Өнөөдөр Тахарын албаны Захиргааны албан хаагчдын “Төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг” өргөх ёслолын ажиллагаа Тахарын ерөнхий газрын хурлын зааланд боллоо.

Төрийн албанд шинээр орж байгаа албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн дагуу “Төрийн захиргааны албан хаагч”-ийн тангараг өргөн Төрийн жинхэнэ албан хаагч болдог уламжлалтай.

Өнөөдөр Тахарын ерөнхий газрын төрийн захиргааны албан хаагч Б.Ганбаатар, Г.Баярмаа, Э.Үүрийнтуяа, Ц.Номин, Т.Номин, Д.Одгэрэл З.Гэрэлмаа нар нь “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг” өргөж төрийн жинхэнэ албан хаагч болж байна.