“Морин хуур” чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны гадаад улсад элэг шилжүүлэх эмчилгээний зардлыг бүрдүүлэх “Эгшгэн өргөл” аян өрнөж байна. Ц.Батчулууны амь нас хутганы ирэн дээр дэнсэлж, элэг солиулах зардлын 250-300 сая төгрөгийг олох гэсэн нөхөд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
МУГЖ Г.Эрдэнэбат, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Буриад улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа тэргүүтэй хүмүүс “Эгшгэн өргөл” нэртэй хандивын аян зохион байгуулжээ.
Аяны хүрээнд энэ сарын 20, 21, 22-ний өдрүүдэд 19.00 цагаас Соёлын төв өргөөнд “Эгшгэн өргөл” хандивын тоглолт зохион байгуулагдах юм. Монголын маань нэгэн бахархал болсон энэ хүний төлөө, та бүхэн маань нэгэн үдшийг морин хуурын аялгуунд өнгөрөөх болов уу гэж найдаж байна. Билетийн үнэ 25000 төгрөг, захиалгыг 99992573 утсаар авч байгаа юм байна.

Түүнчлэн албан байгууллага хувь хүмүүсийн хандивыг Ц.Батчулууны ХААН банкин дахь 5031089680 тоот дансанд хүлээн авч байна. Мөн түүний эмчилгээний зардалд зориулан валютын дансанд мөнгө шилжүүлэх бол Ц.Батчулууны Худалдаа хөгжлийн банкин дахь 404187482 данс руу илгээнэ үү.