Цаг агаарын мэдээ
2014/11/29
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Завханы хойд хэсгээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө,Орхон, Сэлэнгэ, Туул, голын сав газраар 25-30 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө хотын төв хэсгээр 22-24 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.
2014 оны 12 дугаар сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
12 дугаар сарын 1-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 3,4-нд өдөртөө хүйтний эрч суларна.