Баабар: Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ?
өчигдѳр
Орчин үеийн анагаах ухаанд тэргүүнд тавьдаг зүйл нь оношлогоо гэгдэх боллоо. Алив өвчнийг зөв оношилж байж л үр дүнтэй эмчилгээ явагдана. Анагаах ухааны түүх оношлогоонд хэрхэн алдаж төөрөлдөж байсан явдлаар баялаг. Шинжлэх ухаан технологийн хөгжил оношлогоонд хувьсгал хийлээ. Үүний эхнийх нь рөнтгэн хэрэгслэл юм. Энэ нь ХХ зууны турш эрчимтэй түргэн хөгжсөөр оношилгоог нанотехнолог, генийн инжирнечлэл төвшинд хийдэг хэмжээ зэрэглэлд хүрчээ.
Манай улсын анагаах ухааны хөгжил ХХ зуунаас нэн доод шатнаас эхлэн дээшилсээр өдгөө оношилгооны төвшин юутай ч багаж тоног төхөөрөмжийн хувьд хаанахаас ч дутахгүй хэмжээнд хүрчээ.
Гэвч орчин үеийн оношлогооны техник хэрэгслэл зэргийг үр дүнтэй ашиглахын тулд техникийн мэдлэг, боловсон хүчин, аппаратын хүрэлцээ, эцсийн оношлогооны дүн гаргах эмчийн чадвар нийлж байх учиртай. Манайд анхны орчин үеийн сүпэр тоног болох томографийг 1980-аад оны сүүлчээр хуруу хумсаа хуйхлан байж худалдан авчирч суурьшуулсан билээ. Тэр үеийн үнээр сая орчим доллар байсан нь ядуу Монголд асар их үнэ өртөг байлаа. Түүний дараа Эмрай гэж нэрлэх Соронзон ризонансийн зураглал гэх багаж гарч цул эрхтнүүдийг нэвт дурандах болов. Энэ ч бас өндөр үнэтэй эд. Энэ төрлийн багаж одоо Монгол улсад хорь нэлээд гаруй тоотой байгаа ба нэмж худалдаж авсаар байна. Нэг ийм багажийг хөгжингүй орнуудад 70-80 хувьтай ашигладаг бол манай энэ олон багажууд дундажаар 1 хувь хүрэхгүй ашиглалттай.
Нэг эмирай машин 2 сая иргэн бүхий хүн амын бүлэгт зориулагдсан байдаг гэж бодохоор одоо Монголд байгаа энэ төрлийн аппарат 50 сая хүн амд хүрэлцээтэй аж. 2000 оны эхээр Эрүүл мэндийн яамнаас Монголын бүх суурин газар гэж тооцоолсон сум дүүрэг байтугай багийн тоогоор мянга орчим эхо аппарат тараан байрлуулж байсан.
Ийм аппарат тог цахилгаанаас эхлээд оношлох мэргэжлийн эмчийн тоо ч хязгаартай шүү дээ. Нэг бүр нь 500 мянган доллароос наашгүй үнэтэй ДНХ сэквэнатор багаж хэрэгцээнээс олон дахин тоогоор бий ч ажиллуулж байгаа нь хоёрхон. Хэдийгээр чөмөг суулгах шаардлагатай болсон өвчтөн манайд хэдэн жилд ганц тохиолддог ч ийм эмчилгээний асар үнэтэй багаж ч бидэнд бий. Эдгээр төрийн эзэмшилд байгаа ашиглалт муутай асар үнэтэй орчин үеийн техник багажуудыг хувьчлах юмуу мэнэжмэнтийн хувьчлалд оруулаад хэд хэдэн бие даасан байгууллага болгох хэрэгтэй. Энэ нь техникийн болон ай тигийн мэргэжлийн хүмүүс багаж тоног төхөөрөмжийг ажиллуулах ба эмнэлэгүүдтэй гэрээ хийн оношлогооны бичлэг дүнг мэргэжлийн эмч нарт эцсийн онош тавихад зориулан илгээх болно. Нарийн тоног төхөөрөмж ажиллуулдаг хүмүүс нь эмч нар биш, тэд оношлуур техникээс гарч ирсэн хариуг мэргэжлийн үүднээс оношлон цаашдын эмчилгээг шийдэх мэргэжилтнүүд юм. Хаана ч ийм зарчим баримталдаг, манайд ч зарим хувийн эмнэлэгүүд ингэж ажиллаж байна. Нэг үгэндээ оношлогооны багаж техник ба эмнэлэг аль алин нь биенээсээ үл хамаарсан бие даасан байгууллагууд байх хэрэгтэй.
Дараагийн асуудал эрүүл мэндийн даатгал. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн болгоноос эрүүл мэндийн даатгал хэмээн мөнгө албадан хурааж авдаг тогтолцоо 90 оноос хойш Монголд нэвтэрсэн цагаасаа дээрэм тонуул шамшигдууллын уурхай болон “хөгжсөн”. Улсын, хувийн бүх эмнэлэгүүд, амралт сувилалын газрууд энэ “сул” мөнгөн дээр ажилладаг. Есөн шидийн луйврын аргатай. Ийм дампуу системийг засаж сайжруулах бололцоогүй.
Даатгалын төвлөрсөн санг байнга солигдох удирдлага нь өөртөө ашигтайгаар янз бүрийн банкинд ээлжлэн тавих нь тогтсон уламжлал. Иргэдийг бүгдийг нь эрүүл мэндийн хувийн дугаатай болгомоор байна.
Даатгуулах эсэх нь иргэний хувийнх нь хэрэг, бүхий л эмнэлэг сувилал бизнис зарчмаар ажиллах ба даатгалгүй хүн эмчилгээнийхээ зардлыг өөрөө бүрэн төлөх ёстой. 1998 онд УИХ-аар баталсан даатгуулах сайн дурын байгууллагын хуулиар 1962 оноос хойш төрсөн хүмүүс даатгалд өөрийн бололцоогоор мөнгө төлж арвижуулах тогтолцоо нэвтрүүлэхээр болсон. Эхэндээ овоо мөнгө төвлөрч байснаа удаах Засгийн газар мөнгийг өөр зориулалтаар авч хэрэглэн хоосолсноос хойш бүрэн мартагдсан. Энэ хуулийг эргэж сэргээмээр байна. Үүнээс гадна эрүүл мэндийн хувийн салбарыг бий болгох, хөгжиж бэхэжихэд нь төрөөс дэмжих шаардлагатай. Бололцоогүй, орлогоггүй, ядарсан зүдэрсэн иргэдийн эрүүл мэндийн даатгалыг төрөөс хөнгөлөх, их бага хэмжээгээр харж үзэх тогтолцоог одоогийн дампуу төрийн даатгалд хамруулж болно. Гэхдээ үүнд нийт иргэд хамрах юм бол дампуурал улам цааш үргэлжлэнэ.
Дараагийн асуудал эрүүл мэндийн үйлчилгээ. Орчин үеийн анагаах ухааны үйлчилгээ Монголд нэвтэрсэн цагаасаа үүнийг буяны үйлс гэж ойлгосон, тэгэж ч хуульчилсан. Энэ нь бидний туулж ирсэн тухайн үеийн нийгмийн тогтолцоо, үзэл суртлын баримтлалаас шалтгаалсан биз. Улсын төсвийн 10 хувь ноогддог эрүүл мэндийн салбарт мөнгө төгрөгнөөс эхлээд хүнд суртлын дарамтанд байсан тогтолцоон дахь эмнэлэгийн тоног төхөөрөмж, эм хэрэгслийн хангамж, нялхсын эндэгдэл, дундаж наслалт, нас баралт зэргийн статистик үзүүлэлт өнөөгийнхтэй харьцуулахад аймшигтай, дэлхийд хамгийн хоцрогдонгуй нь байлаа. Чанар, хүртээмж ч тун дорой.
Өнгөрсөн 30 гаруй жилд улс орны чадамж эрс дээшилж, Үндэсний орлого 20 дахин нэмэгдэн, гадаад харилцаа өргөжиж, нэг үгэндээ үндсээрээ өөрчлөгдсөн боловч эрүүл мэнд боловсролын тогтолцоо үнэн хэрэгтээ өнгөрсөн ядуу үеийнхээс өөрчлөгдсөнгүй.
Эрүүл хамгаалах ч боловсрол олгох ч тогтолцооны үндсэн зарчим нь бизнис юм. Эдгээр нь дэлхийн хэмжээнд хамгийн ашигтай, хамгийн том бизнисийн нэгэнд хамаардаг. Чухам ийм зарчим дээр суурилснаар эрүүл мэнд боловсролын салбар бүхэнд хүртээмжтэй, өндөр чанартай тогтолцоо болдог. Эрүүл мэндийг бизнисийн зарчимтай болгосноор нийгмийн бага орлоготой, төлбөрийн чадварядмаг, хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хэсгээ хөсөр хаяна гэсэн үг биш, орлого сайтай баян таргануудаа хонхойтол нь шулна гэсэн ч хэрэг биш. Асуудал яаж зохицуулснаас хамаарна, хаана ч тэгдэг. Юун түрүүн өрхийг эмнэлэгүүдийг жинхэнээс нь хувьчилмаар байна. Өрхийн эмнэлэгийн холбоо ч билүү, тэнд өгчихсөн учраас хуучнаасаа ч дордсон. Одоо өрхийн эмнэлэгүүд даатгалаар амьдардаг, өвчтөний араас хөөцөлдөх шаардлага ч үүрэг ч байхгүй. Хэрэв тэднийг хувьчилбал зах зээлийн өрсөлдөөн үүсэх төдийгүй янз бүрийн салбараар мэргэшнэ.
Орлого нэмэгдэх хэрээр хариуцлага чанар нэмэгдэнэ. Чадварлаг эмч нар тийш тэмүүлнэ, дагаад тоног төхөөрөмж хангамж сайжрана. Төв эмнэлэг рүү бүгдээрээ чихэлдэх явдал ч багасна.
Зөвхөн өрхийн эмнэлэгт үзүүлж анхан шатны онош тавигдсаны дараа үнэхээр шаардлагатай бол өвчтөн төв эмнэлэг рүү дараагийн шатны эмчилгээнд хамрагддаг байх ёстой. Шаардлагагүй атал танил болон хахуулиар даатгалаар төвлөрсөн эмнэлэгт хэвтэн амардаг явдал зогсоно. Түмэн сайн дэвшил гарахаар байна. Түүнээс гадна өрхийн эмнэлэгүүд даатгалаар анхан шатны тусламж үзүүлэх үүрэг хүлээх ёстой. 1997 онд Олон улсын байгууллагын санаачлага санхүүжилтээр эхний ээлжинд туршилтын журмаар аймаг хот болгонд 3-4 эмнэлэгийг мэнэжмэнтийн хувьчлалд оруулсан нь эрүүл мэндийн салбарыг зах зээлийн тогтолцоонд аажмаар шилжүүлэх анхны туршилт байлаа. Гэвч 2000 онд бүгдийг нь цуцалснаар сүүлчийн оролдлого болсон юм.
Туршилт эхлээд жил өнгөрөхөд бүх улсын эмнэлэгүүд эм тариа цахилгаан дулааны өрөнд орсныг Сангийн яам мөнгийг нь төлсөн бол мэнэжмэнтээр хувьчлагдсан эмнэлэгүүд огт өргүй гарсан. Ер нь чанар хариуцлага хэмнэлтийн хувьд илт илүү болох нь батлагдсан.
2000 онд мэнэжмэнт цуцалсны дараа бодвол танил талаар байх Баянзүрхийн нэгдсэн эмнэлэг мэнэжмэнттэйгээ үлдсэн, одоо шинэ барилга өөрийн хөрөнгөөр бариулаад сүрхий баяжсан. Муу тал нь мөнөөх л даатгал дээр тоглож, зардал ихтэй өвчтөнийг улсын эмнэлэг рүү түлхэх болсон билээ.
Тэгэхээр ийм санал байна: Өнөөдөр 300 гаруй сум асар том, үнэ өртөгтэй, бараг нэгдсэн эмнэлэгийн байр савтай болсон. Үүнээс болоод эрүүл мэндэд очих ёстой хөрөнгө хоосон байрны дулаалга тог цахилгаан үйлчилгээнд явж байна. Зам харилцаа холбоо давгүй хөгжсөн өнөө үед сумын эмнэлэг яаралтай тусламж үзүүлэхээс тэнд хэвтэж эмчлүүлдэг хүн тун ховордсон. Иймээс сумын эмнэлэгүүдийн ихэнх нь өрхийн эмнэлэгийн зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх нь хангалттай.
Мэдээж том сумуудад асуудал арай өөр, хот суурингийн зарчим үйлчлэх байх. Алслагдсан жижиг сумууд дахь эрүүл мэндийн үйлчилгээ өнөөгийн зарчмаар төрөөс бүрэн ба хагас хөнгөлөлттэй зарчмаар үргэлжлүүлэн үйлчилгээ явуулах байх.
Ер нь сүүлийн 5-10 жилд сум болгон дээр эрүүл мэндэд ямархуу зардал гарсан ба хэдэн хүнд хичнээн үйлчилгээ үзүүлснийг судлан тогтоох хэрэгтэй. Улаанбаатар болон том хотуудын төв эмнэлэгт элдэв даатгал энэтэр гэлгүй үнэ төлбөргүй яаралтай тусламжийн тасаг ажилуулах хэрэгтэй. Төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчлэх мөн тийм тасаг, эсвэл тусдаа нэг эмнэлэг байж болно. Гэхдээ энд юун түрүүн бүртгэл хэрэгтэй, эс тэгвээс мөнөөх хүнсний толоон шиг бүгд огтоос төлбөрийн чадваргүй болж хувирна. Иймээс л иргэн болгоныг эрүүл мэндийн даавгалын хуваарь дугаар кодтой болгох хэрэгтэй, компютэржсан өнөөгийн нөхцөлд энэ нь тийм ч хүнд асуудал биш. Энэ бол миний санал, дараагийн удаа эрчим хүчний тогтолцоогоо хэрхэн шинэчлэх талаар саналаа хэлэмз.
Баабар
Зочин · өчигдѳр
NZ AMRAG BLNO80955877SEKSYGEER
Зочин · өчигдѳр
ZYGAATSAX VAWALDI80955877
Зочин · өчигдѳр
DYRN XUSMEER SEKSDNEE80955877
Зочин · өчигдѳр
YRN VANAGN XALYYN SEKSDN80955877
Зочин · өчигдѳр
TSAGN VANXANI SEKSDI80955877
Зочин · өчигдѳр
ANUSDI80955877ALNI SEKSDMR80955877BOOBN XXN