Найз бүсгүйгээ зодож, амь насыг нь бүрэлгэсэн байж магадгүй гэх хэрэгт холбогдон цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Г.Алтанхүүг шүүх хурал өнөөдөр болно.

Түүнийг хардалтын улмаас хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ хэрцгийгээр зодсон нь  үхэлд хүргэсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл тухайн үед цацагдсан. Шүүх эмнэлгийн шинжээчдийн талийгаачийн цогцсонд хийсэн  хоёр удаагийн хийсэн задлан шинжилгээний  дүгнэлтээр талийгаачийг архины гүн хордлогод орж амиа алдсан гэх дүгнэлтийг гаргасан билээ.

Уг дүгнэлтийг ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Эл хэрэгт холбогдсон Г.Алтанхүүн эрүүгийн хуулийн 98.1, 91.1-д заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн, хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн.Эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэх үндэслэлээр шүүх аж.

 

Х.Даваа