С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэв
47 минутын өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж үзжээ.
Энэ дагуу өчигдөр ТЕГ-аас С.Молор-Эрдэнийг саатуулсан байдаг. Саатуулах цаг дууссан тул шүүхэд ирүүлсэн цагдан хорих эсэх саналыг өнөөдөр 13.00 цагт хэлэлцжээ. Улмаар түүнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Түүнийг ЭХТА-ийн 19.9 дүгээр зүйлийн Үндэсний эв нэгдлийг бусниулах,
1. Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх зүйл заалтаар буруутган шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Эргэн сөхвөл, С.Молор-Эрдэнэ нь “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан монголчуудад ямар ч хамаагүй. Харин Төв Ази хавиар байсан байж магадгүй” гэх зэргээр олон нийтийн сүлжээнд ярьсан байдаг.






