Нас барсан иргэдийн “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг ар гэрийнхэнд нь өвлүүлэхээр шийдвэрлэлээ
1 цагийн өмнө

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нас барсан иргэдийн “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг ар гэрийнхэнд нь өвлүүлэхээр шийдвэрлэлээ.
Тодруулбал, нас барсан 130 мянга гаруй хувьцаа эзэмшигчийн эхнэр, хүүхэд, төрсөн ах, эгч дүүс нь нотариатаар баталгаажуулан үнэт цаасны дансаа бүртгүүлснээр хуримтлагдсан ногдол ашгийг өвлөн авах боломжтой боллоо.
ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу "1072 хувьцааг иргэн бүрд тарааснаас хойш нас барсан хувьцаа эзэмшигч иргэдэд оногдох ногдол ашиг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд хадгалагдаж байна. Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтад орж, холбогдох ногдол ашиг нь аль хэдийнэ хуваарилагдсан. Тэгэхээр 2019 оноос хойш өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа ногдол ашиг хуваарилахад нас барсан иргэдэд оногдох ногдол ашиг 66 орчим тэрбум төгрөг хуримтлагдсан. Энэ ногдол ашгийг Иргэний хуульд заасны дагуу хамаарал бүхий гэр бүл, үр хүүхдэд нь олгоно.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг өвлөгчид шилжүүлэх шийдвэр гарлаа. Нас барсан иргэний 1072 хувьцааг өв залгамжлан авах шийдвэрийг энэ оны 6-р сарын 1-нээс хэрэгжүүлэхээр Засгийн газрын тогтоолд тусгажээ" хэмээн ярьсан юм.







Зочин · 6 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 29 минутын өмнө
TOMSGN XELEERE GUN DOLOOJ TAIYYLAAD URN SHINEGENE AMSI80955877
Зочин · 30 минутын өмнө
OOB XXN BOOW DOLOOMOOR80955877
Сүрэнбат · 1 цагийн өмнө
Нас барсан он хамааралтай юу