Б.Гарамгайбаатар МҮДН фракцийг тэргүүлэх болжээ
2014/12/01
АН-ын жигүүр фракцийн нэг болох МҮДН тэргүүлэгчээ сольсон байна. Тодруулбал МҮДН фракцийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал 2012 оны УИХ-ын сонгууль хүртэл удирдаж түүний халааг Ц.Баярсайхан авсан. Харин Ц.Баярсайхан гишүүн тэргүүлэгчийн үүргээ Н.Гарамгайбаатар гишүүнд шилжүүлсэн талаар эх сурвалжууд хэж байна.
Уг фракцид УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, Д.Бат-Эрдэнэ нар багтдаг юм.