Боомын халдвар авсан хоёр иргэн эмчлүүлж байна
2014/07/17
Энэ сарын 13–нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд малын боом өвчин гарсан. Үүний улмаас хоёр иргэн халдвар авч, эмчлүүлж байна.
Манай улсад сүүлийн 10 жилд боом өвчин хүнд халдварласан тохиолдол 157 бүртгэгдэж, тэдний 7.6% хувь нь нас баржээ. Мөн хугацаанд 15 аймгийн 81 суманд, Улаанбаатар хотын 4 дүүрэгт 1000 орчим мал боомоор өвчилсөн аж.
Боом өвчин нь мал амьтнаас хүнд халдварладаг, хурц халдварт өвчин бөгөөд хүний тунгалгийн зангилааг гэмтээж, хүчтэй хордлого үүсгэдэг. Мал нядлах, үхсэн малын арьс ширийг хуулах, махыг эвдэх болон өвчилсөн, үхсэн мал булсан газрын хөрс шороог ухах, сэндийлэх явцад халдвартай хөрс, шороо зэргээс хүн халдвар авч боомоор өвчилдөг юм.
Халдвар авсан хүнд өндөр халуурах, булчирхай хавдах, ихэвчлэн биеийн ил хэсэг нүүр, гарын арьсанд нян орсоноос үүсэх улаан цэг, толбо бий болж богино хугацаанд гүвдрүүтэн, цэврүү үүсч улмаар хар тав болох ба хаван үүсдэг байна. Эдгээр шинж тэмдэг илэрвэл хамгийн ойрын эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй хэмээн Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ.
Зочин · 2014/07/18
http://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/