Хүүхдээ бүртгүүлэх гээд эцэг, эхчүүд 167-р цэцэрлэгийн үүдэнд 3 хонож байна
2014/08/13
Жил бүрийн өдийд хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн эцэг, эхийн дараалал үүсч, намрын сэрүүнд гадаа хонодог байдал энэ жил ч гэсэн давтагдаж байна. Цэцэрлэгүүд хуучин хүүхдүүдээ хавар цэцэрлэг нь тарах үеэр бүртгэчихсэн.
Тэгвэл хэд хоногийн өмнөөс эцэг, эхчүүд цэцэрлэгийн үүд манадаг ажлаа эхлүүлжээ. Тодруулбал, БЗД-ийн 167-р цэцэрлэгийн үүдэнд хүүхдээ шинээр бүртгүүлэх гэсэн эцэг, эхчүүд гурван хоног хонож байгаа гэнэ.
Цэцэрлэгийн бүртгэл эхлээгүй байхад яагаад ингэж хонон, өнжин дугаарлаж байгааг эх сурвалжаас тодруулахад, шинээр цөөн тооны хүүхэд бүртгэж авдаг юм. Тийм болохоор бүртгэл эхлэх өдөр хүртэл дугаарлан хонож байна. Ингэхгүй бол хүүхдээ цэцэрлэгт оруулж чадахгүй. Аав, ээж нь ажил хиймээр байдаг гэрт хүүхэд харах хүн байхгүй гээд их хэцүү хэмээн учирлаа.
Тэд бүртгэл нь эхлэх болоогүй байхад ийн өдөржин, шөнөжин цэцэрлэгийн үүдийг сахихдаа багагүй маргааныг дэгдээд авдаг аж. Дугаарлан зогсож байгаад нэг тийшээ яваад ирэх хооронд л "чи энд зогсож байгаагүй" гээд эцэг, эхчүүд хоорондоо өдрийн хэд хэд маргалддаг гэнэ.
Уг нь цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 20-ноос эхлэх юм. Шинэ хүүхдэд нь хоёр настай хүүхдүүд багтдаг бөгөөд хамран сурах тойргоор нь бүртгэлээ хийдэг. Бүртгэл эхлэхээс өмнө нийслэлийн Боловсролын газрынхан зөвлөмж гарган, хамран сургах тойргийг шинэчлэн тогтооно гэдгээ өнгөрсөн зургаадугаар сард мэдэгдсэн. Бүртгэл нь ойролцоогоор хоёр долоо хоног үргэлжлэх юм.
Нийслэлийн цэцэрлэгүүд 2-5 настай хүүхдүүдийн 65 хувийг л хамруулах хүчин чадалтай. Иймээс эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж хонон өнжин дугаарладаг нь ийн эхэллээ.
Энэ талаар эргэн мэдээллэх болно.
Х.Даваа
Зочин · 2014/08/16
harin tegeh ni banshdeeee kkk
Зочин · 2014/08/15
tsetserleg surguuli emneleg nemj bariachee
Зочин · 2014/08/15
Ene oroin tsagiig ni jaahan sungaj boldogguin bhdaa yadaj 6.30
Зочин · 2014/08/15
huusheee ene chin ehelchee yu bi ni huuhdee ugch chadahguin bnldaa ene baidlaar bol
Зочин · 2014/08/15
Aimaar vm Bolobsroliin said guai ajlaa xiigeechee
Зочин · 2014/08/14
Хэрэг алга энэ 76 юу хийгээд байна аа
Зочин · 2014/08/14
ёоо тэгээд одоо яана ааа
Зочин · 2014/08/14
Зочин · 2014/08/14
20 хүртэл гадаа дугаарлаж зогсох болж байна уу
Зочин · 2014/08/14
Зочин · 2014/08/14
Төрөлт ихэссэн энэ жилүүдэд цэцэрлэг сургуулийн тоогоо нэ****************** нь уг нь ойлгомжтой баймаар юм. Буруу тархиар хөгжсөн ардчилал аа гэж
Зочин · 2014/08/14
ee huurhii mini hetsuu l bdg bhda