Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа
2 цагийн өмнө

Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
Энэ үеэр тэрбээр "Ипотекийн эх үүсвэр дутагддаг учраас барилгын компаниудын борлуулалтад хүндрэл учирдаг. Үүнийг шийдэхийн тулд хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байна. Эхний ээлжид үүнийг Сэлбийн борлуулалтад ашиглана. Тухайлбал Сэлбэ дэд төвд 9,000 орчим айлын орон сууцыг хот ипотекийн эх үүсвэр гарган 8%-ийн хүүтэй зээл олгох замаар борлуулах төлөвлөгөөтэй байна. Хөгжсөн улсын хотууд ипотекийн банктай байдаг жишиг рүү орох ёстой” хэмээн мэдэгдсэн байна.
Улаанбаатар хотод хамгийн их бүтээн байгуулалт хийж, татвар төвлөрүүлдэг салбар нь барилгын салбар бол дулаан хангамж, цахилгаан хангамж болон бусад дэд бүтцийн техникийн нөхцөлүүд дээр бэрхшээл тулгардаг байна.







Зочин · 1 цагийн өмнө
SAWI VANXANI BIEE UNELLEED80955877