13 настай охиныг харийнхан луйвардаж байна
2014/10/11
Монгол охины гайхамшигт амьдралаар кино хийж байгаа харийнхан ажлын хөлсөнд нь нэгхэн ам.доллар өгөх заалт бүхий луйврын гэрээг хийжээ. Энэ тухай “Цэрэн тур” компанийн захирал Э.Цэрэн хэмээгч сэтгэл эмзэглэн фэйсбүүктээ бичсэн нь олныг шуугиулж байна.
Арван гурван настай охин дэлхийн гайхамшиг болоод байгаа. Манай улсад арван тав дахь жилдээ уламжлал болон зохиогдсон “Бүргэдийн баяр-2014” тэмцээн саяхан болж өнгөрсөн. Тус баярын үеэр бүргэд эзнээ таньж олдог тэмцээнд 13 настай охины бүргэд 5 секундэд эзнээ олж, өмнөх жилүүдийн амжилтыг эвдсэн юм. Үүнтэй холбогдуулан дөнгөж долдугаар ангийн сурагч охины амжилтыг сонссон жуулчид, гадаадын улс тэдний гэрээр их ирдэг болжээ.
Улмаар Израйль, Англи, Америкийн уран бүтээлчдийн олон улсын арилжааны киноны баг охины гэрт очин түүний тухай баримтат кино хийхээр болж. Киногоо хийсний дараа орлогоос нь мөнгө өгнө хэмээн охины аавтай англи хэл дээр гэрээ хийжээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ гэрээн дээр тийм зүйл тусгагдаагүй бөгөөд жүжиглэсний хөлс нэг доллар гэсэн доромжлол мэт зүйл л бичигдсэн байжээ.
Тэд Монголд 3 удаа зураг авалт хийх ба энэ удаа ирэхдээ хоёр дахь удаагийн зургаа авчээ. Зураг авалтын үеэр тус киноны багийнхан Айшопан охиныд байрласан бөгөөд хоол, ундны мөнгө өгөөгүй, кинонд тэдний бүх л морь малыг ашигласан ч мөн л төлбөр яригдаагүй байна.
Ингээд ч зогссонгүй Айшопан охиныг сургуулиас нь чөлөө авахуулж олон цагийн зураг авалтад орж, цавчим өндөр хад руу хамгаалалтын хэрэгсэлгүй авируулан гаргаж зураг авч байгаа гэх мэтээр охин маш их эрсдэл үүрэн энэ кинонд тоглож байна. Гэтэл энэ их хүч хөдөлмөр, сайхан сэтгэлийн үзүүрт тэд нэг доллар буюу нэг ширхэг бургер ч авч хүрэхгүй мөнгөөр хууль бус гэрээ хийжээ. Гадны шилдэг шилдэг кинонууд бол зүгээр хийсвэр, мөрөөдөл төдий зүйлс байдаг. Харин манай улсын ард иргэдийн байгальтайгаа ойр амьдралын түүх бол дэлхийд байхгүй цор ганц ч байж болох.
Гадныхныг өөрийнхөө амьдралаар хөрөнгөжүүлээд өөрөө нэг долларын хөлс авна гэдэг бол хамгийн шударга бус зүйл. Чадварлаг уран бүтээлчид Монголд кино хийж, дэлхийн анхааралд гаргана гэдэг бол манай улсын хувьд сайхан хэрэг. Гэвч жирийн нэг хөдөөний иргэдийг гадаад хэл мэдэхгүйг далимдуулж, ганцхан долларын хүүхдийн эрсдэлийн талаар нэг ч үггүй гэрээ хийнэ гэдэг бол монголчуудыг хэтэрхий дорд үзэж, далимдуулж, залилан хийж байгаагаас ялгаагүй.
Монголын иргэд Амазонкийн индиан омгийнхон, туйлын эскимосчууд, африкийн харууд биш гэдгийг тэд мэддэггүй бололтой.
Одоо охинд хуулийн зөвлөгөө өгөх, олон улсын эрхзүйн мэдлэгтэй өмгөөлөгч хэрэгтэй байгаа юм. Монгол хүн Монголын баялаг гэдэгчлэн бид өөрсдөө л энэ уулын мухарт амьдран буй хөдөөний иргэдийнхээ өмнөөс дуугарах хэрэгтэй. Иргэнийхээ төлөө үйлчилж, хамгаалах зүй тогтлын дагуу төр нь угтаа охинд тулгараад байгаа асуудлыг шийдэхэд оролцох л хэрэгтэй юм. Монголд алмааз байгаа. Харин алмаазыг яаж хамгаалж, гялалзуулахыг бид л мэднэ.
Анх удаа хоёр эмэгтэй оролцогч оролцсон тус тэмцээнд түрүүлсэн Айшопан охин өнөөдөр дэлхийд гайхагдаж байгаа. Түүний өвөө, аав нь бүргэдчин бөгөөд охин гэр бүлийнхээ 3 дахь үеийн бүргэдчин юм. Тэрээр өөрийн бүргэдээ ангаахай байхад нь үүрнээс нь очиж авч байжээ. Эмэгтэй хүн тэр тусмаа охин хүүхдэд баймгүй эрэлхэг зориг, гайхалтай хүч энэ охинд байгаа.
Э.Үжин
Зочин · 2014/10/15
Зочин · 2014/10/13
ter bayan ulgiid n english heltei hun baidaggui ymuu
Зочин · 2014/10/12
Hunii Saihan setgeleer togloj dee
Зочин · 2014/10/12
yu vee gadnihan arai ch dee davartsiin
zlmar yum · 2014/10/12
Za araichdee dendvv davarcin huulin tal der sn sudlaad heleh heregt muusain gadnihan arail zlcin bn
Зочин · 2014/10/12
Zailuul daa hhhh