Оны эхний улиралд 280 хүүхэд сургуулийн орчинд гэмтсэний улмаас ГССҮТ-д ханджээ
11 цагийн өмнө
Сургуулийн орчинд гэмтэж, бэртэхээс сэргийлэх зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс хүргэлээ.
2024 онд 1,343 хүүхэд сургуулийн орчинд гэмтэж ирсэн бол 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар 280 хүүхэд сургуулийн орчинд гэмтэж ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн байна.
Зөвлөмж:
- Явганаас унах (халтирч унах, тээглэж унах, шатнаас унах)
- Зам тээврийн осол (гарцгүй газар автомашинд мөргүүлэх, цахилгаан дугуйнаас унах, бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх, явган зорчиж байгаад гэмтэх)
- Амьгүй механик хүчинд өртөх (Ширээ, хурц ирмэгтэй зүйл мөргөх, Бөмбөгөнд цохиулах, хаалганд гар, хуруугаа хавчуулах)
- Хүн хоорондын хүчирхийлэл (цохих, түлхэх, өшиглөх, ёс бус үгээр дарамтлах)
- Сургуулийн орчинд замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээг зохих журмын дагуу байршуулах
- Эцэг, эх, асран хамгаалагчид өөрийн үг, үйлдлээрээ нөлөөлөн, үлгэрлэх
Сургуулийн орчинд:
- Шалан дээр ус асгарах, нойтон байж болзошгүй тул сургууль дотор халтирч унахаас сэргийлэх
- Шатны бариулаас барих, шатаар гүйхгүй байх
- Хаалганд зөөлөвч хийх, хүчтэй хаахгүй байх. Хурц иртэй цаасны хутга, хайч зэргийг болгоомжтой хэрэглэх
Анхаар:
- Бага ангийн сурагчдыг эцэг, эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгөх “Гараас гарт дамжуулах”
- Ангийн найз болон бусдын биед гэмтэл учруулах гадуурхахаас татгалзах
- Үл таних хэн нэгэнтэй харилцаа үүсгэхгүй байх, дагаж явахгүй байх талаар халж ойлгуулах
- Сургуулийн орчинд учирч болзошгүй гэмтэл бэртлээс найз нөхөд болон бусад хүмүүсийг өртөхөөс сэргийлье.
https://www.facebook.com/gemtelsogog/videos/686745800562130