“Монгол-93” гэдэг нэрийг тайлбарлах албан тушаалтан байсангүй
2013/05/16
Монгол Улс оросуудын онилсон хараанаас нэг алхам холдож чадлаа. Учир нь хэзээ ч биелшгүй мэт, монгол хүн бүрийн мөрөөдөж, хүсэж ирсэн тэр зүйл өчигдрөөс биелэлээ олж эхлэв.
Тодруулбал “Монгол-93” хэмээх шатахууныг нээх ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд, Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан тэргүүтэн хүрэлцэн ирсэн. Олны нэрлэж заншсанаар 13 дугаар хороолол буюу Зүүн дөрвөн замын Петровис компанийн шатахуун түгээх цэгт уг автобензины нээлтийг хийсэн юм. Үндэсний аюулгүй байдалд хүртэл нөлөөлөхөд хүрсэн шатахууны бэрхшээлээс ангижрах багахан ч гэсэн эхлэл тавигдлаа гэж салбарынхан нь онцолж буй.
Н.АЛТАНХУЯГ, Д.ГАНХУЯГ НАР ШАТАХУУН ТҮГЭЭГЧ БОЛОВ
Өдрийн 13 цаг өнгөрч байхад тус шатахууныг анхны хэрэглэгчдэд нь түгээх мөч ирлээ. Монголчуудын хувьд түүхэн дэх бас нэгэн шинэ хуудас ийнхүү нээгдэж байна. Гуравхан хоногийн өмнө бид өөрсдийн шинэ “Бойнг”-той болсон бол өнөөдрөөс (өчигдөр) “Монгол-93” шатахуунаа хэрэглээнд нэвтрүүллээ. Нээлтийн арга хэмжээний нэг сонирхолтой мөч нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг шатахууны анхны хэрэглэгч болох Улаанбаатар такси компанийн жолооч 14-28 УНС улсын дугаартай С.Ганбаатарын элентра маркийн машинд бензинийг нь шахаж өглөө. Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг 16-35 УНХ улсын дугаартай н.Билгүүн гэх жолоочын автомашины шатахууныг гардан хийж өгсөн юм.
н.Билгүүн: МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
Энэ үеэр жолооч нарын сэтгэгдлийг сонсоход н.Билгүүн жолоочийн хоолой нь зангирч, омогшиж, эх орноороо бахархаж байсныг онцлох нь зүйтэй болов уу. Тэрбээр “Шатахуун авах гээд л ороод ирсэн чинь яг таарчихлаа. Үнэхээр азтай байна. Бас өөрөөрөө, эх орноороо бахархаж байна. Энэ бол ганц миний ч биш монголчуудын хувьд гайхалтай том боломж, ирээдүй. Нөгөөтэйгүүр “Монгол-93” гэсэн уг автобензинийг Хятадад үйлдвэрлээд авч ирж байгаа ч бид өөрсдөө тун удахгүй шатахуунаа үйлдвэрлэх байх гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Харин жолооч С.Ганбаатар “Анхны хэрэглэгч болж байгаад туйлын баяртай байгаагаа нэн түрүүнд хэлье. Миний хувьд 18 жил машин барьж байна. Харин “Улаанбаатар такси” компанид ажилд ороод жил хүрээгүй байгаа. Таксинд явж байгаад бензин авах санаатай ирсэн чинь ийм сайхан үйл явдалтай таарчихлаа” хэмээв.
Ч.УЛААН “МОНГОЛ-93”-ААС ЗУГТАВ
Дээрх хоёр сайд түгээгч болж байх хойгуур Сангийн сайд Ч.Улаан тэдэн рүү дөхөх биш харин ч түгээгүүрийн дэргэдээс нэлээд хол зогсож байлаа. Учир нь тэрбээр “Жаахан хол зогсохгүй бол болохгүй. Цацарч магадгүй шүү дээ. Хэрэв цацарвал та нарын хойгуур орчихно шүү” хэмээн хошигнож байсан. Хятадын “CNPC” компанийн харъяа Хөх хотын боловсруулах үйлдвэрээс эхний ээлжинд сар тутамд 10 мянга хүртэл тонн шатахуун авах гэрээг байгуулсан. Харин эл шатахууныг “НИК”, “Шунхлай”, “Магнай трейд” компаниуд борлуулах гэнэ. Тэгвэл бүх шатахуун түгээх компаниуддаа яагаад хуваарилаагүй юм гэдгийг Ерөнхий сайдаас тодруулахад “зах зээлд эзэлж буй компанийн хувийн жин, түгээх станцуудын тоо, хүчин чадал зэргээс хамаарч дээрх гурван компанийг сонгосон” хэмээсэн. Мөн “Эх орны минь газрын тос шатахуун болон эх нутагтаа эргэн ирж байгаа нь Уул уурхайн сайд болоод тэдний хамт олны нөр их хүч хөдөлмөрийн үр дүн” гэдгийг онцолж байв. Хамгийн сонирхолтой нь Өвөрмонголд үйлдвэрлэсэн шатахууныг яагаад “Монгол-93“ гэж нэрлэснийг тайлбарлах албан тушаалтан олдсонгүй.
Түүнчлэн Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай одоогоос 17 жилийн өмнө, 1996 онд Дорнод аймгаас олборлосон газрын тосоор дээлээ мялааж байсныг та бүхэн санаж байгаа. Үүний нэгэн адил дээрх арга хэмжээ түүхэнд тэмдэглэгдэх учиртай. Иймд энэ баялагийг хойч үедээ өвлүүлж үлдээсэн өвөг дээдэс, энэ бизнесийг боломжийн түвшинд хүргэсэн Өмнөд хөршийн хөрөнгө оруулагчид, энэ буянтай үйлсэд гар бие оролцсон бүх хүн, ард түмэндээ Шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яамны нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. 1996 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд газрын тосны хайгуулын 21 талбайд 16 компани хайгуул, судалгаа хийж байна. Үүнээс “Петрочайна дачин тамсаг” ХХК, “Доншен газрын тос” ХХК-иуд нийт 1.8 сая тонн газрын тосыг БНХАУ-д экспортолж, 332.3 тэрбум төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлжээ. Одоогоор Монгол Улсын газрын тосны нийт баталгаат нөөц 332.6 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц 43.2 сая тонн болж байна. Цаашдаа бид шатахуун экспортлогч орон болно” гэлээ. Нөгөөтэйгүүр нийслэлд АИ-92 автобензины үнэтэй адил буюу 1670 төгрөгөөр худалдаалах уг шатахууны үнэ бусад аймаг, орон нутагт хэдэн төгрөгөөр борлуулах нь тодорхойгүй байгаа аж. Мөн яагаад “Монгол-93” гэж нэрлэсэн талаар мэргэжилтнүүдээс асуухад тайлбарлах хүн бараг байсангүй.
Л.Баатархүү
Зочин · 2013/05/17
MGL*3 gej tusd ni bluulsnaas Shuud ***txuun kompanuuddaa ***nii uneer zarj boldoguumu. Tegvel manai ***txuun kompanuud imptiin tulsh teeverlexguigeer Mongoloosoo zardal bagataigaar niiluulexiin bishuuuuu ARD TUMEEN
Зочин · 2013/05/17
MGL*3 gej tusd ni bluulsnaas Shuud ***txuun kompanuuddaa ***nii uneer zarj boldoguumu. Tegvel manai ***txuun kompanuud imptiin tulsh teeverlexguigeer Mongoloosoo zardal bagataigaar niiluulexiin bishuuuuu ARD TUMEEN
Зочин · 2013/05/17
MGL*3 gej tusd ni bluulsnaas Shuud ***txuun kompanuuddaa ***nii uneer zarj boldoguumu. Tegvel manai ***txuun kompanuud imptiin tulsh teeverlexguigeer Mongoloosoo zardal bagataigaar niiluulexiin bishuuuuu ARD TUMEEN
Зочин · 2013/05/17
IMPORTIIN tulshiig xudaldaj avna, xoloos teeverlelt xiine, mun gaaliin tatvar ntr geed unetei baij bolox ym. Xarin MONGOL *3 ymar zardaltai bolood imptiin tulshtei adilxan unetei bgaam beeeeeeee
Зочин · 2013/05/17
Mongoldoo olbloj mongoldoo uildverlej bgaa gee bizde tegsen xernee yagaad imptiin tulshtei adilxan unetei bga ymbe BI XUVIDAA ESERGUUTSEJ BNA. imptiin tulshnii xajuud barag zarlaguu ***xuu baij iim shudraga bus baij bolkuushde
une · 2013/05/17
une n hyamd bish yum bol mongold uildberlelee ene ter gej ongirood bh ****rdaga yu bgaan,,, ach holbogdol n baga yum bishuu