Сумын залуус “Авлигагүй сум” аяныг санаачилжээ
2014/08/11
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд ажиллаж байгаа "Сумын залуус төслийн залуучууд сум орон нутагтаа Монголын Залуучуудын холбооноос хэрэгжүүлж буй Авлигын эсрэг БИ АВАХГҮЙ, ӨГӨХГҮЙ аяны үйл ажиллагааг сурталчилж, сум орон нутгийн иргэд, залуучуудад авлигын эсрэг үйл ажиллагааг зохион байгуулж "Авилгагүй сум" аяныг эхлүүлжээ. Тэд сумын иргэдэд Авлигын эсрэг дараах 10 дүрмийг мөрдөхийг уриалж байгаа юм байна. Бид цаг ямагт хуулийг чанд сахиж, бусдыг ч мөн дагаж мөрдөхийг шаардана, аливаа гэмт хэргийн хажуугаар нүдээ аниад өнгөрөхгүй, шударга байж, эрүүл саруул ухаанаар асуудалд хандана, Гарал үүсэл, хамаатан садан эсхүл танилаас хамаарч шүүгдэх ёсгүй, татвараа үнэнчээр төлнө, хэзээ ч бохир мөнгөтэй хутгалдахгүй, өөрсдийгөө бодитой мэдээллээр цэнэглэж, өөрсдийн оюун ухаанаар цэгнэнэ, хууль бус байдлыг буруушааж, эсэргүүцэх эрхээ эдэлж, хариуцлагаа бүрэн хүлээх үүрэгтэй, засаг, шүүх болон бизнесийн үйл ажиллагаан дах авилгад хяналт тавина, мөн үнэнийг мэдэх эрхтэй, авъяасаа авилгаар олж аваагүй. Авлигагүй ирээдүйн төлөө хамтдаа нэгдэнэ. Авилга бол уран арга биш, амьдрах арга бүр ч биш. Мөрөөдлөө хамтдаа хамгаална. Бид нээлттэй, ил тод, тунгалаг байхыг улс төрчдөөс шаардана хэмээсэн дүрмийг гаргажээ. Мөн бусад аймгуудад ажиллаж байгаа “Сумын залуус” төслийн багийнхан орон нутагтаа тулгамдаж байгаа асуудалд шийдвэрлэх сумын залуусыг идэвхижүүлэх олон ажил зохион байгуулж байгаа юм.
Зочин · 2014/08/12
Sain bna