Булган аймгийн Могод сумын “Агт” багийн малчин Б.Доржравдангийн хотонд галзуу өвчин гарсан байна. Өвчилсөн бярууг устган ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар өвчний голомтын ойролцоох айл өрхийн хүн, малын судалгааг гаргаж, малаа байнгын хариулга маллагаатай байлгах, өвчний сэжиг илэрсэн тохиолдолд мэдээлэл өгөхийг зөвлөжээ. Голомтын орчимд 356 мал байгааг эх сурвалж мэдээлээ.

А.Баярмаа