Сэтгэл шимшрүүлсэн “АНЧИН” ОХИН
2014/10/16
Арван гурван настай, мөрөн дээрээ бүргэд суулгасан казах охины зураг дэлхийн сэтгэл шимшрүүлсэн 25 зурагт багтжээ. Бас гудманд согтоод унасан аавыгаа чирч гулдчих хүүгийн зураг тус жагсаалтад орсон байна.
Монголыг төлөөлөх уг хоёр зургийн нэг болох казах охины зургийг "ВВС" агентлаг цахим хуудсандаа мэдээлсэн байв. Ингэснээр дэлхий дахинаа сүүлийн үед хамгийн олон удаа татаж авсан, хамгийн их сэтгэгдэлтэй зургаар тодорчээ. Зурагны хувьд тэгтлээ сүйд болохооргүй зураг л даа. Олны анхаарлыг татаж байгаа гол зүйл нь "13 настай анчин охин" гэх тайлбартаа байгаа юм. Алдрай жаахан охин ан хийж, амьтны амь тасалж байна гэвэл хэний ч сэтгэл хиртхийнэ. Үнэндээ жирийн нэг сэтгүүлчийн энэ нэр ньавсан зургаа олонд хүргэж, шуугиан тарих гэсэн санаа юм шүү дээ. Үүнийг сэтгүүлч мэргэжилтэй хэн ч ганц хараад л шууд ойлгоно. Хаа газрын сэтгүүлчид адилхан. Шуугиантай мэдээлэл олж, олны анхаарлыг татахыг хичээдэг. Ингэж явахдаа казах охинтой таарч "Алив миний дүү наад бүргэдээ мөрөн дээрээ суулгаад зургаа авахуулчих" гэж хэлээд л уг зургийг аваа биз. Харин зургийн тайлбартаа анчин охин бүргэдээр ан хийдэг хэмээн тодотгожээ. Энэ бол маш худлаа тайлбар. Хэзээ байтлаа монголчууд охин үрээрээ амьтны амь таслуулж байсан юм бэ. Монголд арван гурван настай охин ан хийдэггүй. Ан хийх нь бүү хэл монголчууд амьтны амь таслахыг охин хүүхдэд харуулдаггүй. Идшээ төхөөрөхдөө охидод улай үл харуулж, цаашаа бай гэдэг. Бид охин үрээ эвийлж хайрлан өсгөдөг ард түмэн. Муу юм сонсчих вий, муухай зүйл харчих вий гэж нандигнадаг. Манай улсын арван гурван настай охид сургуульд явж, найзуудтайгаа тоглож, iPhone утас барьж, iPad дээр youtube-ийн бичлэг үзэж байгаа. Хөдөө өссөн нь морь л унаж чадах байх. Түүнээс биш эвэр хошуутай бүргэд тэвэрчихээд ан хийж гүйдэггүй юм. Арван гурван настай монгол охин ан хийж амьтны халуун амь тасалж байна гэхээр ухаан санаанд багтахгүй байна. Дэлхий яг ийм сэтгэхүйгээр хүлээж аваад л сэтгэл шимшрэм зураг гэж үзээд байгаа хэрэг. Ийм байдлаарарваннэгдүгээр сард Баян-Өлгийд тэнэж явсан сэтгүүлч дэлхий нийтийн өмнө биднийг, манай охидыг гутаан доромжиллоо. Аавууд охин хүүхдэдээ амь байдаг. Ингэж эрхлүүлэхдээ л анчин өвгөн өөдөсхөн охиныхоо мөрөн дээр бүргэдээ суулгасан нь гадны сэтгүүлчийн олз болжээ. Хамгийн дургүй хүрмээр нь Монголын төр засаг, ССАЖЯ-ныхан уг мэдээг тосож аваад "Тийм ээ, манай Монголын охид ийм эрэлхэг" хэмээн хөөрцөглөж байна. Бүр анчин охины тухай кино хийж, дэлхийд Монголыг сурталчлахад тусална гэж байна. Эх орондоо жуулчдыг татах нэрээр өөрсдийгөө доромжлуулан тэнэглэцгээх нь. Мөнгө олно, олно гэхэд арай ч ингэж алиалж болохгүй байх аа. Угтаа бол тэр сэтгүүлчийг олон улсын шүүхэд өгч мөнгө нэхэх хэрэгтэй байна. "Монголчууд охин үрээрээ амьтны амь таслуулдаггүй юм аа. Та Монголын цэцэг цэврүү шиг охидыг олон улсад маш муухайгаар харуулж биднийгдоромжиллоо" хэмээн шүүхэд хандвал зүй ёсны хэрэг болно.
Уг зургийг үндэслэн анчин охины тухай кино хийж байгаа гэнэ. Худлаа анчин гэж хөөрцөглөсөндөө бантаад яг жинхэнээсээ амьтны амь таслуулах нь л дээ. Тэгээд ийм юм дэлхийд харуулаад монголчууд арваад настай охиноороо амьд бодьгал алуулан өөрсдийгөө тэжээлгэж байдаг гэж хэлэх гэсэн юмуу. Англи америк охидын тухай ийм кино хийе гэвэл яах бол. Бага насны хүүхдийгбайж боломгүй аймшигт зүйлээр гутаалаа хэмээн айхтар том хэрэг тохооно. Төр засаг дэмжих нь байтугай жирийн иргэд нь ч хүлээн зөвшөөрөхгүй. Гэтэл манайхан "Та нар биднийг ийм хүнлэг биш, ийм зэрлэг цэнгэлийг минь үзэж бидний өмнөөс сэтгэл шимшир" гэх гээд байгаа юм уу.
С.АЛТАНЦЭЦЭГ
Зочин · 2014/10/19
SETGUULCH MASH UNEN ZUWIIG BICHJEE. NER TURUU SERGEEH NN YUN BURUU .
Зочин · 2014/10/18
huurtseglej avsan neg zurag sanamsargui tohioldloor gadnihand hurch avsan zura****n n bashiijee gevch alsiin bodlogo todorhoildog said medlegguigee haruulj huurh n uneheer emgeneltei huurhiilelteiee
Зочин · 2014/10/18
tm shvv bid chin hvvgee geheesee ilvv ohinoo gdeg bizdee hezee 1n tsagt hiiheer bol ter tsagan oiriin 10000 jildee bhgvi gj bodoj bn ymagt setgvvlch hvn gedeg 1 iimerhvv hvmvvs bdag ym ted uugn dandaa vneniig olj irelhiileh estoi ym
Зочин · 2014/10/17
юун сүртэй юм .Мах иддэг л бол алж л таарна ш дээ.Цагаа тулвал эр эм гэлтгүй турж үхэхгүйн тулд хийх л болно.
Зочин · 2014/10/17
durvud huuhnuud manjiin hargis tsergiin uuduus ***** hantsuilaad bosoj bsiin ene yu ch bish
Зочин · 2014/10/17
yun ch surtei yum be. nyalharch mayglah yum er alga. harinch eremgii huurhun ohin baina.
smitt · 2014/10/17
yun surtei yum be. emzeg yum yuch alga.setgel shimshireed baihdaa yahav dee.bid ulam l nyalharaad baigaa yum bishuu. harin ch eremgii huurhun ohin baina.
Зочин · 2014/10/17
setguulch neeree mash zob bichjee MGL bid chin haa ochij ohin ursee ami shigee hairlaj osgodog yls sh uu
Зочин · 2014/10/17
zov bichjee orosiin neg anchin busgui bsn sh de ***or tom an agnasan zurguudaa tavisan tegiig bur zarim humuus **** gej bichsen bsn
Өндөр болгох нэ · 2014/10/17
15-35 насныханд зориулсан ӨНдөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк , Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрийн бүх салбаруудаас худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2014/10/17
ene oyungerel odoo yaj yavaad said bolchdog bn aa hiisen yuch bhgui bataariig oyungerel gantsaaraa avchirsan yum uu
Зочин · 2014/10/17
маш зөв. Төр засаг энэ талаар анхаарах хэрэгтэй. Юу ч хийдэггүй Батаар Оюунгэрэл сайд ядаж нэг ажил хиймээр дээ. Охин үрсээ хайрлаж, гадны хүмүүсийн нүдний хорыг унагахгүй байх хэрэгтэй.