Хятадууд манай улсад мал нядалгааны газар байгуулах хүсэлт гаргажээ
2014/07/23
Монголын бизнес эрхлэгчид болон БНХАУ- ын Жилинь мужийн хөрөнгө оруулагчдын эдийн засгийн уулзалт болж өнгөрлөө.
Монгол Улсаас 20 гаруй компани оролцсон бол Жилинь мужаас 50 гаруй бизнес эрхлэгч бүртгүүлснээс 20 гаруй компанийн төлөөлөл ирсэн байв. УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл “Монголын бизнесийн орчин, эрх зүй цэвэршиж байгаа. Хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдэж байна. Тиймээс Хятадын хөрөнгө оруулагчдад сайхан боломж бүрдсэн” гэв.
БНХАУ-ын Жилинь муж нь 274 сая хүн амтай, газар зүйн байрлалын хувьд Зүүн хойд Азийн бүс нутаг бөгөөд Хятадын аж үйлдвэрлэл, худалдаа, газар тариалангийн суурь юм. Эрчимтэй хөгжиж буй энэ мужийн бизнесийн төлөөлөгчид манай улсад хөрөнгө оруулахаар ирсэн нь Монгол Улсын хувьд сайхан боломж хэмээн хуралд оролцогчид хэлж байв. Хэнтий аймгийн “Хэрлэн талст” компанийн захирал Н.Ганбаатар “Бид орон нутагтаа хөнгөн блок үйлдвэрлэхийг хүсч байна. Орон нутагт төсөв, хөрөнгө бага байдаг учир гадаадын хөрөнгө оруулалт авахын тулд энэ уулзалтыг зорьж ирлээ. Гэвч барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд ирээгүй байна” гэв.
Харин Жилинь мужийн хөрөнгө оруулагчид мал аж ахуй, ноос ноолууран бүтээгдэхүүний чиглэлээр хамтарч ажиллах сонирхол ихтэй байгаагаа илэрхийллээ. Хүнс, хөдөө аж ахуйн ассоциацийн эрдмийн зөвлөлийн гишүүн Ц.Өлзий “Бид дотооддоо шар буурцаг тарьж, хүлэмжийн аж ахуй эрхлэх хүсэлтэй байгаа. Харин хятадууд манай оронд мал нядалгааны газар байгуулж, бусад улсад махан бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэй байгаа” хэмээсэн. Хэрэв хоёр орны Засгийн газар мах экспортлох талаар нэгдсэн ойлголцолд хүрвэл урд хөрш хөрөнгө оруулалт хийх аж. Тэгвэл тус уулзалтыг зохион байгуулагч, Хөрөнгө оруулалтын газрын Сурталчилгаа зөвлөх үйлчилгээний хэлтсийн дарга Д.Ирмүүн “Хоёр сарын хугацаанд Польш, Герман, Австри, Испани зэрэг улстай хөрөнгө оруулалтын хамтарсан 20 гаруй уулзалт, арга хэмжээ зохион байгууллаа. Үүнд 1500 гаруй бизнес эрхлэгчдийг цуглуулсан байна. Үүний үр дүнд 12 гэрээ хэлэлцээр хийж, шинэ үйлдвэр байгуулах гурван сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Тухайлбал, Итали технологиор хиам, махан бүтээгдэхүүнийг манай улсад үйлдвэрлэхээр болж байна” гэж ярив.
Жагаа · 2017/01/23
Мал нядалгааны газарт хамтарч үйл ажилгаа явуулах сонирхолтой хүн байвал хобоо барина уу
Жагаа · 2017/01/23
Мал нядалгааны газарт хамтарч үйл ажилгаа явуулах сонирхолтой хүн байвал хобоо барина уу
Зочин · 2014/07/26
Зөв шүү.Дандаа гадныханы боол болгох гэсэн юм хийж явдагаа болимоор юм.
Зочин · 2014/07/26
Одоо бгаа хэдэн ху-жаа нарл монголчуудыг басаж доромжилж бна.Төр засаг нь ард олондоо биш ху-жаагийн талд үйлчлээд бна.Энэ байдлаараа хэдхэн жилийн дараа хувьсгалаас өмнөх үеийн монгол орон болохвийдээ.Хэдэн тэ-нэг гаруудад мөнгө харуулж хооронд нь а-ла-лцуулж газарын авах гэж бсан тухай саяхан нэтээр их гарсандаа....
Зочин · 2014/07/26
Хүн малгүй хяруулхандээ.Боломжил гарвал ху-жаа чихээд бх бололтой юмаа.Эхний орж ирсэн хужаа нар чинь сүйрүүлж бна шүү дээ.Цагдаанч дийлэхгүй зодуулаад.Цолоо нэмүүлхүү гээд хөөгдөөд явж бна....
Зочин · 2014/07/24
хөрөнгө оруулалт гэдэг нь өөрсдийнхөө үйлдвэрүүдийг л оруулж ирж байна шүү дээ. манайх өөрсдөө асар их баян улс. Тэгтэл гаднаас хөрөнгө оруулалт л гэх юм. үйлдвэрүүдээ өөрсдөө барьж харин технологи оруулах хэрэгтэй. Тэгээд ч хятдууд тогиор цохиод л хядалчихдаггүй амьдаар нь хашгируулж тарчлаагаад амьдаар нь машинд хийчихдэг юм байна лээ ш дээ. нетээс бичлэг үзэхэд тэгж л байна билээ. юмыг ерөөсөө хайрладаггүй ар руугаа хийхээд л хийхээд л яг л мангас. эд хэрэглэл, хүн ард улс үндэстэй нь өөрийн болгодог байтал хөрөнгө оруулалт хятдын зав******нтай л гэх юм. яагаад ингээд байдаг юм бэ. баруун европтой худалдаа наймаа хийгээч ээ. ууссан ч тэнд уусая
Зочин · 2014/07/24
яагаад заавал хятадтай хэлцэл хийдэг юм бэ. өөр улс орон зөндөө л байна шүү дээ. юуных нь таатай нөхцөл хятадтай бэ. юу ч битгий хий. тэд зүгээр л өөрсдийнхөө эрх ашгийг төлөө л бүгдийг хийдэг. орос орон, бусад барууны орон, япон, солонгос гээд л байна шүү дээ. шар буурцаг чинь хүн идэх хоол биш:. тэгснээс буудай тари******** нь хамаагүй эрүүл хүнс
Зочин · 2014/07/24
Зочин · 2014/07/24
Шар буурцаг чинь хүнийбиед тохирдоггүй хүнс юм билээ. хүнс ******тай газрын хүнс. Шар буурцаг идэхээр тарга хүргэл нэг хэвийн бус таргалдаг ижил жинтэй байхад илүү амьсгаа давхцаад байдаг. биед өөрчлөлт оруулдаг юм билээ. биеэрээ мэдэрсэн.
Зочин · 2014/07/24
За хоол ундаар маань ч атгаад эхлэх нь дээ. ураг****** зөөх махаа бэлдэж бид ч атганд нь орох болох бий дээ. тэнгүүд зөвшөөрвөл баларна даа. яана даа.
nnnn · 2014/07/24
ene *****nuud odoo mongoliig yu gej bodood bga ym mongol ymar ***iin sav ymuu ene neg 76 ymnuud yu hiigeed ba aa
Зочин · 2014/07/24
Iserguutsej bna umhuu hyjaa nar dawarj bna hoinoos ired hot miniih, hotond orood honi miniih bolgono chu Mongolchyda
Зочин · 2014/07/24
yo bolij uz. uchnuun maltai bj urd hurshuus makh niiluuleed bhdaa yahav dee. Yamar sanaa uvurluj minii eh orond makh nyadalgaanii gazar bguulah geed bgaan ain. Arai zuvshuurch *****teh vii dee ardchilaliinhaan
Зочин · 2014/07/24