Ч.Лодойсамбуу: Хууль ёсны хурал болбол намын даргад өрсөлдөнө
2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэд Ардчилсан нам эхлээд шинэ хуульд нийцсэн дүрмээ баталж, дараа нь даргаа сонгох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлэв.
Тухайлбал УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, “Эхлээд намын дүрмээ баталъя. Энэ нь эрэмбийн хувьд зөв юм. Хуулийн хүрээнд ч бид эхэлж дүрмээ шинэчлэх, дараа нь даргаа сонгох үүрэгтэй.
Нийт гишүүдийн үгийг сонсдоггүй, хэдхэн хүн дарга сонгоно гэж гүйдэг, хурлаа тулгаж зарладаг байх нь буруу юм. Хуулиа, дүрмээ барья гэж өнөөдрийн хэвлэлийн хурлаа хийж байна.
Өмнө нь намын дүрмийг 21 аймгаар хэлэлцүүлсэн зүйл байхгүй. Би гэхэд 25 сум дээр ажилласан. Шинэ дүрмийн төслийг харсан хүн тэнд нэг ч байхгүй. Дандаа дарга төвтэй нам байж болохгүй, гишүүдийн саналыг тусгая гэж байгаа хэрэг. 12-р сарын 31-нээс өмнө бид шинэ дүрмээ заавал бүртгүүлэх хуультай. Энэ дүрмийн хүрээнд шинэ даргын асуудлыг ярих ёстой. Дүрэм хэзээ ч Улс төрийн намын тухай хуулийг давж үйлчлэхгүй.
Их хурал болдгоороо болж таарна. Гэхдээ дүрмээ эхэлж ярья. Дараа нь Их хурлаа хийе гэж байна. Их хуралд 1206 хүн ирж оролцдог. Хэн дарга болох, болохгүй нь дараагийн асуудал юм. Энэ намаа гишүүддээ ойртуулъя, дүрмээ баталъя л гэж байгаа.
Намын гол дүрэм 2017 онд хийгдсэн. З.Энхболд даргатай комисс гаргаж хэрэгжүүлсэн. Үүнээс хойш гурван удаа өөрчлөлт орсон. Улс төрийн намын тухай хуулиар орсон, намын санхүүжилт, хамтын удирдлагын тогтолцоо, олон нийтэд ил тод байх зэрэг асуудлаар энэ дүрэм шаардлага хангахгүй байгаа. 40 орчим хувьд нь өөрчлөлт оруулах боломжтой гэсэн санал гарч ирсэн. Нэг хүн шийдвэр гаргадаггүй байх, хамтын удирдлагын тогтолцоо байнга ажиллах ёстой гэсэн концепцыг хэрэгжүүлэхийн тулд дүрэм өөрчлөх чухал байна.
Л.Гантөмөр дарга бол тавдугаар сараас хойш л ажлаа өгнө гэдгээ мэдэгдсэн. Энэ байр суурин дээрээ байгаа. Зугтаж, болоогүй. Ажлаа хурдан өгчихье гэдэг бодол байхыг үгүйсгэхгүй. Одоогийн удирдлагатай холбоотой ямар ч асуудал байхгүй” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, “Хэдхэн хүний зурсан зураг дундуур явахгүй гэдгийг залуус анх намд элсэхдээ илэрхийлсэн. Зарчмын хувьд залуу гишүүдтэйгээ санал нэг байна. Намын тамга тэмдэг, гэрчилгээний гээд яарсан асуудал бүрдээ даарч үзсэн. Тэгэхээр яараад яах вэ дээ гэдэг зарчим дээр байна. Намын даргыг сонгох журам бол 2005 оны, хуучин хуульд нийцүүлсэн зохицуулалт. Одоо шинэ хууль хэрэгжиж байгаа. Тийм учраас мордохын хазгай болмооргүй байна. Хоёрдугаарт, АН-ын даргад өрсөлдөнө гэдгээ зарласан цөөн хүн байна. Ил зарлаагүй ч олон нийт мэдэж эхэлсэн хүмүүс ч байна. Тэдгээрээс өмнө эхлээд дүрмээ шинэ хуульдаа нийцүүлж баталмаар. Дараа нь шинэ дүрэмдээ уялдуулан намын даргын сунгаагаа явуулъя гэсэн байр суурьтай байна.
Одоо хүчин төгөлдөр байгаа дүрмээр, намын даргад өрсөлдөгч нь зургаан сарын өмнө намд элссэн байх ганц шаардлагатай. Цахим орчинд хуучин, буруу дүрмүүдийн заалт явж харагдана лээ.
Бид дүрмээ бүртгүүлээгүй байж даргаа сонгочихвол, дахиад л бүртгэгддэггүй даргынхаа хуучин зовлон руу давтаж орно” гэлээ.
Зочин · 2 цагийн өмнө
UILCHLGE DYYDLGR SEKSDEED80955877
Зочин · 2 цагийн өмнө
SEKSEER80955877UILCHLGE80955877TAASHAALDI
Зочин · 2 цагийн өмнө
2ERTEI SEXSEER VAWALDGCH ANUSDI BOOB XXN80955877