Н.Энхбаяр: Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан огцрох ёстой, "Чайна энержи"-гийн гэрээг яаралтай өөрчил
6 цагийн өмнө
Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр хэвлэлийн бага хурал хийж,
- Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээр, түүнд уялдах "Чайна энержи"-д нүүрс борлуулах урт хугацааны гэрээг шүүмжиллээ.
Тэрбээр "Би сүүлийн үед их том луйврын талаар ярьж байгаа. Энэ луйврын цаана ганц хоёр хүн нуугдаад байна. Ил гарчихсан нь болохоор уурлаад, хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байгаагаа илтгэж байна.
Өчигдөр Б.Дэлгэрсайхан сайдын үг хандлага тодорхой харагдлаа. Би энэ асуудлыг түрүүчийн Засгийн газар огцрохоос өмнө ярьж байсан. Л.Оюун-Эрдэнэд ч би хэлье гэсэн, уулзахгүй зугтаад байсан.
Тэгээд зургадугаар сарын 5-ны өдөр энэ асуудлыг анх нийтэд ярьсан. Надаас өмнө ч энэ асуудлыг хөндөж ярьж байсан шүү.
Энэ бол маш ноцтой гэрээ. УИХ-д Засгийн газар энэ гэрээг оруулж хэлэлцүүлсэн. Гэрлийн хурдаар орж хэлэлцдэг жишээнүүдийн нэг болсон. Шинэ жилийн цэнгүүн дөхсөн үед давхцуулсан. Арванхоёрдугаар сарын 29-нд монголчууд тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр гэж тэмдэглэдэг. Гэтэл энэ өдөр энэ муухай гэрээг байгуулах үндсийг тавьсан.
Сонирхолтой заалтууд бий. “Урьд өмнө байгуулж байсан муу гэрээнүүдийн жишгийг баримтлаарай” гэдэг заалт орсон нь анхаарал татдаг. Нүүрсийг мөн сорчилж заасан. Нийт коксжих нүүрсний 40 хувийг хямд үнээр зарж, алдагдал хүлээх заалт үүгээр орчихсон.
Мөн яагаад гэрээг Харбинд байгуулсан юм бэ. Өмнө нь Дубайд муу гэрээ байгуулсан. 25 км зөрсөн төмөр замыг нийлүүлэх, нүүрс зарах бол улсын нууц биш шүү дээ. Гэтэл нууцалсан, хэвлэл мэдээллээс зугтаж Харбинд очиж зурсан.
Энэ гэрээг яаралтай засах ёстой. Би бол энд Хятадын талаас ийм заалтууд тулган шаардсан гэж бодохгүй байна.
Б.Дэлгэрсайхан даварчихсан хүн учир ил гараад алдаатай юм яриад байна л даа. Тэр хүн нэн даруй огцрох ёстой. Нуугдаад байгаа хүн нь Ц.Туваан. Б.Дэлгэрсайхан өөрөө хэлнэ лээ, “Ц.Туваан нүүрсний гэрээ хийсэн ш дээ” гэж. Энд бас Ардчилсан нам буюу МАНАН оролцсон. Хамтрахаараа л ийм муу гэрээ хийдэг. МАНАН-гийн цаана заавал хулгай гарна, хэзээ хийгдэх бол гэж байтал ингэж гарч ирсэн.
Дараагийн нуугдаад байгаа хүмүүс бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан дарга нар. Тэд мэдсэн үү, мэдсэн. Мэдлэг нь дутуу, эсвэл хулгайтай эвлэрсэн. Эвлэрсэн бол баялгийг ард түмэнд өгнө гэж худлаа ярьсан, би итгэсэн байна. Би хууртаж, байр суурийг нь дэмжиж Б.Баатар гэж анхынх нь нэвтрүүлэгт хэд хэдэн удаа орсон.
Тиймээс БНХАУ-ын талтай ярьж, энэ гэрээг засаач ээ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатарт хэлмээр байна.
Энэ хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүдэд асуулга тавихаар бэлдлээ" гэлээ.
Зочин · 2 цагийн өмнө
SHAALGYYLI80955877
З · 2 цагийн өмнө
Энэ одоо улс төрөөс зайлаач ээ яасан идэж цуслаж ханадгүй шунал вэ шулам,шунал хатнаа аргадаад төрийг шантаажилж бж сайд болгосон дагавар хүүдээ гай болохгүй амьдраач
Зочин · 5 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 6 цагийн өмнө
SEKSEER UILCHLN80955877
Зочин · 6 цагийн өмнө
SADAR XALYYXN ZYGAATSX NAADGCH SEKSDEED ALNI SEKSEER
Зочин · 6 цагийн өмнө
SEXSEER BOOL BLNO SEXSEER VANXANDAAD BOOB XXN ANUSDN