Шангри-Ла зочид буудлын барилга дээр гарсан гал цахилгааны гэмтлээс болсон гэв
2014/09/29
Гэрлэх ёслолын ордны зүүн талд Хүүхдийн паркын газрыг булаан авч өнөөг хүртэл баригдаж дуусаагүй байгаа Шангрила шатаж байна. Гал 22 давхраас гараад 6 давхар хүртэл дүрэлзсэн хэвээр байна. Албан бус эх сурвалжын хэлж буйгаар гал цахилгааны гэмтлээс болж гарсан аж.
Барилгын гүйцэтгэгчээр Ар Хянгана Samsung ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар гал бүрэн унтраагүй байна. Цайны цагийн үеэр гал гарсан болохоор барилга дотор хүн ажиллаж байсан эсэх нь тодорхойгүй байна.
Эл барилгын талаар тодруулбал, “MCS” компанийн Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын төсөл нь 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий томоохон төсөл. Галд өртсөн эхний хэсгийн барилга нь 24 давхар бүхий, 275 өрөөтэй байхаар баригдсан. Харин хоёр дахь хэсгийн барилгажилт нь 24 давхар оффисын цамхаг “Valley Wing” нэртэй 34 давхар 200 өрөөтэй өндөр зэрэглэлийн зочид буудал болон сервис апартмент, 5 давхар худалдаа, үйлчилгээний хэсэгтэй байх бөгөөд худалдаа, үйлчилгээний хэсэгт 8 танхимтай кино театр, электрон тоглоомын танхим, амралт чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх газрууд, орчин үеийн тоноглолтой бялдаржуулах төв, дэлхийд танигдсан сүлжээ хоолны газрууд байхаар төлөвлөгдсөн байсан. Энэхүү зочид буудлын 2 цамхаг нь 5 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилгаараа холбогдох бөгөөд одоо баригдаж буй 1-р шатны зочид буудлын барилгатай давхар холбогдон нэгдмэл, цогцолбор бүтээн байгуулалт болохоор баригдаж байсан билээ.
Зочин · 2014/09/30
medeeniiihee neriig zov ogoocheee yarch bgaad hudlaa ner ogoo uy