Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байх нэр бүхий хүнсний дэлгүүрт иргэн Н нь согтуурсан үедээ худалдагчийг санаатайгаар алахыг завдаж биед нь халдсан хэрэг гарсан.

Энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах”-ийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Дундговь аймгийн прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэлээ.