Н.Энхбаяр: АН-ыг эвгүй байдалд оруулья гэж бодоогүй
2014/10/22
АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд хоёр намын 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээний талаар мэдээлсэн юм.
Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Сүүлийн хэдэн хоног АН, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээний талаар нэлээн яригдаж байна. Ялангуяа манай АН-ын гишүүдийн дунд гэрээ болон гэрээний зүйл заалттай холбоотой ойлголтын зөрүүтэй байна. Тиймээс АН-ын дотоод эв нэгдлийг хангах, дотоод ойлголцлийг бэхжүүлэх чиглэлээр гэрээний талаар нэгдсэн ойлголттой больё гэж шийдлээ” гэсэн юм. Ингээд МАХН-ын дарга Н.Энхбаяртай ярилцаж гэрээнд гурван зүйлээр шинэчлэхээр болжээ
Нэгдүгээрт, Энэхүү гэрээ намуудын эрх бүхий байгууллагуудаар хэлэлцэгдэж байж хүчин төгөлдөр болох учиртай.
Хоёрдугаарт, Гэрээний зарим зүйл заалтын талаар нэгдсэн ойлголтгүй байгаа учраас энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах засч, сайжруулах асуудлаар хоёр намаас ажлын хэсэг гарган хамтарч ажиллах.
Гуравдугаарт, Ажлын хэсэг хамтарч ажиллаад гэрээний доторх зүйл заалтын талаар нэгдсэн ойлголттой болсны дараа гэрээг намын удирдах байгууллагуудаар батлуулахаар тохирсон байна.
Мөн Н.Алтанхуяг “Энэ гэрээ сүүлдээ хоёр намын хооронд бус хоёр хүний асуудал юм биш болчихлоо. Мөн гүтгэлэг цуурхал нэлээн тарж байна. Өчигдөр гэхэд Н.Энхбаяр дарга бид хоёрын гарын үсгийг хуулбарлаж хуурамчаар эвлүүлж, хуурамч гэрээ байгуулсан гэх ойлголтийг нийгэмд тарааж байна. Тиймээс үүнийг хууль хяналтын байгууллагад хандаж эзнийг олно” гэсэн юм.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “ МАХН-ын даргын хувьд Ерөнхий сайдын хэлсэн санааг дэмжиж байгаа. Мөн зарим зүйлийг хэлэхийг хүсч байна. Энэ гэрээ яагаад байгуулагдсан гэхээр 2012 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид маань аль нэг нам дангаараа засгийн эрх барих боломжгүй. Өөрөөр хэлбэл, намууд хамтран ажиллахыг шаардсан саналыг өгсөн. Тэр утгаараа АН манай эвсэлд хамтран ажиллах саналыг өөрт олгогдсон эрхийн дагуу тавьсан. Бид тэр саналыг хүлээн авч, хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр бид энэ хамтын ажиллагаагаа л улам боловсронгуй ойлгомжтой, тодорхой бичиг баримтаар зохицуулж байгаа юм. Түүнээс хоёр нам гэнэт гарч ирээд хамтран ажиллаж байгаа явдал биш. Энэ гэрээний асуудал нэлээн хэдэн сар яригдсан. Гэхдээ АН-ын зарим гишүүдийг шүүмжлэлийг эерэгээр хүлээн авч байгаа. Тэд зарчмын хувьд буруу гэж хэлэхгүй ч зарим зүйл заалтыг нь өөрчилье, улам баяжуулья гэдэг санал тавьж байна гэж ойлгож байгаа. Ер нь гэрээ гэдэг бол олон хүний бодол санал зөв зүйтэй тусах, тэр утгаараа хэрэгжих магадлал өндөр байж сайн гэрээ болох ёстой. Тиймээс ажлын хэсэг байгуулах нь зөв. Үүний дараа хүчин төгөлдөр болгож, хэрэгжүүлэх ажилдаа орно гэсэн зарчмыг манай нам дэмжиж байгаа. Бид ямар нэгэн байдлаар Засгийн газрыг, АН-ын эвгүй байдалд оруулья гэсэн буруу санаа байхгүй. Угаасаа хамтран ажиллаж ирсэн, цаашид ч хамтран ажиллах саналыг илэрхийлсэн” гэсэн юм.
Д.Анар
Зочин · 2014/10/24
Òýðâóñäàãâàà 2 òóóëàé õººñºí àí÷èí õîîñîí õîöîðäîã ãýã÷èéí ¿ëãýð ÷àì äýýð áàòëàãäâàà õººðõèé.
Зочин · 2014/10/24
Òýðáèøäàãâûã çàéëóóëàà.òýð èõ áóäëèàí õèéæ áàéãàà ø¿¿. 2 ¿ç¿¿ðòýé ç¿¿ øèã àæèëëàæ áàéãàà íü îéëãîìæòîé. îäîî á¿ð 3 ¿ç¿¿ðòýé áàéíà
Зочин · 2014/10/24
ZariinSan.com
Зочин · 2014/10/23
onigoonuudaa icneechee
энхбаяр,алтанху · 2014/10/23
энхбаяр
Зочин · 2014/10/23
Зочин · 2014/10/23
Зочин · 2014/10/23
Iluu ug havchuulah yum daa. Enhbayar guai ****** baisan ni deer yum bish uu
Зочин · 2014/10/23
******ваа чи!ялийг нь эдлүүл!