Гэрлэх ёслолын ордны зүүн талд Хүүхдийн паркын хашаан дотор баригдаж дуусаагүй байгаа Шангри Ла зочид буудлын барилгад гал гараад цаг гаруй хугацаа өнгөрч байна. Гал 6 давхраасаа цахилгааны улмаас гарсан. 

Галыг унтраахаар Онцгой байдлын хоёр тасгийн таван анги ажиллаж байна.  Одоогийн байдлаар уг барилгад тэсэрч дэлбэрэх бодис байгаа учраас хамгаалалтын бүс татаж эхэллээ.

Барилга дээр ажиллаж байсан ажилчдыг  контейнерт оруулсан бөгөөд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхгүй байна. Тухайн барилгын гал дээд давхар буюу дээвэр рүүгээ авалзаж эхэлвэл онцгой байдлын гал унтраах шат нь хүрэхгүй гэнэ. Ийм учраас галыг унтраахад хүндрэл учрах бололтой.