ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ
2014/09/09
Засгийн газрын хуралдаанаас Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй таарамж муутай байсан нь түүнийг ажлаас чөлөөлөхөд нөлөөлсөн байж магадгүй, цаашлаад тэдний хэрүүлд цэг тавихын тулд гаргаж буй Ерөнхийлөгчийн үйлдэл ч гэж яригдаж байв.
Б.Билэгтийг ээлжийн амралттай байхад нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл бий. Ямартаа ч Б.Билэгт наймдугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын тогтоолыг зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ. Төрийн албаны зөвлөл түүний гомдлыг хянан шийдвэрлэхийн тулд ажлаас нь чөлөөлсөн шалтгаан, үндэслэлийн талаарх тайлбарыг долоо хоногийн дотор ирүүлэхийг Засгийн газраас хүссэн байна. Гэвч Засгийн газар хариу ирүүлээгүй тул Төрийн албаны зөвлөлөөс Б.Билэгтэд "Уг маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий зохих байгууллагад хандах боломжтой" гэсэн хариу өгчээ.
Зочин · 2014/09/11
hohi chini ***iin bilegt ih olon hunii amidralaar togolsiim odoo ooroo uz
Зочин · 2014/09/10
TEMVVJIN
Зочин · 2014/09/10
chi bol zailaa. vnen ch shudrga hvniig hvn bolgon ad vzdeg tsag bolson ve sh dee
Зочин · 2014/09/10
Zov shvv. ene huuli bus uym hiideg hvmvvstei yasaa tsatal temtseh heregtei. bolohgvi bol hamag bulai bulhaig ni delge
Dorj · 2014/09/10
Билэгт гуай одоо болоо доо. Ардчиллын буяныг чамгүй л хүртлээ ш дээ. Цагдаагаас эхлээд дэвшсээр яваад генерал болчихсон биш. Арай үнэнч сэтгэлээр цагдаад зүтгэсэн гэж онигоотох юм биш биз дээ. Гэнэт генерал болсон гэнэт л буцаагаад авна шүү дээ.