Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн
5 цагийн өмнө
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд:
- 1,426 цэцэрлэгт 256,031 хүүхэд 11,900 үндсэн багш,
- 895 ерөнхий боловсролын сургуульд 826,860 сурагч, 39,600 үндсэн багш
- 69 мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад 44,305 суралцагч, 2,000 үндсэн багш,
- 65 дээд боловсролын байгууллагад 157,074 суралцагч, 5,100 үндсэн багш байна.
2025-2026 оны хичээлийн жилд 78,166 зургаан настан нэгдүгээр ангид элсэн суралцаж байна.
Засгийн газраас 2026 оныг Боловсролын дэмжих жил болгон зарласан ба сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгт хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Мөн 2026-2027 оны хичээлийн жилээс бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх бэлтгэлийг хийх аж.
Цахим шилжилтийн хүрээнд:
- ESIS, TVET, HEMIS болон сургалтын байгууллагын цахим систем хоорондын мэдээлэл солилцоог өргөжүүлж, нэгдсэн системийг хөгжүүлэх хиймэл оюуныг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байгаа юм байна.
- ЕБС-ийн 6-12-р ангид цахим контент, дижитал сурах бичгийн системийг хөгжүүлж нэвтрүүлэхэд бэлэн болсон байна. Эдгээр цахим сургалт, контентын сан нь хүчин төгөлдөр мөрдөж буй сургалтын хөтөлбөрийн хүрээнд ашиглах боломжтой, сурагчид бие дааж нэмэлт ур чадвар эзэмших олон улсын нээлттэй цахим систем сангуудыг ашиглах боломж бүрдэх аж.
- Боловсролын яам үндэсний технологийн компаниудтай хамтран хиймэл оюун ухаанд суурилсан багшийн виртуал туслахыг Монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн байна.
- Мөн Google компанитай хамтран Gemini хиймэл оюун ухааны академийг нээсэн байна.
- Сурагчийг бие даан суралцахад туслах сурагчийн виртуал туслахыг хөгжүүлж, сургалтад нэвтрүүлэх юм байна.
Зочин · 2 цагийн өмнө
DYDN ODOOJ SEXSEER80955877
Зочин · 2 цагийн өмнө
Зочин · 2 цагийн өмнө
SHAAX ERCHUUDTEI SEXSDEED80955877
Зочин · 3 цагийн өмнө
ALNI SEXSDX80955877
Зочин · 3 цагийн өмнө
BOOBN XXN ANUSN80955877