“Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө идсэн хэрэгт холбогдон Төв аймгийн урьдчилсан саатуулах төвд хоригдож байгаа Л.Гансүх УИХ-ын гишүүд хийгээд Засгийн газрын сайдуудад захидал илгээж өөрийгөө гомдолгүй хэмээгээд буй.

Мөн үндэслэлгүйгээр цагдан хорьж, хэрэг тулгах гэж оролдож байна хэмээн  АТГ-ын байцаагч болон хэрэгт хяналт тавьж буй прокурорыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар болоод байгааг бид мэдээлсэн.

Мөн түүнийг АТГ-аас баривчлах үедээ ёс бус, бүдүүлгээр чирж гулдран УИХ-ын нэр бүхий гишүүдийн өмнө баривчлан явсанд тэрбээр ихэд гомдолтой байгаа аж.

Эх сурвалжийн хэлж буйгаар түүнийг баривчлагдах үед УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Д.Арвин нарын нэр бүхий гишүүд хажууд нь байжээ.