Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тамга, тэмдэгээ хүлээлгэж өгөхтэй зэрэгцэн дараагийн Ерөнхий сайд хэн бэ? гэсэн асуулт олон нийтийн анхаарлын төвд байна.

АН болон МАН, бусад улс төрийн хүчнүүд  засгийн шинэчлэлттэй холбоотойгоор энд тэнд сэм уулзалдаж байгаа бололтой. Шинэ Ерөнхий сайдыг хуулийн дагуу Ардчилсан намаас тодруулна. Харин тэр нь хэн байх вэ гэдэг дээр ирэх өдрүүдэд АН-ынхан алалцах нь гарцаагүй. Эх сурвалжаас авсан мэдээгээр Шинэ Ерөнхий сайдад Л.Гантөмөрийн нэр сонсогдож эхэллээ. Түүнийг АН дотроо харьцангүй цэвэр улстөрч гэх нь бий. “Нэг ардчилал”-д харъяалагддаг түүнийг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжих магадлал өндөр гэсэн яриа байна.

Ардчилсан намын дүрмээр бол намын дарга нь Ерөнхий сайд болох ёстой.  Тэгэхээр Н.Алтанхуягийн дараагийн сайдаар хэнийг томилох вэ гэдгээ Үндэсний зөвлөлдөх хороогоороо ярилцаж шийдэж таарна.   Ямартай ч ойрын эх сурвалжийн мэдээллээр  дараагийн Ерөнхий сайдад Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ,"Эрдэнэс-Оюутолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Ганболд нарын нэр дуулдах болов.

Тодруулбал, “Эрдэнэс-Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Ганболд, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарын нэр яригдсан байна. Тэднээс УИХ-ын дарга З.Энхболдыг АН-ын даргаар сонгох магадлал хамгийн өндөр байгаа гэнэ.

Уг асуудлыг АН-ын бүлэг хуралдаанаараа үргэлжлүүлэн ярилцсан ч эцсийн шийдвэр өнөөдөр хуралдах АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэлэлцэгдэж гарах аж. Түүнчлэн төрийн гурван өндөрлөг уулзалт хийж, Ерөнхий сайдыг намынх нь даргаас буулгаж, Ерөнхий сайдаар нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан гэх албан бус мэдээлэл явсаар байгаа юм - See more at: http://www.wikimon.mn/content/57706.shtml#sthash.5MjYyYUc.dpuf

Ерөнхийлөгчийн зүгээс болон МоАХ фракц, Шонхорынхон Д.Дорлигжавыг балиашиглаж байгаа гэх. Гэхдээ  Алтангадас, МҮДН фракцынхныг  тоглолтын гадна үлдээвэл 28 дахь Ерөнхий сайдын тэргүүлэх Засгийн газар мөд удалгүй огцорч мэдэх л юм. Тиймээс одоо тохироо, хор найруулалт ид өрнөж буй. Бас нэг хувилбар нь парламентад суудалтай намуудын төлөөллийг оруулж Үндэсний эвлэрлийн Засгийн газар байгуулах тухай ч яригдах боллоо.