Гэрлэх ёслолын ордны зүүн талд байрлах Хүүхдийн паркын хажууд баригдаж дуусаагүй байгаа "Шангри Ла" Зочид буудалд гал гарсан. Тус барилгад гал гараад 30 минут болж байгаа бөгөөд галыг унтраахаар НОБГ-ынхан галыг унтраахаар таван тасаг ажиллаж байна.  

500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж төлөвлөсөн барилгын 22 давхарт гал гарсан бол өдгөө дээвэр рүүгээ гал авалзаж газар аваад байна.

Одоогийн байдлаар галыг бүрэн унтрахаар ажиллаж байгаа юм.