Нийслэлийн МАН-ын хороо 25-нд хуралдахаар товлолоо
2026/05/19

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр болж, Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг энэ сарын 25-ны 10:00 цагт товлолоо.
Тус хуралдаанаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх юм. Өнөөдрийн хуралдаанд Удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг Хотын даргад танилцуулсан гэх мэдээлэл байна.
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид МАН-ын Удирдах зөвлөл шиг улс төрийн шийдвэр гаргадаг бөгөөд 23 гишүүнтэй. Тэргүүлэгчдийн дэмжсэн нэрийг НИТХ-д оруулж, санал хураана. Ингээд НИТХ-аас нийслэлийн Засаг даргыг томилуулахаар Ерөнхий сайдад уламжлах бөгөөд Ерөнхий сайд батламжилснаар Засаг дарга томилогддог хуулийн зохицуулалттай аж.







Зочин · 2026/05/20
BOOB XXMOOR ANUSDAAD BOOW DOLOOJ AL SEXSDEX BIEE UNELELN80955877