МУИС-ийн захирал А.Галтбаяр, дэд захирал, сургалтын албатайгаа хамтран дөрвөн оюутны “дүн засч” төгсгөжээ
2014/10/20
МУИС-ийн захирал А.Галтбаяр, дэд захирал О.Мөнхбат, сургалтын нэгдсэн албаны эрхлэгч Ч.Ундрам нар оюутан шилжүүлэн суралцуулах асуулдыг шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрсөн байна. Тодруулбал 12 оюутанг МУИС-д шилжүүлэхдээ дүрмийг бөөнд нь зөрчиж, Б.У, Г.Н, О.Г, Э.М гэх дөрвөн оюутанг төгсгөхийн тулд МУИС-ийн бүх дүрэм журмыг зөрчиж, дүнг нь хүртэл зассан бөгөөд энэ нь дараах баримтуудаар нотлогдох болно.
2014оны 06-р сарын 12-ны өдөр А.Галтбаяр захирал тушаал гарган нэр бүхий 12 оюутанг шилжүүлэн суралцуулахаар болсон байгаа юм.
Бизнесийн сургуульд хэрэгжиж буй NСС хөтөлбөрөөс Бизнесийн сургуулийн бизнесийн менежмент хөтөлбөрт 12 оюутныг шилжүүлэн суралцуулах тухай тушаал гаргасан шийдвэр нь оюутан шилжүүлэн суралцуулах журмын 3,4,7-ыг зөрчсөн байгаа юм. Эдгээр оюутнуудыг бизнесийн сургуулийн хөтөлбөрийн дэд хорооны хурлын шийдврийг үндэслэсэн нь бүүр ч буруу байгаа юм. Өөрөөр хэлбэл хөтөлбөрийн хорооны түр журамд дэд хөтөлбөрийн хорооны хурлаар оюутан шилжүүлэн суралцуулах асуудлыг хэлэлцэх тухай байхгүй бөгөөд дэд хорооны хурлын чиг үүрэг нь огт өөр зүйл байдаг ажээ.
Захирлын тушаал нь ийнхүү алдаатай байхад хавсаралт нь бүүр ч их алдаатай байгаа.
Тушаалын хавсралт дахь оюутны мэдээллийг харахад, хичээлийн багц цагийн дүйцүүлэлтийг хийхдээ оюутан шилжүүлэх журамд заагдсаныг зөрчиж байгаа юм. Тухайлбал
- Оюутны өмнө үзсэн хичээлүүдийн багц цагаас 30-аас хэтрэхгүй /сүүлд үүнийг 56 багц цаг хүртэл байж болохыг хурлщн шийдвэрээр баталгаажуулсан/ багц цагийг шилжүүлэн тооцох гэснийг зөрчин 72-91 багц цагийг дүйцүүлсэн байгаа юм.
- Оюутны тухайн хичээлээр цуглуулсан багц цагийн хэмжээ МУИС-ийн багц цагийн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд багц цаг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй,
- Хэрэв уг сургуулийн багц цагийн тодорхойлолт МУИС-ийнхаас өөр бол МУИС-д баримталдаг багц цагийн тодорхойлолтыг үндэслэн бодох, 40-54 цагийн лекц, эсвэл 32 цагийн лекц ба 16 цагийн семинараар үзсэн хичээлийн багц цагийг 3 гэж авах тухай заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Буруутай үйл ажиллагааг нь зогсоох гэхэд үл тоомсорлосон байгаа юм. Өөрөөр хэлбэл оюутны хичээлийн багц цагийн дүйцүүлэлтийг Бизнесийн сургуулиас хийж ирүүлснийг хянаж, амжилтгүй дүгнэгдсэн хичээлийг дүйцүүлсэн, нэг хичээлээр нэгээс илүү хичээл дүйцүүлсэн, МУИС-ийн багц цагийн хэмжээнд хүрэхгүй багц цагтай хичээлийг дүйцүүлсэн, энэ хичээлийн жилд МУИС-ийн бизнесийн менежмент хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөн дэх хичээлээс судалсан гэх боловч энэ нь ямар ч бүртгэлгүй, багц цагийн төлбөр төлөөгүй, дүнгийн хуудас нь албан бус, хүлээн зөвшөөрөгдөхөөргүй зөрчлүүд байгааг илрүүлсэнг тас нуусан байгаа юм. Үүгээр ч зогсохгүй уг тушаалын төлөвлөлт, хяналтыг сургалтын нэгдсэн албаны холбогдох ажилтнаар санаатайгаар хийлгээгүй бөгөөд дүрэм журмын дагуу шаардлага тавьсан тухайн ажилтныг төгсөлтийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байх, сургалтын мэдээллийн системд нэвтрэх эрхийг хааж зэргээр шилжүүлэн суралцуулах тухай тушаал гарсан 12 оюутны 4-ийг нь төгсгөсөн байна. Ингэхдээ дүн зассан байгаа юм.
Төгсөх ёсгүй байсан дөрвөн оюутны нэг болох Э.М-ын димпломны зургаар баталгаажуулцгаая.
Тэгвэл МУИС-ыг төгсөх шаардлага хангаагүй Э.М, О.Г, Г.Н, Б.У нарыг төгсгөхөөр уйларсан нь “Оюутан, улирлын эхний 7 хоногийн дотор суурь хураамж болон сонгосон хичээлийн багц цагийн төлбөрийг төлснөөр бүртгүүлсэн хичээл нь баталгаажна. Улирлын эхний 7 хоногийн хугацаанд баталгаажаагүй бүртгэлийг цуцална” гэсэн журмын заалтыг зөрчиж, хичээл хаасан хойно шалгалт эхэлсэн байхад оюутнуудыг хичээлүүдэд бүртгэж, дүн тавьсан. Судлаагүй хичээлийг судалснаар тооцож, сургалтын мэдээллийн системд бүртгэж, дүн оруулсан. Нэгдсэн шалгалт, үйлдвэрлэлийн дадлагын дүнг тооцож оруулсан. Улиралд 21 багц цагаас илүүгүй хичээл судлах тухай сургалтын журамд заасныг зөрчиж, 28.5 багц цагийн хичээлийн дүн оруулах мэтээр зүй бус үйлдлүүд хийжээ.
Энэ бол зөвхөн илэрээд байгаа тохиолдлын нэг. Цаашид илэрээгүй өчнөөн тохиолдол байхыг үгүйсгэх аргагүй юм.
Монгол улсын их сургуулийн сургалтын алба нь салбар сургуулийн захирал, захиралтайгаа нийлээд ийнхүү ёс бус үйлдэл хийж байхад БШУЯ, салбарын сайд Л.Гантөмөр та яагаад дуугүй сууна вэ?
Энэхүү ёс бус үйлдлийг анхнаас нь таслан зогсоох шаардлагатайг энэ нийтлэлээр онцолж байна.
МУИС-д өрнөж буй ёс бус, дүрэм журмын бус энэ мэт үйлдлийг бид цувралаар хүргэх болно.
А.Баярмаа