Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна
2 цагийн өмнө

Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар хуралдаж байна.
Сүүлийн найман хоногийн хугацаанд хүйтний эрч чангарсан, ДЦС-4 дээр гэмтэл гарсантай холбоотойгоор Нийслэлд 1.5 цагийн хугацаатай цахилгаан, дулаан, усны хязгаарлалт хийсээр ирсэн билээ. Тус гэмтлийг өчигдөр бүрэн засварласан гэх боловч өнөөдөр ч гэсэн цахилгаан тасрах хуваарьтай байгаа билээ.
Мөн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал цаашид хүндрэх магадлалтай байна. Тиймээс эрсдэлийг бодитоор үнэлэх, мэдээллийг цаг алдалгүй солилцох нь хүмүүнлэгийн хариу арга хэмжээг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт, агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн хийсэн үнэлгээгээр 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаанаар зудархуу байгаа тухай албаныхан мэдээлээд буй. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилтийн нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар хуралдаж байгаа аж.
Ташрамд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд өнгөрөгч амралтын өдрүүдээр Дундговь аймгийн Мандалговь хотод ажиллаж, иргэд, малчидтай уулзан, Тэмээчдийн улсын V зөвлөгөөнд оролцсон билээ.







Зочин · 37 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh