Эдийн засгийн алуурчид гэсэн нэр томьёо сүүлийн үед их моодонд орох боллоо. Эдийн засгийн алуурчид гэдэг бол эх орны алуурчид.

Улс үндэстний алуурчид болох нь тодорхой болов. Олон улсын нэр барьсан олон улсын алуурчид нь массоны буюу монгол орны минь алуурчид болов.

Хэрээ хэрээнийхээ зүг ниснэ гэдэг шиг алуурчид алуурчдаа хамгаалав. Улс үндэстнээ бодохгүй хүмүүсийг хүн гэж хэлээд яахав гэж нэгэн суутан хэлжээ. Тэгвэл манай нэр бүхий нөхөд Оюу Толгойн ард түмний гэх хоосон 34%-ийг хүртэл гадныханд өгөх тухай мэдэгдэх боллоо. Тухайлбал:

Б.Гарамгайбаатар: Оюутолгойгоо өгөх ёстой
2014 ОНЫ 8 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН СОНИНЫ №191-рт УИХ-ЫН ГИШҮҮН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГИЙН ХОРООНЫ ДАРГА Б.Гарамгайбаатарын Алдаа оноотой ч гэсэн Таван толгой, Оюу толгойгоо өгөх тухай түүний ярилцлага мөн Б.Баабарын өгүүллийн хамт нийтлэгдсэн нь харамсал төрүүлэв. Алдаатай гэрээний алдааг засаж болохгүй гэж үү, өгчихсөн Оюутолгойгоо юунд өгөх тухай яриад байна вэ?

Сур: Есдүгээр сард Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт хийгдэнэ гэсэн яриа гарч байсан. Энэ юу болж байгаа вэ?
Оюутолгой төрийн байгууллага биш. Харин Оюутолгой олон хувьцаа эзэмшигчдийн дундаас үүсэн байгуулагдсан аж ахуйн нэгж. Тиймээс хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулалтаа хэдийд хийх вэ гэдгээ шийдвэрлэнэ.

Түүнээс Монголын Засгийн газар бид шийдэх юм биш. Монголын тал харин өөрсдийн мэдлийн 34 хувьд оногдох зүйл дээрээ ажиллагаагаа явуулах ёстой.

Энэ тал дээр хэр ажиллаж байгааг мэдэх юм алга. Бид 34 хувьдаа гэрээний дагуу хариуцлага хүлээж байгаа бол тэр хүрээнд хийх ёстой зүйлсээ хийх л шаардлагатай. Түүнээс бүх зүйлийг шийднэ гэж ойлгож болохгүй л дээ.

Бид олон улсын зах зээлд, олон улсын гэрээ хэлцэлд ороод гарын үсгээ зурчихсан тул олон улсын хэм хэмжээнд нь хүлээсэн үүргийнхээ дагуу хийх ёстой зүйлээ хийх л үлдсэн.

Б.Баабар: Оюутолгойн 34%-иар бид яах юм бэ?
Тэрээр /өс сонинд / нэгэнт өнгөрсөн юмыг шувтарсан цагаан бумба гэдэг. Оюутолгой болон монгол барагл шувтраад дуусах шиг боллоо гэж даажигнаад би холыг хардаг алсын хараатай юм бичдэг, задлан шинжилгээ хийдэг, эх оронч хүн гэж балаарчээ.

1990 онд 4 тонн алтаан Лондонд аваачиж алдасныг ардчилалынхны буруу биш технологийн хоцрогдолоос болсон ч гэх шиг...УИХ-ын дарга З.Энхболдын хэлснээр барууны тархи угаагч хөлсний бичээч энэ нөхөр Оюутолгойн талаар юу гэж балаарав.

1. Оюутолгойн 34 хувийг ард түмэн буюу Засгийн газар эзэмших гэж байгаа нь үнэхээр буруу. Яагаад гэвэл Засгийн газар нь бизнесийн байгууллага биш, тэр дундаа уул уурхайн үйлдвэрлэл аваад явж чадахгүйгээ ганц Эрдэнэтээр хангалттай баталж байна. Оросууд одоо өөрийн эзэмшил хэсгээ хувийн менежментэд шилжүүлэх гэж байна.

Чингэвэл нэг талаас хувийн хэвшил нөгөө талаас авлигад идэгдсэн Монголын төр гэсэн бүр ч тэнцвэргүй хослол буй болно. Уг нь Төр татвар хурааж авах л үүрэгтэй. Иймээс 34 байтугай ганц ч хувьд төрд хэрэггүй.

2. Төрд адаглаад 51 хувь авах тухай сонсголонтой эх оронч үг байнга дуулдах болов. Хоёрхон хамтрагчтай үед л 51 хувь утга учиртай байдаг. Бирж дээр гарч зарагдан олон нийтийн болсон компанийн хувьд 20-30 хувь эзэмшиж байгаа тал голлох шийдвэр гаргагч болдог аж.

Тэгээд ч "эх орончид" 51 хувь байсан бол 90 хувь гэнэ, 90 байвал 100 гэнэ. 100 байвал 105 хувь гэж дайрна. Өөрөөр хэлбэл энэ нь ямар ч хувь процентийн тухай яриа биш, мөнхийн шахалт шаардлага юм. Ард түмэн баялагтай газраа метрлээд хувааж аваад хүрз барьж очоод нинжадах маягийн марзан гэхэд багадмаар ч санал хүчээ авч байна.

Эсвэл нэг хэсэг нь ухаад л нөгөө хэсэг нь буюу "ард түмэн" мөнгийг нь бэлнээр хуваан авах дэндүү сайхан шударга санал ч газар авч байгаа. Хийрхэхэд эрүүл ухаан юуны хэрэг.

3. Оюутолгой өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд мянга мянган өмчлөгчтэй болсон. Эд Монголын газар шороог биш, ирээдүйд буй болох үйлдвэрийг мөнгөө төлөөд хамтран өмчилж байгаа юм. Эндээс энэ дэлхийн хэн ч өмчлөх эрхтэй.

Тэдэнд Монгод болж буй самууны хэн нь буруутай зөвтэй нь хамаагүй, өөрсдийн оруулсан мөнгө нь баталгаагүй болж байгааг л харж үсээ үгтээнэ. Парламентийн гишүүн нь энэ хөрөнгө оруулалтаас болж Төрийн ордон руугаа дайрахыг уриалж байгаа нь тэдний оруулсан мөнгө түмбэржүржиг болсныг юунаас ч илүүтэй батлаад буй хэрэг.

4. Оюутолгойн хувьцааны ихэнхийг Рио Тинто хэмээх дэлхийн сүпер компанийн бирж дээрээс авчихаад байгаа. Энэ бол өнөөх Айванхүү майнууз, Пэрдлаанд энэ тэртэй чинь зүйрлэх юм биш.

Риог хөөж гаргасны дараа наашаа хэн ч зүглэхгүй. Хүнээс мөнгө зээлчихээд өрөө нэхэхээр нь шүдийг нь булгалаад хамрыг нь хавтгайлчихсан нөхрийг мэдсээр байж бусад нь яаж ч гуйгаад зээл өгч харагдаач!

5. Улс даяар хийсэн судалгаагаар бол Монголын хүн 70 орчим хувь нь том ордуудыг бушуухан ашиглаж үр нь түргэн үзэх хүсэлтэй байна. Хүмүүс улс төржихөөсөө прагматик үзэлтэй байдаг.

Хэт улс төржиж, дээгүүрээ хоорондоо дэмий маргалдсанаас болоод орд газруудыг ашиглаж баялаг бүтээх явдал сунжирч байна гэж ард түмэн үзэж байгаа аж. Ард түмний нэр барих гэж байгаа бол үгүйдээ л судалгаа хэрэгтэй л дээ... 2017 он гэхэд нүүрс үнс болно гэжээ.

Бараг монгол нурам болно гэх нь холгүй. Юу болж байна вэ? Таминээ Монгопын зуун эрхэм гэдэгт монголын зуун элий балай худалчууд оржээ.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин