Дотооддоо учраа ололцохгүй, хөлөө жийлцэж байсан АН-ынхан эв зүйгээ ололцсон мэт дүр эсгэв. Тийм ээ, энэ бол косметик хагалгаа буюу өнгөцхөн хууралт.

Долоо хоногийн зайтай хоёр удаа хуралдсан тус намын дээд байгууллага болох ҮЗХ-ны хуралдаан өнгөрсөн баасан гаригийн 02.00 Н цаг хүртэл үргэлжилж, хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Тодруулбал, ҮЗХ-ны хуралдааны эхэнд Ан дахь фракци хоорондын тулаанд ялагдаж, Ерөнхий сайдын суудлаасаа огцорсон Н.Алтанхуяг өөрийн хүсэлтээр намын даргын албан тушаалаа өгснөөр УИХ ын дарга З.Энхболд АН-ын даргад ганцаараа нэр дэвшиж, 168 гишүүн санал хураалтад оролцсоноос түүнийг 147 нь дэмжиж, 87 хувийн саналаар АН-ыг удирдах боллоо.

Ингэснээр Н.Алтанхуяг З.Энхболдод намын даргын тамгаа гардуулж өгөв. Харин АН ирэх сарын 8-нд их хурлаа хийж, З.Энхболдыг намын даргаар батламжилна. “Алтангадас фракцийн тэргүүн Н.Алтанхуяг намын даргын ажлаа өгсөн нь “Анти Алтангадас ынхны хоёр дахь том ялалт юм.

Тэгээд ч Н.Алтанхуяг өнгөрсөн хугацаанд “Намын даргын ажлаа хийж чадахгүй байна, ҮЗХ-г хуралдуулж, ротацийн сонгууль явуулахгүй дүрмээ зөрчиж байна” гэх шүүмжлэлийг АН- аас УИХ-д суугаа гишүүдээс эхлээд жирийн гишүүд, дэмжигчдийнх нь зүгээс Н.Алтанхуягт хангалттай олон удаа хэлсэн.

Гэвч тэрбээр гүрийсээр өдий хүрсэн ч Ерөнхий сайдын суудлаасаа огцорсноос ердөө арваадхан хоногийн дараа ийнхүү зургаан жил удирдсан намын даргын ажлаа өглөө. Хэдийгээр олны өмнө “Өөрийн хүсэлтээр” хэмээн тайлбарласан ч энэ үйл явцыг “Н.Алтанхуяг аргагүйн эрхэнд намын даргын ажлаа өглөө АН-ынхан түүнийг ийм байдалд оруулсан.

Хэрвээ тэрбээр даргын суудлаа тавьж өгөөгүй бол намын нэрээр өгсөн бүхнээ тайлж аваад хоосон гаргах байсан. Н.Алтанхуяг албан тушаал, эрх мэдэлд хэтэрхий шунасан хүн хэмээн тайлбарлах нэгэн ч байна. Үнэхээр ч Н.Алтанхуяг гэдэг хувь хүн тийм ч амархан давхраар нь зүүсэн улс төрийн эрх ямбаа өгчих хүн биш гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.

Хамгийн сүүлийн жишээ татахад Ерөнхий сайдын тамгыг нь Шадар сайдад өгснийг “Буруу” гэж үзэн, Засгийн газрын тамгыг хэдхэн хоног ч болов атгах гэсэн оролдлого сүүлийн арван хоногийн дотор хоёр ч удаа болоод өнгөрсөн.

Цаашилбал, дараагийн Ерөнхий сайдыг ярьж эхлэхтэй зэрэгцэн гүйцэтгэх засаглалын тэргүүний суудлаас буулгасны дараа өөрийнх нь эсрэг санал өгсөн найман гишүүнээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй” хэмээн шантаажилж, АН-ын бүлгийн хуралдаанаас Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэх үед өөрийн удирддаг “Алтангадас” фракцийн гишүүдийг хуралдаанд оролцуулахгүйгээр эсэргүүцлээ илэрхийлсэн удаатай.

Учир нь “Шонхор”, МоАХ-ныхон хүний, өөрийн намынхантай нийлж түүнийг Ерөнхий сайдаас огцруулсан Харин энэ удаад намын даргынхаа суудлыг авлаа. Тиймээс энэ үйл явцыг сүүлийн 3-4 жил АН-д өрнөсөн ширүүн тулааны үр дүн гэж харж болно.

Ердөө энэ хоёр жишээнээс харахад боломжтой бол Н.Алтанхуяг тийм ч амар албан тушаалаас хөндийрөх хүн биш гэдэг нь харагдсан. Гэтэл тэрбээр сар хүрэхгүйн хугацаанд Засгийн газрын тэргүүнээсээ буугаад зогсохгүй намын даргын ажлаа өгснөөс харахад “Үнэхээр шахаанд оржээ” гэж тайлбарлахаас өөр аргагүй мэт.

Гэхдээ энэ өдрүүдэд цахим ертөнцийн сэтгэгдэл болон олны амнаас “Унасан хүнийг өшиглөдөггүй” гэдэг зарчим түлхүү өрнөж байгааг хэлэх нь зүйтэй. “Н.Алтанхуяг сайн ажилласан, үнэхээр л шантаршгүй монгол хүн” хэмээн өргөмжлөх хүн ч олон байна.

“Шонхор”-ынхон намаа, “Алтангадас”-ынхан засгаа авахаар тохиролцжээ Өнгөрсөн баасан гаригийн 17.00 цагт АН-ын ҮЗХ-ны хуралдаан болж, дараагийн Ерөнхий сайдаа тодруулах тов зарлаад байв. Гэвч тогтсон хугацаанаас даруй нэг цагаар хоцорч эхэлсэн хуралдаанд 196 гишүүн оролцох ёстойгоос 164 нь оролцов.

Хурлын тэргүүлэгчдэд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан С.Ламбаа, нийслэлийн ИТХ- ын гишүүн Ганбаяр нар нэр дэвшсэнээс Ш.Түвдэндорж, Д.Ганхуяг, С.Ламбаа нарыг сонгосон.

Ингээд хурлыг УИХ- ын гишүүн Ш.Түвдэндорж даргалахаар болов. Энэ удаагийн хуралдаан эхлэхтэй зэрэгцэн тэд мэдээлэл алдагдахаас сэргийлж, Төрийн ордонд сүлжээ унагагч байрлуулснаас гадна интернэтийг ч мөн тасалсан байлаа.

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын суудлаасаа буусны дараа хуралдсан ҮЗХ-ны хуралдаан ширүүхэн болсон бөгөөд намын даргаа баалах хүн олон байсан бол энэ удаагийн хуралдаанаас улс төрийн хэд хэдэн томоохон шийдвэр гарлаа. Эхнийх нь Н.Алтанхуяг намд ч, засагт ч, жинхэнэ утгаараа дан дээлтэн болсон бол дараагийнх нь шинэ Ерөнхий сайдыг тодруулсан явдал байлаа.

 АН-ын бүлгээс Р.Амаржаргалыг зуун хувиар дэмжиж, ҮЗХ-нд санал оруулсан бол Гүйцэтгэх зөвлөлөөс Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлсэн юм. Ингээд хоёр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр болон хэрэгжүүлэх бодлогыг нь сонсч, асуулт, хариулт явуулсны дараа гишүүдийн дунд нууцаар санал хураасан.

Ингээд дараагийн Ерөнхий сайдыг тодруулах нууц санал хураалтад 164 гишүүн оролцсон бөгөөд гишүүдийн 53.6 хувийн саналаар Ч.Сайханбилэгийг 28 дахь Ерөнхий сайдад дэмжлээ. Хэдийгээр шөнө дөл болтол хуралдсан ч ҮЗХ-ны хуралдаанд оролцсон гишүүдийн дунд ямар нэгэн үл ойлголцол гараагүйг гишүүд онцолж байв.

Үнэхээр ч хэдэн өдөр дамнан хуралдана гэж таамаглаж байсан энэ удаагийн ҮЗХ-ны хуралдаан үндсэндээ нэг шөнийн дотор болж шийдвэрээ гаргалаа. Гэхдээ энэ нь АН-ын фракциуд нэгдэж, нэг тийшээ харан хэн хэнийхээ үзэл бодлыг дэмжээд явсан гэсэн үг огтхон ч биш юм.

Харин “Алтангадас”-ынхан “Шонхор” фракцийнхантай тохиролцож З.Энхболдод намын даргаа өгч, өөрсдөө засгийг тэргүүлэх боломжоо хадгалж үлдсэн гэж дүгнэж болохоор байна. Энэ нь “Анти Алтангадас”- ынханд Н.Алтанхуяг тэргүүтэй нөхдийг эрх мэдлийн хүрээнээс аажмаар гаргах гэсэн тактик ч байж болно.

 “Алтангадас”-ыг дэвшүүлэн зайлуулах мэх хэрэглэх нь энэ үү Гишүүдийн дунд Н.Алтанхуяг албан тушаалаа өгсөн ч “Алтангадас”-ынхан Засгийн газрын тэргүүний суудалд дахин заларч, нам дотроо төдийгүй улс төрийн хүрээнд том байр сууриа хадгалж үлдэж байгаа мэт харагдаж болох. Гэвч өнгөрсөн хоёр жилд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар АН-ыг муухай харагдуулсан нь нууц биш.

Тэр дундаа Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгээс авахуулаад тэнгэртэй ярилцдаг бөө сайд асан Фортуна болон салбараа унагасан сайд нар нь Засгийн газрын болон АН-ын нэр хүндийг шороотой хутгасан нь Н.Алтанхуягийн тэргүүлсэн танхим унахад томоохон хөшүүрэг болсон.

Цаашлаад 2012 онд МАН-ынхан 17.5 хувийн өсөлттэй эдийн засаг бүхий улс орныг АН-д хүлээлгэж өгсөн бол өнөөдөр 6.2 хувьд хүртэл нь унагачихаад байгаа. Энэ бол Н.Алтанхуягийн танхимыг унагах том шалтгаан байсан. Харин өнгөрсөн өдрүүдэд АН болон төр дэх эрх мэдлийн төлөөх ширүүхэн тулаан болж өнгөрлөө.

Нэг нь Ерөнхий сайдын суудлаа авч, нөгөө нь намаа толгойлох эрхтэй болсон “Шонхор”, “Алтангадас” фракциудын хэнд нь хожоотой тохироо болсныг эргэж харвал З.Энхболдын хүч энд илүү жин дарах нь ойлгомжтой.

Хэдийгээр өнөөдөр өндөр суудал, том эрх ямбыг “Алтангадас”-ынханд өгч байгаа мэт харагдавч ирэх сонгуулийн жил буюу 2016 онд “Алтангадас”-аар “Сор залах Алсаа харсан хүнд шинэ Засгийн газрыг толгойлох нь тийм ч хожоотой бус. Харин ч шинэчлэлийн гэх Засгийн газрын үлдээсэн муу муухайг засах ажил шинэ Ерөнхий сайдад ногдоно.

Цаашлаад засгаа эмхлэн байгуулж, төвхнөх гэсээр байтал сонгууль хаяанд ирнэ. Харин энэ үед АН- ын фракциуд өнөөх Засгийн газраа шавар шалбаагтай нь хутгаж орхиод дуун дээр нь “булшлах” санаархлыг өнөөдөр өвөрлөж сууна ч гэж харж болох юм.

Нэг ёсондоо, АН-ын фракциуд шинэ Засгийн газрыг тэр чигт нь “Алтангадас”-т өгөөд сонгуулийн жил болтол хажуунаас нь харж суух тактик боловсруулчихав уу гэж харагдаж байгаа юм.

Товчхондоо, өөрөөр нь амийг нь хорлуулах тактик ч гэж үүнийг нэрлэж болно. Гэхдээ юуны түрүүнд энэ санаархал биеллээ олж, Ч.Сайханбилэгийг УИХ дахь намын бүлгүүд батламжилж, түүнд засаг толгойлох виз олгох эсэх нь эргэлзээтэй.

Тухайлбал, МАН- ын бүлгийнхэн “Эдийн засгийн хямралаас гаргах бололцоотой хүн” гэж Р.Амаржаргалыг дэмжиж байсан. Цаашлаад “Нам доторх нам” гэгддэг Х.Баттулгын МоАХ фракци яах бол. Тэд төдийгөөс өдий хүртэл “Алтангадас”-ыг дэвслэхийг санаархаж ирсэн нь нууц биш. Тэгээд ч Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар бол еэвэнгийн хоёр тал шүү дээ.

М.Өнөржаргал