Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн орчимд “Зам тээврийн осол гарч хүн бэртсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Уг дудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 47 настай, эрэгтэй жолоодох эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, дэлгүүр орохоор машинаасаа буусан байх үед машин өнхөрч, 59 настай, эрэгтэй мөргүүлж, гэмтсэн болох нь тогтоогджээ.

Уг хэргийг үргэлжлүүлэн Булган аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Иргэд, жолооч Та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байж, тээврийн хэрэгсэлээ зогсоолд байрлуулахдаа хөдөлгүүрийг унтрааж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдлээс сэргийлэхийг анхааруулж байна.