Архангай аймаг унадаг дугуйн замтай боллоо
2014/08/06
Монголын Залуучуудын Холбоо “Спирт үү, спорт уу” аяны хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг санаачлан хэрэгжүүлж, дэмжигч байгууллагуудыг нэгтгэж, олон үйл ажиллагаануудыг зохион байгуулсаар ирсэн юм. Төслийн хүрээнд нийслэлийн 2 дүүрэгт унадаг дугуйн зам тавигдаж залуучуудад барьсан энэ зуны хамгийн том бэлэг болсон юм. Тэгвэл дан ганц нийслэлийн залуучуудад гэлтгүй хөдөө орон нутагт ч унадаг дугуйн зам тавьж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хавар Ховд аймгаас гараагаа эхэлсэн дугуйн зам тавих ажил удахгүй Архангай аймагт үргэлжлэх аж. “Гудамж” төслийн хүрээнд Цэцэрлэг хотод 2,8 км зам тавигдахаар болсон нь залуусын талархлыг хамгийн ихээр хүртэж, цаашдаа олон аймаг, сум унадаг дугуйн замтай болно гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд “Гудамж” төслийнхөнд баярлаж буйгаа аймгийн залуус илэрхийлсэн юм. Энэ сарын 8-ны өдөр МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат, “Гудамж” төслийн захирал Б.Батболдтой уулзахаар болсоныг давхар дуулгая.