С.Баярыг Ерөнхий Сайд болоход нь Оросууд тусалсан ч тэрээр сонгогдмогцоо Оросуудыгаа “хулхиджээ” bay
2014/09/09
Оросын livejournal.com сайтад Василий Иванович гэх хүний бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Монгол Улс Путины онцгой анхааралд орсон улс хэдий ч тэнд Оросын хувьд шийдэхэд хүндрэлтэй асуудлууд бий…
Путины Монголд Улсад хийсэн айлчлалын дараа хоер улсын эдий засгийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд “шинэ санал, санаачлагуудыг” олноо зарлан тунхагласан билээ. Гэсэн хэдий ч эдгээр санал, снаачлагуудыг сайтар судлан үзвэл төдийлэн шинэ, шинэлэг гэгдэхээр зүйл бага. Үнэндээ санал снаачлага ч гэж үзэх эсэх нь эргэлзээтэй. Путины “онцгой анхааралд өртсөн орноор” Чингис хааны өлгий нутаг ийнхүү тодорсон шалтгааныг Оросын блогчид Оросд ямарч засаг байгаа эсэхээс үл хамааран Оросын үндсэн ашиг сонирхолоос Монгол Улс мултрах ёсгүйд оршиж байгаа гэж дүгнэжээ.
Оросын болон зөвлөлтийн бүх цаг үеийн агуу удирдагчид “Орос орны газар нутгийг нэгтгэгч” гэсэн тодотголтой түүхэнд мөнхрөхийг үргэлж эрмэлзсээр ирсэн билээ. Ленины үед ямарч үр ашиггүйгээр алдагдсан Оросын Эзэнт гүрний хэсэгт багтаж байсан Финлянд, Польши Улсууд үргэлж Сталины анхаарлын төвд байсан ба алдагдсан газар нутгийнхаа бага ч болов хэсгийг эргүлэн авахын төлөө их ч зүйлийг хийж ирсэн юм.
1939-1940 оны дайны үр дүнд Баруун Украин болон Баруун Белорусийг ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд шилжүүлсэн бөгөөд Финляндийн хилийг тухайн үеийн Ленинград хотоос холдуулсан юм.
Путин агуу улс төрч гэдэг нь эргэлзээгүй үнэн. Тэрээр Оросуудын зүрх сэтгэлд Агуу Орос гүрний мандан бадрах итгэлийг дахин сэргээсэн хүн юм. Путины ачаар Орос Улс Вашингтон болон ЕХ-ноос үл хамааран, бие даасан гадаад бодлого явуулах болсон. Гэвч ЗСБНХУ-ын үеийн удирдагчдын явуулж байсан гадаад бодлоготой харьцуулахад одоогийн Оросын удирдагчид маш энгийн прагматик үзэл дээр гадаад бодлогоо явуулж байгаагаараа ялгаатай.
Хуучин ЗСБНХУ социалист чиг хандлагаар зохион байгуулагдахаар зарлан тунхаглагдсан бүхий л улс оронд зэр зэвсэг, мөнгөн хөрөнгийн зээлээр туслахад бэлэн байсан бөгөөд ЗСБНХУ-ын найз нөхдийн тоонд Саддам Хуссейн, Нур Мухамед Тараки зэрэг ганцаардсан фигурууд ч багтддаг байсан бол өнөөдөр гагцхүү эдийн засгаг, геополитикийн ашиг сонирхолыг нэн тэргүүнд тавьдаг болсон билээ.
Өнөөгийн Оросын Холбооны Улс Фидель Кастро гэх зэрэг хуучин ЗСБНХУ-ын эртний анд, найз нарт ч нэлээд прагматик ханддаг болжээ. Үндсэндээ Куб Улсын төлөх хуучин зөвлөлтийн үеийн өрийн жагсаалтыг мөнгөө эргүүлэн төлөх чадваргүй түншийн найдваргүй авлага хэмээн халаглан харахаасаа илүүтэй олон алхам тооцсон комбинац хэмээн үзэж байна. Куб өрийн урт жагсаалтынхаа хариуд аль ЗСБНХУ-ын үед байршуулагдсан Оросын цэргийн баазыг шинэчлэн засварлах үүргийг хүлээн зөвшөөрхөөс аргагуйд хүрнэ. Магайдгүй энэ нь ОХУ-ын дэлхий дахин дахь цэргийн хяналтын оршин тогтнолыг хадгалах томоохон төлөвлөгөөний нэг байж ч болох юм.
1520-ийн цариг буюу Монгол Улс.
Монгол Улс бол Путины онцгой анхааралд өртсөн орон. Асуудлын агууллага нь Монгол Улс олон жилийн турш ЗСБНХУ-ын дагуул улс байсантай ямарч холбоогүй. Тэр бүү хэл Монголчууд Горбачёвын сул дорой байдлыг ашиглан, тухайн үеийн АНУ-ын ТНБД Ж.Бейкэрийн амлалтад найдан Оросын цэргийн баазыг хэдэн мянган Орос хүмүүсийнх нь хамт нэгэн зэрэг хөөн гаргасантай ч огт холбоогүй. Эл үйлдэл нь мэдээж хоёр улсын харилцааг дулааруулахад тус нэмэр болоогүй ээ. Тэгээд ч Халхын голын баялдааны ялалтын ойн арга хэмжээний үеэр энэ тухай санаж байсан хүнгүй л болов уу.
Одоо бол ОХУ болон Монгол Улс эдийн засаг, геополитикийн хамтын ашиг сонирхолтой. Үнэнд чухам яг аль нь нэн тэргүүний ашиг сонирхол болохыг тодорхойлон тогтоох боломжгүй. Эдийн засгийнх нь илүү чухалчлагдах байх.
Якунин болон Монгол Улс
В.Якунин нь Төмөр замын салбарын томоохон мэргэжилтэн бол биш. Тэр ердөө л Путины анд найз. Оросын Төмөр Замд В.Якунинаас өөр мэргэжлийн төмөр замчдын бүхэл бүтэн масс байна. Гэвч В.Якунины Оросын ТЗ дахь үүрэг роль бол Оросын ТЗ-ын салбарыг удирдахад биш харин бизнесийн менежер хийхэд оршиж байгаа юм. Тэрээр Геополитикийн энэ том тоглолтын томоохон хэсэг болох зам тээврийн харилцааг хариуцдаг. Түүний хариуцдаг салбарыг “евразийн нэгдэл”, “гаалийн нэгдэл” гэхчлэн янз бүрээр нэрлэж болох л юм. Энэ нь үндсэндээ Европын Холбооны эсрэг тэнцвэр бий болгох зорилгоор байгуулагдсан нэгжүүд.
Путин Зөвлөлтийн бүрэлдэхүүн байсан Прибалтикийн орнуудаас бусад бүх улс орнуудыг (республикууд) нэгдсэн эдийн засгийн бүсэд нэгтгэхийг хүсэж байгаа. Үүний хамгийн анхны гишүүдээр ОХУ, Казахстан болон Беларусь улсууд оржээ.
Казахстаны хувьд стратегийн ашиг сонирхол л байгаа. Казахстан Улсад Хятад Улстай хийх харилцаанд нь найдтартай түнш хэрэгтэй. Харин Беларусь буюу бүр тодруулбал А.Лукашенкогийн хувьд ямарч сонголт байгаагүй. Хэдэн МАЗ болон төмснөөс өөр юмгүй тэрийг Евродп хэн тоохов дээ. Тэгээд ч түүний диктатурт дарангуйллыг Европ тэвчихгүй. Тиймээс А.Лукашенкод үндсэндээ сонголт хийх хувилбар байхгуй. Харин ОХУ Лукашенког “тэр бол нохойн гөлөг, гэхдээ манай л нохойн гөлөг юм даа” гэсэн зарчмаар ханддаг тул дотоодын асуудалд нь нүдээ аньдаг.
Одоо Армени Евразийн холбоонд албан ёсоор элсэж байна. Шинэ гишүүн нь болж байгаа ухаантай юм. Уул нь бүх асуудал Арменийн Төмөр замаас л эхэлсэн. Арменийн Эдийн засгийн утга аггууллагатай цорын ганц тээврийн хэрэгсэл бол Арменийн Төмөр зам. ОХУ Арменийн цорын ганц транзит тээвэрлэгч болон ачаа тээш нийлүүлэгч гэдгээ ашиглан “Арменийн Төмөр Зам” гээч компани байгуулан өөртөө нэгтгэсэн билээ. Одоогоор энэхүү компанийн менеджементийг Оросын Төмөр Зам гүйцэтгэдэг буюу өөрөөр хэлбэл энэ компанийг Оросын мэргэжилтнүүд удирддаг гэсэн үг юм. Ер нь ийм жишиг хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүх л улс орнуудын төмөр зам дээр хэрэгждэг.
Зөвхөн ОХУ болон Казахстан хоёроос бусад бүх улс оронд эдийн засгийн өндөр үр ашигтай байхуйц Хятад-Киргизийг холбох төмөр замын төсөлийг ОХУ нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэлтэд хориг тавих шийдвэр гаргахаар заналхийлэн байж дарж авч, зогсоож чадсан билээ. Энэхүү улс төрийн дарамт шахалтыг В.Якунин боловсруулсан ба “1520-ийн цариг” нэртэй комбинац бөгөөд үүнд Монгол Улсыг ч мөн оруулсан юм.
Монгол дахь ОХУ-ын хүндрэлтэй асуудал.
ОХУ-ын хувьд Монголын хамгийн хүнд асуудал бол Монгол Улсын Төрийн тогтолцоо. Путин улс орныхоо бүх засаглал, эрх мэдлийг гартаа атгасан цорын ганц лидер хэдий ч Монголчуудтай одоохондоо ажиллаж чадахгуй л байгаа. Монгол Улс нь Парламентийн засаглалтай улс бөгөөд үүнд л тэдний өвөрмөц агууллага нь оршиж байгаа юм.
ОХУ Н.Эхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед Монголоос авах өрөө тэглэсэн. Цаадах нь Путинд зөндөө олон юм амлаж байсан боловч дахин сонгогдож чадаагүй. Одоогоор Н.Энхбаяр Солонгосд эмчлүүлж байгаа. Одоо тэгээд өвчтэй хүнээс нөгөө амлаад байсан мөнгөний болон урааны орд газрууд хаа байна гэж нэхээд ч яалтай билээ.
Оросууд ингэж хаширсаныхаа дараа Монголд хамгийн гол хүн нь Ерөнхий Сайд юм байна гэж ойлгоод С.Баярыг Ерөнхий Сайд болоход нь тусалцгаав. Тэгтэл өнөөх нь Ерөнхий Сайдын суудалд очингуутаа Оюу Толгойн ордыг өгөлгүй хульхидчихсан.
Тэгэхээр нь тухайн үедээ ард олны дунд арай нэр хүндтэйд тооцогдох Х.Баттулгатай ажиллаж эхэллээ. Тэгтэл өнөөх нь тэнэгээсээ болж, тэнэгэсээ илүүтэй шуналаасаа болоод маш сайн бэлтгэсэн комбинац төлөвлөгөөг нурааж орхив. Гэхдээ энэ талаар арай сүүлээр дурдья.
Нэгэн бодлын Монголын нөхцөл байдлыг дүгнэчихээр сайн шинжээч нар дутаад байх шиг. Нөгөөтэйгүүр хуучин зөвлөлтийн үед бий болсон “том ах” гэх нялуурал саад болсоор байгаа.
ОХУ-ын Монгол Улс дахь ашиг сонирхол
Яаж ч эргүүлж тойруулж тайлбарлалаа ч гэсэн Монгол Улсын дэд бүтцийг бүхэлд нь яалтгүй ЗХУ байгуулж өгсөн нь үнэн юм. Зарим ганц нэг үйлдвэрүүдийг нь хуучин соцлагерийн орны өөр ах нар нь барьж өгсөн байлаа ч тэдгээрийг Москвагаас өгсөн тушаалын дагуу л барьж байгуулж байсан. Чехословакуудын барьж өгсөн Дархан хот дахь цементийн үйлдвэр, эсвэл Улаанбаатар дахь гутлын үйлдвэр гэх мэт.
ОХУ Эрчим хүчний салбарт Дэлхийн тэргүүлэгч лидер нь болохыг хүсэж байгаа. Ийм болохын тулд түүнд бүх зүйл бий. Технологийн хоцрогдолоосоо болоод нарны эрчим хүчний үүсгүүр гэх мэт эколлогийн энергийн бусад салбар дээр гарч өрсөлдөхгүй. Оросод энэ салбар хэрэггүй. Харин Орост нефть, хий, нүүрс, уран байна. Яг л энэ эрэмбээрээ энэ салбарыг чухалчилан үзэх ёстой.
Эдгээр жагсаалтын сүүлийн 2-т бичигдэж байгаа эх үүсвэр буюу нүүрс, уран нь Монгол Улсад байна. Иймээс л Монгол Улс ОХУ-ын онцгойлон чухалчилж үзэх ашиг сонирхолын нэгдүгээрт бичигдэж байгаа юм.
Зөвхөн нүүрсээр л гэхэд Монгол Улс дангаараа ОХУ-ын нүүрсний экспортод шууд аюулд учруулна.
90-ээд оны дунд үед Орос Европын нүүрсний зах зээлээс шахагдан гарч байсныг сануулах нь зүйтэй. Америкчууд, тэр бүү хэл муусайн Колумбчуудад жийгдэж байсныг бодохоор инээд хүрмээр. Үнэндээ бол Колумбийн нүүрсийг одоо хүртэл Америкчууд хянаж байгаа. Тийм учраас ОХУ илүү шинэлэг зах зээл буюу Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэлээ өөрчилсөн юм. Үүнд Хятад, Солонгос, Япон, Тайван гэх улсууд багтана.
Бүүр Фрадковын удирдлагын үед ОХУ Монголын нүүрсний уурхайн салбарыг гартаа авч, хянахыг оролдсоор ирсэн. Энэ нь Таван Толгойн ордод илүүтэй хамаарна. 2007 онд ОХУ энэ ордыг эзэмших сонирхолоо албан ёсоор илэрхийлсэн. Гэхдээ гагцхүү тус ордыг бүхэлд нь хянах сонирхолтой байсан. Тус орд нь Хятадын хилтэй ойр байрладаг, нүүрсний чанар, хайгуул уурхайн өртөг зэрэг нь шийдвэрлэх хүчин зүйл байлаа.
Тэгэхээр нь Путин В.Якунин болон О.Дерипаска нарт бооцоо тавьжээ. Нэгдүгээрт - Төмөр замын асуудлыг шийдвэрлэх, хоёрдугаарт - Нүүрсний магнат болох. Тодорхой хэлбэл Нүүрсний Магнат болох зорилготой байв. Монголын талын түншээр Ардчилсан холбооны дарга, амбиц өндөртэй Х.Баттулга гэгч улс төрчийг сонгон авлаа.
Путины Якунинаар дамжуулан тавьсан боцоо нь гэвэл Таван Толгойн нүүрсний ордыг ТрансМонголын Төмөр замтай холбох явдал байв. Учир нь ОХУ УБТЗ-ын нийт хувьцааны тал хувийг эзэмшдэг буюу Монголын нийт төмөр замын талыг эзэмшдэгийн хувьд тус ордыг автоматаар хяналтандаа авах боломжийг олгож байв.
2010 онд В.Якунин яг л ид шидтэн мэт Чойроос Находка хүртэл Монголоос хосоор нь состав вагон явуулж, Монголчуудын далайд гарах эртний хүслийг гүйцэлдүүлж байсныг санахад хангалттай. Нэг есондоо Оросын ТЗ юу хийж чадахыг В.Якунины өөрийн биеэр төлөөлүүлэн үзүүлэн тоглов.
Харин Дерипаскагаар дамжуулан тоглосон тоглолт нь Таван Толгойг оролцуулан Монгол дахь хамгийн их нөөцтэй нүүрсний ордуудыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн эзэмшихэд агуулагдаж байв. Гэтэл Монголчуудын тоглолт Оросуудыг хожчивоо. Тэд Таван Толгойн хамгийн амтат хэсэг болох Ухаа худгийг “Энержи Ресурс” нэртэй Монголын компанид өгчихөв. Харин бусад хэсгийг хэсэгчлэн тасдаж гадаадын компаниудад өгөхөөр шийдвэр гаргаад байлаа. Энэ үед Оросууд яаж ч гүйж хөөцөлдөөд, яаж ч оролдоод бүх хүчин чармайлт нь бүтэлгүйтэв. Гэтэл тэд зүгээр л хэнд ч юу ч өгөхөө больчихлоо. Энэ нь ч Оросуудад нааштай шийдвэр байж.
Хамгийн гол нь уурхайн ордыг хяналтыг авахад л зорилго оршиж байсан шүү дээ.
Гэтэл өнөөх “Энержи Ресурс”-ийн залуус Якунин Дерипаска нарын хамаг хөзрийн модны утга учрыг үгүй хийчив. Тэд Төмөр зам барих төсөл дээрээ 700 мянаган ам. доллар босгоод иржээ. Гэтэл манай залуус ОХУ-ын Төмөр замаас үл хараат бие даасан төмөр замыг уурхайгаас хятадын хил рүү татахыг яахан зөвшөөрч чадах билээ дээ. Энэ төсөл хэрэгжсэн бол ОХУ-ын Нүүрсний үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийг бүхэлд нь нураах аюул авчрах байсан юм.
Тиймээс Монгол Улсын Засгийн газар дахь чухал хүмсүүддээ энэхүү төмөр замын бүтээн байгуулалтыг яаралтай зогсоох тушаал өгсөн билээ. Мэдээж энэхүү Төмөр замын тэмцэлд Монголын геополитик, Үндэсний аюулгүй байдал ямарч харилцан хамаарал байхгуй нь ойлгомжтой л доо. Зөвхөн Оросын ашиг сонирхолыг тусгачихсан бол Төмөр замын төсөл асуудалгүй явчих ажил юм.
Хуучин ЗСБНХУ-ын үед ураны ордтой холбоотой маш олон тооны ажиллагаа, судалгаа, хайгуул хийгдэж бэлтгэгдсэн байдаг. Канад ч, Франц ч энэ чиглэлээр ажиллах чадваргүй. Учир нь Монгол Улс бол Француудын уранаа олборлодог, хаа нэгтээ Африк дахь Нигер Улс биш. Зарчмын хувьд ураны олборлолтыг ОХУ хүлээн зөвшөөрөх ямарч боломжгүй.
Монголын Геосангийн талаарх чухал материалууд Монгол Улсад биш ОХУ-д илүүтэй байршиж байгааг сануулах хэрэггүй л болов уу. Үүнийг үүрд мөнх санаж явах хэрэгтэй юм.
Василий Иванович
ivanovic1963.livejournal.com
minii bodol bol · 2014/09/16
Oros taliig barimtaldag Eneeder bol Oros orniig xuwaaj ideh geed olon. Shaxalt xiij bgaag bid bugd xarj bna Iim yed teriin terguun xun yax estoi um Oirxon bgaa xumuusteigee yarilshix ni todorhoi Ene ni zuun emned aziin ornuud b/x Sain yawaxad nl nl tushil bsan baix tuux bol tuux aldsan onoson tenshuu gej oilgoj bna
minii bodol bol · 2014/09/16
Oros taliig barimtaldag Eneeder bol Oros orniig xuwaaj ideh geed olon. Shaxalt xiij bgaag bid bugd xarj bna Iim yed teriin terguun xun yax estoi um Oirxon bgaa xumuusteigee yarilshix ni todorhoi Ene ni zuun emned aziin ornuud b/x Sain yawaxad nl nl tushil bsan baix tuux bol tuux aldsan onoson tenshuu gej oilgoj bna
Зочин · 2014/09/11
Оросууд манайхныг сайхан молигдсондоо, хэдэн тэрбумын ч билээ хөрөнгө оруулалтыг монголын төмөр замд оруулна гэж хуураад манайхан дагаж хошгироод манай зарим хүмүүс оросын талд ажиллаж бууны нохой хийсэн, Тэр хугацаанд оросууд хятад руу нүүрс гаргах бэлтгэлээ хийцэн дээ
Зочин · 2014/09/11
МАН-ын 25 дугаар их хурлын төлөөлөгчид сонгосон шүү дээ. Юун орос вэ
Зочин · 2014/09/11
монголчууд ОХУ -тай түншлээд алдаагүй Эрдэнэт 5-толгой 2-ыг харцуулаад хар миний монголчууд 70,80 жил болход оросын *************хурлийз болоогүй
Зочин · 2014/09/10
Баярын хэлж хийж байсан , эхлүүлсэн бүх ажилууд одоо бодоход зөв байжээ. Түүх харуулна биздээ
goy helsen bn · 2014/09/10
jenkog ***** deeree shynaltai gej hahahaha goy helsen bnshdee
Зочин · 2014/09/10
ТЭ 1 сэтгvvлч захиалгаар юм бичээд бга юма да хэдийг авсан бэээ