдохгүй. Жишээлбэл дэлхийн спорт гэж болох хөлбөмбөгийг авч үзье. Бөмбөг хаалганд ороогүй,отон тоглолт болсон байтал Хөлбөмбөгийн холбоо дүрмээ гэнэт өөрчлөөд хожигдсоныг нь аварга болгочихвол юу болох вэ.Марафонд гүйж байсан тамирчин нэгд биш хоёрт орсон байтал гүйх зайг нь багасгаад түрүүлсэн хэмээн алтан медаль өгч байгаатай адил биш гэж үү. Ард түмний сэтгэлд хоногшсон “Гарьд магнай” кинонд ноёны бөх төрүүлсэнгүй хэмээн ширэв татдаг хэсэг бий. Гэвч Богд хаан хэзээ ч зарлиг гаргаж бөхдөө цол өгч байсан түүх үгүй. Барилдаагүй байж цол авсны тухайд Ерөнхийлөгч “Манай хэвлэлийнхэн, олон нийт нэг буруу ойлголттой байгаа. Ноднин их олон янзын цолонд өөрчлөлт оруулж, түрүүлээгүй бөхөд аварга цол олгох зэрэг тиймэрхүү төсөл орж ирж байсан. Түүнд би хориг тавьсан. Ганцхан далай аварга гэдэг цолыг үлдээхээр болсон. Тэгээд XX зуунд явж байсан уламжлалаараа Дархан аварга гэдэг цолыг Даян аварга цолтой бөхөд олгож байгаа юм гэдгийг хуулийнх нь дагуу зөв ойлгох хэрэгтэй” хэмээн тайлбарласан.Гэвч даваа, унаагаараа л зохицуулагддаг байх ёстой бөхийн дүрмийг хуулийн заалтаар нааш, цааш болгоно гэдэг яаж ч тайлбарласан сондгой шийдвэр юм.
Бас нэг зүйл байна.Дархан аварга цол авсан А.Сүхбат зодог тайлснаа умартаад барилдах тухай мэдээлэл иргэдийн сонирхлыг татав. Мань хүнийг Ерөнхийлөгчөөс цол авсных нь дараа сэтгүүлчид наадамд зодоглох эсэх тухай асуултыг олон удаа давтсан. Харин тэрээр “Барилдалгүй арав гаруй жил болсон байна. Миний бэлтгэл сайн байгаа. Биеэ сайн авч яваа, за баярлалаа” гэх мэтээр баахан тойрч давхив. Үгүй гэж хэлээгүй ч тийм гэж бас хариулсангүй. Бүр өөрөөр тайлбарлавал бөх сонирхогчдоор тоглоод, тохуурхаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ билээ. Хэрэв А.Сүхбат барилдахаар шийдсэн бол тээр жил бөхийн дэвжээг орхихдоо урсгасан, олон түмнийг үймрүүлсэн нулимсны үнэ цэнэ хаана байсан юм бүү мэд. Түүний хөлс хатаагүй байгаа бол тэр нулимс бас хатаагүй байгаа.
Энэ мэт бөхийн ертөнцөд, бөхчүүдийн дунд эрэмбэгүй явдал, элдэв хор найруулга, авгай хүүхнүүдийн хэрүүл шиг үл ойлголцол үүсдэг болж бүр сүүлдээ улстөрчдийн тусламжтайгаар барилдалгүй цол ахидаг боллоо. Бөхөд хайртай ард түмэн тэнэг биш учир үндэсний спортдоо нүүрлэсэн энэ их бохир явдлуудыг харж,сонсч байгаа. Шинэчлэл гэгчийг хамгийн их ярьж байгаа өнөө цагт бөхчүүд ч бас өөрчлөгдөхгүй бол болохоо байж. Японы сүмо ямар байсныг, ямар болсныг бид мэднэ. Яг түүн шиг өргөн олон үзэгчгүй болох жил өнөө биш гэхэд хэдэн жилийн дараа ирвэл яана. Бөх хүн бүдүүн өвсөнд гэж бий. Харин одоо бол бөх хүн нарийн өвсөнд ч үнэт чанараа гээж байна.
MBT s***s · 2014/07/15
chapa mbt s***s sale Бөх хүн нарийн өвсөндMBT s***s http://www.inteletik.com/about-mbt-s***s.html
Зочин · 2014/07/11
Онигоо онигоо ийм балай аргаар цол гуншин авчихаад бас барилдана гэж юу байсын ичиж амьдрах хэрэгтэй ш дээ.
zochin · 2014/07/10
ene bohchuud mongo ***gnal ! jeep ! geed l avahgui ym baihgui ! harin ydarsan hund handiv ogch baigaa boh hun bi l lav harsangui ! suhbat ch gesen nachin toruulj heden togrog avahaa l bodoj baigaa bolov uu ! jinheneeree bol odoo doping heregleed ch aimgiin arslang davj chadahgui shuu dee ! bohchuudiig denduu davraah ym daa !
Зочин · 2014/07/10
Хэрэв энэ нь танд маш их баярлалааhttp://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин · 2014/07/10
nohdoo ene jiliin naadmaarbuduun targan hun orhiig horiglono hyatad vetnam shig turanhai nohdod zoruilsan suudaltai bolson tulnaadmiin zohion naiguulah gazraas tusgai medegdel gargah baih buduun targan hohodoos uuchlal guih bolvuu
Зочин · 2014/07/10
osohbayr ch gesen tiireel ungana bolohgui bol odoo hazah biz
Зочин · 2014/07/10
doping hergelj baij turuulj baisan shuu dee suhbat chin manaihan tuhain ued n daragduulaal ongorch baisan odoo bol yu chadhav de
бөх · 2014/07/10
МУ-ын үндэсний бөхийг одоо сонир******чийн төвшингөөс мэргэжлийн төвшин лүү аваачах цаг нь болсон. тэгж байж энэ даваа наймаалцах, худлаа барилдах, үзэгчээ хуурах гэсэн асуудал үгүй болно. яагаад ийм зүйл болоод байнаа гэхээр цаад учир нь мөнгөндөө л байгаа юм.мэргэжлийн сумо ямар шударга явагддаг, үнэхээр барилдаж чадаж байгаа нэг нь мөнгө авж чадаж л байна энийг ард түмэн мэдэж л байгаа яг ийм болох ёстой. түүнээс биш барилдаж чадахгүй хүнээр түшүүлж гарч ирээд начины найраа хийгээд байвэл монгол бөх мөхөл рүүгээ л ойртох болно. энэхүү шинэчлэлийг уламжлалт ёс заншилаа сайтар шингээн дээрээс нь орчин үеийн дэвшилтэт тенологи, цэвэр шүүлт, арга барилыг төлөвшүүлж ажиллах хэрэгтэй
Зочин · 2014/07/10
dahial dopingoo heregleh biz 2 barigdaad argagui erhend zodog tailaa biz dee tiim hund tsol ugjil baidag
Зочин · 2014/07/10
Хэлсэн дээ байлдаа. Мөнгөний төлөө л бөхчүүд ард түмнээ хуурдагаа хэзээ болих вэ. Япон шиг ****** барилдвал цол бууруулдаг эсвэл хурааж авдаг болох хэрэгтэй санагдаж байна тэгэх юм бол харин ч нэг гоё час хийсэн барилдаан болно. Би уул нь бөх сонирхож байсан юм . Гэтэл бөхийн багахан цолтой нөхөр таньдаг байгаад яагаад дээшээ цол ахиж чадахгүй байгаан бэлтгэл ****** хийгээд байна уу гэсэн чинь бөхийн хөлийн цэц хэд давна гэж хэдэн зоостой ирэв гэж бүртгэл явуулдаг надаа тэр их мөнгө байхгүй болохоор 2-3 даваад цаа****** мөнгө аваа л байсан нь дээр гэхээр ард түмнээ доромжилж байгаа биздээ.
Зочин · 2014/07/10
сонирхолтойhttp://regionalflags.weebly.com/