3 хороонд боловсон хогийн цэг барина
2014/07/20
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран нийслэлийн 6 хороонд загвар хороо төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Энэхүү төслийн хүрээнд төсөл хэрэгжиж байгаа гэр хорооллын 3 хороонд боловсон хогийн цэг барихаар төлөвлөжээ.
Тус хогийн цэг нь нэг загвар, тохижилттой байх төдийгүй орчин тойронд нь ил задгай хог хаягдал үүсэхгүй байхаар зориулагдсан тусгайлсан байгууламж байх аж. Мөн тухайн байгууламжид байнгийн ажилчид ажиллаж, хогийг ангилан ялгах, тээвэрлэх зэрэг үүрэг гүйцэтгэх гэнэ.
Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 27-р хороо, Дунд Дарь-эхийн 47-р гудамжид, Чингэлтэй дүүргийн 16-р хороо Хайлаастын зам дагуу Согоотын 55 дугаар гудамжид, ХУД-ийн 13-р хороо, 7 хэсгийн задгайн Туулын 7-р гудамжид хог хаях байгууламжийг барих юм.
Зочин · 2014/07/21
http://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/