Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.18/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурлаас Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсантай холбогдуулан тус холбооны гишүүн таван орноос тамхи, тамхин бүтээгдэхүүн гаалийн албан татваргүй орж ирэх нөхцөл бүрдсэн. Энэ хүрээнд гаалийн албан татварыг тэглээд оронд нь онцгой албан татвар авах үүднээс уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Сангийн сайд онцолсон. Ингэснээр бусад улс орнуудаас импорлодог тамхи, тамхин бүтээгдэхүүнд ногдуулдаг татвартай адил тэгш байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж байлаа.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурал “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 117 дугаар тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталсан бөгөөд тус тогтоолоор тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор татвар, төсөв, нийгэм, эдийн засаг, нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцож, шаардлагатай хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан байна.
Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд тамхи, тамхин бүтээгдэхүүний өртөг буурч, зах зээлийн үнэ хямдрах, хэрэглээ нэмэгдэх, улмаар улсын төсвийн онцгой албан татварын орлого буурах эрсдэлтэй гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд хуулийн төсөлд тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг хосолсон хэлбэрээр ногдуулах, мөн үнэд суурилсан татварын хувь хэмжээг тодорхойлон зохицуулалтыг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.







Зочин · 52 минутын өмнө
UNEGUI SHAALGI SEXSY XANAMJN80955877
Зочин · 52 минутын өмнө
UNDGUIGEER TAASHAALG XANGN MASSAJLI80955877
Зочин · 1 цагийн өмнө
2ERD SEKSEER TAICHNA MERGJLN VAWALDAGCH XUSNEER BOOL BOLI80955877
Зочин · 1 цагийн өмнө
SHAAX ERTEI ZYGAATSI TOMSGN DOLOON URN SHINEGENE AMSI80955877SADARTLA SEXSY
Зочин · 1 цагийн өмнө
TSAG SEXSDMEER XUCHINDUULI AXTAI SEXSEER XUSSEN VANXANDAX BOOB XXN BOOW DOLOOJ AL SEXSEER