Засгийн газрын өнөөдрийн /2026.06.03/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин: "Чөлөөлье" санаачилгын хүрээнд бизнес эрхлэгчдийн орчинг хялбаршуулах ажлуудыг хийж байна. Үүний нэг нь И-бизнес платрформ бөгөөд 2.0 хувилбарыг гаргаад байна. Ингэснээр ААН-үүд Зөвшөөрлийн тухай хуульд заасан 371 зөвшөөрлийг цахимаар авах боломжтой болж байгаа юм. 

Мөн төрөөс авах үйлчилгээ нэг цонхонд төвлөрч, хоёр цагийн дотор шинэ бизнесээ нээнэ. ЖДҮ эрхлэгчдэд зориулсан 15 гэрээний загвар байршуулж, нээлттэй болгож буй. Ингэснээр хоорондоо цахимаар гэрээ байгуулах боломж нээгдэнэ. Тус платформ энэ сарын 12-нд албан ёсоор нээх юм. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж орж буй Банк, эрх бүхий этгээдийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, хөрөнгийг шилжүүлэх зээлийн үйл ажиллагааны тухай хууль нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Энэ хүрээнд аппликейшн болон банкаас зээл авахдаа иргэд зээлийн гэрээгээ цахимаар байгуулах зохицуулалтыг тусгаж байгаа.

И-Монголиа дээр эрсдэл мэдээлэх цэсийг оруулж байна. Иргэд өөрийнхөө иргэн тойронд байгаа орчин, нийтийн зам талбай, галын аюул зэргийг мэдээлэл боломжтой. Төрийн нэгдсэн хур системээр дамжин 1111 төвд мэдээллийг төвлөрүүлнэ. Эндээс хариуцагч байгууллага руу хуваарилж, шийдвэрлэлтийн явцыг эргэнд мэдээлж ажиллана. Цэс нээгдсэнээс хойш дөрөв хоногийн хугацаанд 125 орчим дуудлага хүлээж авсан. Үүнтэй зэрэгцээд И-Монголиа дээр хүртээмжийг нэмэгдүүлэх цэстэй болж байгаа. Энэ нь https://www.inclusivedata.mn/ гэсэн тусдаа сайтаар орж байгаа. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань шууд И-Монголиа-д нэвтэрч бүртгүүлэх боломжгүй байдаг. 

Энэ сарын 15-нд түргэн, цагдаа, онцгой байдалд мэдээлэл хүргэх өөрсдийн байршлыг хүргэх технологийг нэвтрүүлэхээр боллоо. Энэ нь утасны унтраах товч дээр дарахад гарч ирдэг "SОS" технологид тулгуурласан шийдэл юм. Ойролцоогоор 1.5 минутыг хэмнэх бөгөөд эрсдэлт байдалтай иргэн байршлаа үнэн зөв дамжуулах боломж бүрдэнэ. Мөн нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг удахгүй өргөн барина.