Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор наймдугаар сарын 1-нээс эхэлж газар өмчлөх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэсэн.

Тэгвэл цахим бүртгэлийг өнөөдөр 12.00 цагаас эхлэн хааж, бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулана. 

Уг шалгаруулалтыг өнөөдрийн 12.00 цагаас эхэлж UBS телевизээр шууд дамжуулах юм. Өчигдрийн байдлаар нийслэлийн иргэдээс 265 мянга орчим иргэн газар өмчлөх хүсэлтээ илэрхийлж цахим бүртгэлд бүртгүүлсэн байна. Гэхдээ тэднээс 14 954 иргэнд газар өмчлөн авах эрх үүснэ.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо Эрдэнэтолгой, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Соёондын ам, Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Тариан булаг, Багахангай дүүргийн хоёрдугаар хороо Бор Үзүүр гэсэн таван байршилд газар өмчлөхөөр иргэд цахимаар өргөдлөө гаргасан билээ.

 

Х.Даваа