“Муур багш” охидод хичээл заахын зэрэгцээ өвөртөө оруулахаа мартсангүй
2013/05/20
17 настай Б.Хүслэн аавтайгаа нийлж охидыг хүчирхийлж, гар утсыг нь зарж хоногийн хоолоо залгуулдаг байжээ-
Бага насны охидод зөв амьдрах ухааны талаар лекц уншиж, хорвоо ертөнцийн хамгийн хөөрхөн нь гэдэгт итгүүлдэг нэгэн ер бусын “шидтэн” Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд амьдардаг ажээ. Тэрбээр ихэвчлэн бага насны охидод “сургаалиа айлдаж”, хөөрхөн болоход нь “тусалдаг” байв. Ингэхдээ багш шавь нараа өвөртөө оруулахаа бас мартахгүй. Өглөө сургуулиас нь гэртээ авчирч, хооллож, ундлаад, лекцээ уншихийн зэрэгцээ шөнө нь өвөртөлж хонодог багшийг н.Баярсайхан гэдэг аж. Хэрэг явдал товчхондоо ийм. Яг л “Муур багшийн үлгэр” шиг. Харамсалтай нь сайн санаат хүний дүр эсгэсэн багшийн хэрэг явдал өнгөрсөн долоо хоногт илэрснээр түүний лекц болон бүжгийн сургалт төгсгөл болов. Бага насны охидыг хүчирхийлэгч этгээдийг өдгөө саатуулсан бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм байна.
н.Баярсайхан ихэвчлэн тарчиг амьдралтай охидыг “ангуучилдаг” байжээ
Гэмт хэрэгтний талаар сурвалжлахаар бид Дарь-Эхийн хуучин эцсийг зорилоо. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо. Гэмт хэргийн тоогоороо дүүрэгтээ болон нийслэлийн хэмжээнд толгой цохидог хороо гэнэ.
Эзгүй шахам байсан уулын энгэр хэдхэн жилийн дотор хөдөө орон нутгаас шилжин ирэгсдээр дүүрчээ. Шороо шуурч, хог хийссэн гэр хорооллын энгийн л нэг дүр зураг. 27 дугаар хороо одоогийн байдлаар өөрийн гэсэн байргүй учир “Баваахай” гэх найман нэрийн хүнсний дэлгүүрийн хоёрдугаар давхарыг түрээслэдэг ажээ. “Баваахай” дэлгүүрийн хоёрдугаар давхарт гарч тус хорооны зохион байгуулагч н.Сарангэрэлээс н.Баярсайханы гэрийн хаягийг асуусан боловч тэрбээр хэлж өгөхөөс татгалзсан юм. Учир нь цагдаагийн зөвшөөрөлгүйгээр хэн ч энэ хэргийн талаар ам нээх ёсгүй гэнэ. Харин тус хорооны хэсгийн төлөөлөгчөөр н.Ганбаяр гэх хүн ажилладаг байна. Түүнтэй утсаар холбогдож, хэргийн талаар тодруулах гэсэн боловч мөн л тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Ингээд бидний эрэл мухардаж, ойр орчмын оршин суугчдаас гэмт хэрэгтний талаар асууж лавлахаар шийдлээ. “Баваахай” дэлгүүрийн зэргэлдээ орших дугуй хоёрдогч түүхий эд авах цэгийн худалдагч эмэгтэйн найзынх нь охин “муур багш”-ийн олз болсон гэнэ. Хохирогч охины ээжийг н.Гэрэлцэцэг гэдэг бөгөөд утасны дугаарыг нь аваад холбогдсон боловч бидэнтэй ярилцахыг хүссэнгүй. Арга ч үгүй биз дээ. Хуруун чинээ охиныг нь гаж донтон этгээд бузарласан юм чинь. Сэтгэл санаа нь одоо ямар байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой. Харин цааш явж замын нөгөө талд байх нэгэн ломбард руу явж орвол нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн залуу бидэнд гэрийг зааж өгөхөөр боллоо. Хэдхэн цагийн өмнө цагдаа нар ирж түүнээс байцаалт аваад явсан гэв. Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлээд тэр хавиар цагдаа, телевизийнхэн эргэлдэх болсон гэнэ. Гэрэл зурагчнаас маань гал сураглаж, тамхилангаа тэрбээр ийнхүү ярьсан юм.
-Гэмт хэрэгтэн ер нь ямар хүн байсан бэ. Өмнө нь хүчингийн хэргээр ял эдэлж байсан гэсэн?
-Манай энд н.Баярсайхан гэж хогийн нөхөр бий. Одоогоос 10-аад жилийн өмнөөс л энэ хавиар эргэлдэх болсон юм. Энэ хавийнхан андахгүй. Ойролцоогоор 180 см өндөртэй, 40 эргэм насны эр бий. Дүүгийн маань ангийн охидыг хуурч, аваачаад хүчирхийлдэг байсан юм билээ. Би өөрөө Цагдаагийн академи төгссөн болохоор надаас эмээгээд дүүг маань яаж ч чадаагүй байх. Түүнээс биш манай дүү ч ангийнхаа найзуудтай гэрт нь очиж байсан юм билээ. Ер нь 102 дугаар сургуулийн сурагчид тэднийхийг андахгүй. Эр, эмгүй бүгд очдог байсан гэдэг. Өмнө нь хүчингийн хэргээр шоронд гурван жил ял эдлээд суллагдсан юм. н.Баярсайханы хүчирхийлсэн охин нь амиа хорлочихсон юм билээ. Тэгээд л шоронд байхдаа гаж донтой болсон байх. Гарч ирээд дахин ийм муухай хэрэг үйлдсэн байна.
-Өөрийгөө цагдаагийн ахмад гэж танилцуулдаг байсан гэсэн шүү дээ. Өмнө нь хүчний байгууллагад ажилладаг байсан юм уу?
-Үгүй ээ. Тэр бид хоёрын цагдаагийн ахмад гэж юу байх вэ. Зүгээр хуучин харуул, хамгаалалтынхан өмсдөг байсан хар хувцасыг өмсчихөөд л яваад байдаг байсан юм. Тэгээд л хөөрхий учир мэдэхгүй охидуудад өөрийгөө цагдаагийн ахмад, лекц, уншиж, бүжиг заадаг багш гэж итгүүлдэг байсан юм билээ. Гэхдээ энд нэг зүйлийг зориуд хэлэх хэрэгтэй. н.Баярсайханы хохирогч болсон охид ихэвчлэн ядуу айлын хүүхдүүд байдаг юм билээ. Өнчин, өрөөсөн, араас нь эрэл сурал болох хүн байхгүй. Ядуу тарчиг амьдралтай айлын охидыг гэртээ хуурч, аваачин, хооллоод, чихэр жимсээр хуурч, хүчирхийлдэг байсан гэсэн. Тэгээд бас болоогүй ээ. Охидын гар утсыг нь авч хүүгээрээ заруулж, хоолоо залгуулдаг байсан юм билээ. Түүнээс биш ажил төрөлгүй энэ хоёр яаж хүүхдүүдийг гэртээ цуглуулж, хооллох вэ дээ. Ямар ч орлогогүй, ажилгүй хэрнээ тэд өдөр бүр архи, пиво хүүхдүүдээр зөөлгөж уудаг байсан.
-Хүүтэйгээ нийлж, охидыг хүчирхийлдэг байсан гэх мэдээлэл байна?
-Хүүг нь Б.Хүслэн гэдэг юм. Сургууль соёлд огт суралцаагүй Хүслэн гэдэг тэр хүүхэд 17 настай гэсэн. Тэгээд сургуулийн ойролцоо дугуйтай эргэлдэж байгаад л аавдаа охидыг авчирч өгдөг байсан. Энэ хавийн бацаанууд Хүслэнг андахгүй ээ. Бүгд танина. н.Баярсайхан шоронд орохоосоо өмнө эхнэр хүүхэдтэй байсан. Тэгээд шоронгоос гарч ирээд эхнэрээсээ салаад, хүүгээ өөр дээрээ авч үлдсэн юм билээ.
-Хэрэг яаж илэрсэн юм бол. Ер нь өнгөрсөн хугацаанд хэчнээн охин хүчирхийлсэн талаар сонссон зүйл байна уу?
-Охидыг хуурч аваачаад унтдаг тухай ч өмнө нь үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл сонсогддог л байсан. Яах вэ, олон хавар нэгэндээ гэдэг шиг л зүйл болохгүй юу. Даварсан этгээд баригдахгүй гэж санаад л охидыг ангуучилж байсан хэрэг. Тэгээд нэг удаа охиноо хайсан ээж энэ “Баваахай” дэлгүүрийн дор байдаг РС тоглоомын газарт ирсэн юм билээ. Тэнд тоглож байсан хүүхдүүдээс охиноо асуухад тэр айлд байгааг зааж өгсөн гэсэн. Тэгээд ээжийг нь очих үед гурван охиныг гэртээ аймаар муухай хувцас өмсүүлж, хорьчихсон байсан юм билээ. Тэр ээжийн ачаар хэрэг илэрсэн. Ингээгүй бол цаашид хэчнээн охин тэр бузар амьтны олз болох байсан юм билээ. Таашгүй шүү дээ.
102, 33, 48 дугаар сургуулиар тогтохгүй
Бид замдаа ийн ярилцаад залуу замын дундаасаа буцсан юм. 17 дугаар гудамжны 10 тоот саарал хаалгатай, модон хашаа. Дотор нь хоёр байшин байх бөгөөд нэгэнд нь огт хүн амьдардаг шинжгүй, харанхуй, хаалга цонхгүй байлаа. Харин нөгөөд нь гэмт хэрэгтэн охидыг хорьж, хүслээ хангадаг байж. Хуучных болов уу гэмээр хоёр давхар шавар байшинд бузар этгээд гэмт хэргээ үйлдэж, 5-7 дугаар ангийн бага насны охидыг хуурч аваачин, хүслээ гүйцээж, тамладаг байсан ажээ. Хүн онгойлгох боломжгүй том төмөр хаалганы завсраар шагайвал хашаан дотор хоёр том нохой араа шүдээ хавиран нааш, цааш хөлхөнө. Бодвол охидыг хуурч гэртээ оруулчихаад нохдоороо айлгадаг байсан биз. Ийнхүү хашааных нь дэргэд зогсч байтал машинтай хүмүүс ирээд хашаа руу орж явчихав. Гэхдээ бидэнд хашаа руу орох боломж олгосонгүй. Хашааг шараар үсээ будуулсан 16-18 настай болов уу гэмээр нэгэн хүү сурамгай нь аргагүй даваад түгжээг тайлж, хижээл насны хоёр эрэгтэй, дунд эргэм насны нэгэн эмэгтэйг дотогш нэвтрүүлсэн юм. Бид гарч ирэхийг нь хүлээх зуураа гудамжаар яваа эмэгтэйтэй яриа өдөв. Эмэгтэй “Энэ байшинд байнга хүүхдүүд ирж байдаг юм. Гэхдээ бид охидыг авчирч хүчирхийлээд байна гэж огт бодоогүй. Зүгээр хүүгийнх нь найзууд ирээд дуулж, бүжиглээд байдаг юм байна даа л гэж боддог байсан. Энэ дор байдаг 102 дугаар сургуулийн сурагчид дандаа ирдэг байсан. Харахад ихэвчлэн бага, дунд ангийнх болов уу гэмээр охид ирнэ. Тэгээд нэг удаа тэднээс та нар энд яах гэж ирдэг юм гэж асуухад “манай багш, бидэнд хичээл зааж байгаа” гэж хариулж байсан. Өдөр, шөнөгүй хөгжим орилж, хүүхдүүд хашгиралдаж, дэлгүүрээс архи пиво зөөлгөж байгаа харагддаг юм. Би тэгээд ямар хичээл заадаг хүн гэхээрээ ийм байдаг юм бол доо гэж дотроо эргэлздэг л байсан. Харин хэрэг нь илэрсэн байна лээ. Манай дээд айлын Анхаа гэдэг хүү байнга энэ айлд байдаг байсан. Ээж нь уурлаж, загнаад ч юу хийдгээ хэлдэггүй. Заримдаа хичээлээ таслаад эднийд л байдаг байсан ” хэмээн ярьсан юм. Харин 10-20 минут болсны дараа хашаа руу орсон хүмүүс гарч ирээд хашаа руу оруулсангүй. Хамт явсан эрэгтэй нь хэргийг шалгаж байгаа ахлах мөрдөн байцаагч Болдбаатар аж. Харин өнөөх эмэгтэй гэмт хэрэгтний хамаатан бололтой. “Та нар яах гэж ингэж худлаа зүйлийг сенсааци болгож байдаг юм. Яах вэ, хүн алдаж болно. Тэгж ярих юм бол та нарын яриад байгаа шиг зүйл болоогүй. 50 хувь нь худлаа мэдээлэл. Дээр телевизийнхэн ирээд баахан хашааг нь давж, орчихоод явсан байсан. Дараа нь хулгайч ороод гэрийг нь шатаачихвал яах юм. Та нартай хариуцлага тооцно шүү” хэмээн орилж, хашгирч байгаад машинд суугаад явж одов. Эндээс гараад бид 102 дугаар сургуулийг зорилоо. Тус сургуулийн нийгмийн ажилтан н.Сувдмаа “Одоогийн байдлаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Бид ХЭҮТ, ХЭҮК, ХТҮГ-т хандсан. Тэднээс одоогийн байдлаар ямар нэгэн хариу ирээгүй байна. Ямартай ч манай сургуулийн охид гэмт хэргийн золиос болсон нь үнэн. Гэхдээ зөвхөн манай сургуулиар ч тогтохгүй олон сургуулийн охид хохирсон юм билээ” гэсэн юм. Сургуулийн гадаа тоглож байгаа охидтой ярилцахаар дөхөж очиход сургуулийн жижүүр багш гарч ирээд “Та нарт хүүхдээс мэдээлэл авах эрхгүй. Учир мэдэхгүй жаахан хүүхдүүдээр юу яриулах гээд байгаа юм” хэмээн халгаасангүй.
“Муур багшийн үлгэр” амар сайхандаа жаргасан нь
Сургуулийн сурагчид н.Баярсайхантай хэзээний танил юм шиг ярих юм билээ. Дарь-Эхийн дунд болон эцсийн буудлынхан ч энэ этгээдийг андахгүй. Гэтэл удаан хугацааны турш бага насны охидыг хүчирхийлж байсныг нь мэдээгүй гэдэг сонин. Биднийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст очих үеэр гэмт хэрэгтэн Б.Хүслэн байцаалт өгч байсан юм. Мэдээж ахлах мөрдөн байцаагч Болдбаатар болон бусад албаны хүмүүс энэ хэргийн талаар ам нээхийг хүссэнгүй. Б.Хүслэн хүүгийн зургийг авах боломж ч тохиосонгүй. Ямартай ч “муур багшийн үлгэр” амар сайхандаа жаргаснаар, олон охид аврагдлаа. Хэрэв тэр өдөр хөөрхий нэгэн эх охиныхоо араас чих тавьж хайгаагүй бол өнөөдрийг хүртэл гэмт этгээд бузар хэргээ үйлдсээр л байх байсан биз. Дарь-Эхийн гудамжнаа өрнөж буй айшигт хэргийг хэн ч мэдэхгүй өнгөрөх байсан гэхээр аймшигтай. Энд дахиад л өнөөх сургууль, эцэг, эх, багш, хороо, цагдаа, нийгмийн ажилтны уялдаа холбоо үгүйлэгдэж байгааг мартаж боломгүй. Охид нь алга болоод байхад, гадуур хонон өнжин тэнээд байхад эмээ, өвөө, ах дүүс нь эрж хайсангүй. Сургуулийнх нь сурагчдыг “ангуучлаад” байгааг багш нар нь ч анзаарсангүй. Автобусны буудлаас холгүйхэн орших нэгэн байшинд гэмт хэрэг үйлдэгдээд байгааг хэсгийн төлөөлөгч гадарласангүй. Хороонд нь ямар гэмт этгээд амьдарч байгааг Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч хянасангүй. Энэ хэрэгт хүүхдийн төлөө гэсэн сэтэртэй байгууллагууд арай илүү өгөөмөр сэтгэл гаргаад, анхааралтай хандаасай. Таван настай хүүгийн хэрэг шиг шоудаад бүү өнгөрөөсэй. Өмнө нь эдэлсэн гурван жилийн хорих ял түүнд хөнгөдсөн гэдэг нь үйлдсэн хэрэг нь гэрчилнэ. Ядуу тарчиг амьдралтай, өнчин өрөөсөн охидыг хуурч, мэхлэн хүчирхийлж байсан н.Баярсайхан гэгч бузар этгээдэд энэ удаад арай хатуу шийтгэл хэрэгтэй. Түүнийг хийсэн хэрэгтээ гэмштэл нь бусдад ч гэсэн хатуухан сануулга өгөх тийм ял шийтгэл оноох учиртай. Араас нь нэхэх ээж, аавгүй, хоногийн хоолоо аргацаасан амьдралтай хөөрхий охидыг хүчирхийлж, хүслээ хангаж байсан бузар этгээдийн хэргийн талаар бид эргэн сурвалжлах болно.
Х.ӨНӨРЖАРГАЛ
Зочин · 2015/12/05
Ganaa
free bookmarks · 2013/06/10
saSpKx A round of applause f your article.Much thanks again. Cool. http://crk.com/
social bookmark · 2013/06/06
5Nd1LL Really appreciate you ***ring this article. Really Cool.
Зочин · 2013/05/28
ashgui ilersen ni bolj dee
Зочин · 2013/05/21
bavaaxai ntr easn ewgui nertei gazar we. bawax gdg uil ugtei tustei um. baga nasnii oxiduudad bol aixaar l noxoi bga biz de. ta nar l aixgui um bga biz
Зочин · 2013/05/21
tsaazaar avchihadl bolnoshdee iim yumnuud ugaasaa heregguigees hoish shuudl tsaazaar av
Зочин · 2013/05/21
bas l mdon baitsaltiin ***tand ybaa hergiin talaar. todhoi hodoloshgvi notoloh barimtgvi geed ****an yum bichtsen bhina. tegeed ***iro****n eejin ner ntr iign bvr todhoi bichtsen. mal min ji hvnii ner hvnded haldaj bna shvv. ter tsagdaagin aktem togsson zaluug-d hariuts**** tootsbol yana chamaas bolj. yn ih muuhai aguulgatai muuhai surbalj**** bna
a · 2013/05/21
Tegeeed yhaaraa ogt meddegguin.. ene chini odoo....
Зочин · 2013/05/21
un****d itgel turuhgui bnaa uchriig ni sain olj baij iim aihtar muuu muuhaig bichij bai unemshij bolohgui baij bolohgui
Зочин · 2013/05/21
dawarsan ***cindeed deer n gar utasiig n awna iim jumiig jagad eej aaw nar anhaardaggui jum bee huuhedee haiharahgui baigaa yalanguya eej nar buruutai shuu bas
Зочин · 2013/05/21
zevuun g****chii ve
Зочин · 2013/05/21
102,р сургуулийн захирал, нийгмийн ажилтанд ажил бнуу. хариуц******** бнуу. сургалт бнуу. Гажиг тогтолцоо бүрджээ
Зочин · 2013/05/21
shuud ***daj alaad iimerhuu ***nuudiig huuhdiig ni nasaar ni hi shondoo ood ohin bolno biznuguu ardchilsan yrunhiilugch ni l 2jil bolood urshuuchihgui bol
Зочин · 2013/05/21
ene 2 nohoi odo tiim tom bnuu neg ni ***** yum bishuu
Зочин · 2013/05/21
surguuliih ni neriig bicheed dund angiin barah buh ohid gd helchheer ter surgiiliin ter ohid yah yum be
Зочин · 2013/05/21
huchingiin heregtnuudiig *****lj bwal taarna
Зочин · 2013/05/21
zarim neg etseg ehchuuded ch gesen buruu bga bh osoj bga huuhdee joohono ni tosoolj hentei uerhej yaj bga hezee ****************nd oh zereg zarim asuudlaar neelttei yarij bwal deer bh tehgui neg ym heleheer ni zagnaad zodood bwal iim ym bolj bsan ch aigaad helehgui shuu deeeee
Зочин · 2013/05/21
haan 2 tom nohoi bga yum vnen yumuu hetrvvleg yum bishv 2 ***** bnsh de sain haral da bichej bga hvn x.onjargalgui bolson yumiig zovo bichel de yadaj
kk · 2013/05/21
2 nohoi ni yaasan aimr nohoi ve hehe
Зочин · 2013/05/21
td ter urid n irj ochdog bsn ohiduud hun amitand heljboloogum bhdaa sonin sonin yum ****iimaa
Зочин · 2013/05/21
aimaar ymaa uneheer aimshigtai
Зочин · 2013/05/21
Urshuuliiin huuli yr ni hereg bnuu.. Erhem yrunhiilugch bodoh l heregtei. Hend enerengui handaj bn ter hun ergeed niigemdee ymar muuhai bohir jigshmeer uildel hj bb negiig bodoh tsag hediinee irjee. Songuuliin omno sn enerengui hun bloh gj bitgii olon hunii amidralaar ireduigeer s***daasai
Zochin · 2013/05/21
Setguulch hergiin talaar niitlel bichih gj oldjee. Medeelel ugch muu zuiliig delgej bui chin sai****ltai ch. Hohiro****d, gerchuudig ih todhoi bichdeg chin ymar uchirtai ym. Edgewr humust ayul zanalj irj bolzoshgui shuu dee. Deeres n notloh barimt gj yu alga daa
Зочин · 2013/05/21
buzar ***** we
iiiiiiiiii · 2013/05/21
ene zohiol bwal basl ewgu zohiol bh bje jhn barimttai yum uulj bmar yumda ene medeend chin barimt gd bh yum yuch alga baga angiin huuhd ch zohiogod bichichxeer yum bn helsen yrisan huniih n ner zurag tsagdaagas ogson medegdel ntr bh heregtei shu de
Зочин · 2013/05/21
iim baliar buzartai yumiig tsaazaar awbal taarna
Зочин · 2013/05/21
tsaazlah heregtei