Угаарын хий гарвал нийслэлд мэдээлэл очиж, 5-7 минутын дотор очиж арга хэмжээ авах системтэй төхөөрөмжийг айлуудад тарааж эхэлжээ
7 цагийн өмнө
Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэх талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар өнөөдөр мэдээлэл өглөө.
Өнгөрсөн жил нийслэлээс 60,000 гаруй айлд шинэ ухаалаг угаар мэдрэгчийг суурилуулсан байна.
Энэ жил 2025 оны дөрөвдүгээр сард 50,000 өрхийг уг ухаалаг систем рүү шилжүүлсэн байна. Энэ сард дахин 61,000 айлыг уг системд холбохоор ажиллаж байгаа аж. Цаашлаад нийт гал түлж буй 172,000 гаруй бүрэн угаарын хяналтын системд холбогдсоноор энэ өвөл угаарталтай холбоотой нас баралтыг бууруулна гэсэн зорилтыг тавиад байгаа юм байна.
Нийслэлээс одоогийн байдлаар нийт 112,000 угаарын хийн мэдрэгч аваад байгаа ба нэг ширхэг угаарын хийн мэдрэгчийн төсөвт өртөг нь 150,000 төгрөг юм байна. Тус төхөөрөмжийг авахад нийслэлийн төсвөөс тендер зарлаж, тендерт "Интеллигент Технологи" гэх монгол компани шалгарчээ. Тус компани нь монголдоо батарейгаар ажилладаг угаарын хийн мэдрэгчийг үйлдвэрлэсэн байна.
Зочин · 3 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 7 цагийн өмнө
SADARLMRXALYYN SEXSYGR80955877
Зочин · 7 цагийн өмнө
ANUSDI80955877BOOB XXN